Бүжгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Бүжгийн тэмцээн болно

Телевизийн нэвтрүүлгээр өрсөлдөж, бүжгийн халз тулаанд оролцож байсан чөлөөт бүжиг сонирхогчид энэ удаа онлайнаар өрсөлдөх гэж байна. “Монголын шилдэг бүжгийн хамтлаг” нэвтрүүлгийн ялагч “Soul in Beatz” хамтлагийнхны зохион байгуулж буй “International online dance challenge 2011 First wave” тэмцээний бүртгэл эхэлжээ. Оролцогчид цахим сүлжээ ашиглан өрсөлдөхөөс гадна бүжгийн клуб, хамтлагуудыг гадаадын бүжигчидтэй холбож, туршлага солилцох, цаашлаад олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бүжигчдийг оролцуулах зорилготой болж байгаагаараа онцлог. Бүжиг сонирхогчид soulinbeatz@yahoo.com хаягаар мэдээллээ илгээн бүртгүүлэх бөгөөд тэмцээн халз тулаан маягаар болох аж. Харин шалгаруулалтад оролцогчдын бичлэгийг www.youtube.com цахим хуудсанд байршуулан үзэгчдээс санал авах журмаар зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж