Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

1:10 буюу ”урвагчид”

1:10. Энэ бол хамгийн бага хүн амтай аймгийг нийслэлийн дундаж хүн амтай дүүрэгтэй харилцуулсан тоо. Кноп дараад л хэрэгжих Сонгуулийн хуулийн төслийг харлаа. Түүгээр нь бол УИХ-ын 76 гишүүний 48-ийг нь хуучин буюу 26 тойргоос сонгох аж. Өмнөх сонгуулийн томсогосон тойрог гэж ойлгоход болно. Засаг, захиргааны нэгжээр хуваарилсан. Харин үлдсэн 28-ийг нь намуудын улсын хэмжээнд авсан саналын байдлыг харгалзан хувь тэнцүүлсэн байдлаар хуваана гэсэн үг.

Хачирхалтай нь 26 тойргоос сонгогдох 48 мандатын ердөө 14 нь нийслэлийнх.
Өөрөөр хэлбэл, 1,3 сая хүн амтай нийслэлчүүдэд 14 мандат ноогдоно. Ойролцоогоор нийслэлийн 100 орчим мянган хүнийг 1 нөхөр УИХ-д төлөөлнө. Харин хөдөө орон нутгийн мандат дэндүү “чанартай” юмсанж. Архангай аймаг гэхэд 2010 оны хүн амын тооллогоор 84 мянган хүн амтай гэж гарчээ. Харин шинэ хуулийн төслөөр бол энэ аймаг нэг мандаттай. Тэгвэл 65 мянган хүн амтай гэж тоологдсон Завханд хоёр мандат өгчээ. Өөрөөр хэлбэл, Завханы нэг хүнтэй нийслэлийн зургаа, Архангайн нэг хүнтэй хотын таван хүн тэнцэж байгаа аж.  

Хамгийн их хүн амтай гээд буй аймаг нийслэлийн хамгийн бага хүн амтай дүүргээс хоёр дахин бага иргэдтэй. Хамгийн бага оршин суугчтай аймаг нийслэлийн нэг хороотой тэнцэхүйц гээд бод доо. Бодит жишээ татвал, 17 мянган суурин оршин суугчтай Завхан 160 мянган хүн амтай Баянгол дүүрэгтэй ижил хоёр мандаттай. Хүн амынх нь хоорондын харьцаа 1:10 гэсэнтэй яг ижил байхад шүү.

Энэхүү засаг, захиргааны нэгжийн хуваарилалтыг аль 1992 онд баталсан. Тухайн үедээ бол шаардлага хангаж байсан гэхэд болно. Нийслэлд ердөө 400 гаруй мянган хүн амтай байсан учраас 20 мандат хангалттай байж. Харин энэ харьцаа жил ирэх тусам өөрчилөгдөж, тухайн үеийнхээс даруй 3-4 дахин нэмэгдсэн байна. Нийслэлийн хүн амын тоо өсөхийн хирээр хөдөөгийн оршин суугчдын тоо буурч энэхүү тэнцвэргүй байдал даамжирсан ч улстөрчид ямар ч зохицуулалт хийгээгүй гэхэд болно. Үүний уршигийг төсвөөр дамжуулан нийслэлчүүд байнга амсдаг. Улсын төсвийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг нийслэлд хоёр хороог нь нийлүүлчихсэнтэй тэнцэхүйц оршин суугчтай аймагтай ижил хэмжээний хөрөнгө хуваарилдаг. Үүнээс үүднээс нийслэл агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний бохирдлоо шийдэж чаддаггүй нь нууц биш. Төсөвт хамгийн их орлогыг төвлөрүүлдэг нийслэлчүүд эргээд төсөвт огт орлого төвлөрүүлдэггүй аймагтай ижил төсөв батлуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үү.

Хөдөө орон нутагт хүн төдийлөн үлдээгүй учраас тэндээс сонгогдсон гишүүд нь ямаанд зориулж мөнгө олгодог байсан. Ирэх сонгуулийн дараа хоточ банхарт нь мөнгө өгнө. Өмнө нь ямаанаас дор үнэлэгддэг асан нийслэлчүүд энэ удаад банхарт ч бараадахгүй болно.

Ийм гаж тогтолцоо үйлчилж байгаа. Гэтэл үүнийг шинэ хуулиар бүр дэвэргэх нь. Хуучин нийслэлийн таван хүн хөдөөгийн нэг хүнтэй тэнцэхүйц байсан бол энэ ялгаа 1:10 бол өөрчилөгдөж байна. Сонгогчдын саналын жинг ижил хэмжээнд болгох, өөрөөр хэлбэл нийслэлийн хүн амынх нь тоог үндэслэн мандатын хэмжээг тогтоох нь эрх баригчдад ашиггүй. Яагаад гэвэл МАН нийслэлд ялагдал хүлээдэг. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд Баянгол дүүргийн дөрвөн мандатын ердөө ганцыг нь МАН авч чадсан бол хоёрыг нь Ардчилсан нам, нэгийг нь Ногоон нам авч байлаа. Хан-Уул дүүргийн хоёр мандатын нэгийг нь Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болд авсан бол дүүргийн Засаг дарга асан Д.Загджав бөөн хэл ам дагуулан байж арай гэж үлдсэнийг нь авсан. Ингэхдээ бусад нэр дэвшигчийн саналыг хуудсыг өөр дээрээ тоолуулсан гэхчилэн олон л зүйл сонсогддог. Батлагдаагүй юм болохоор одоо ордонд суугаа гэж л найдъя.

Монголчуудын сэтгэлд гүн шарх үлдээсэн өмнөх сонгуулийн уршигийг мартаж амжаагүй байхад түүнийг сэдрээх хуулийг эрхэм гишүүд ийнхүү найруулж дуусах шиг боллоо. Увиагүй улстөрчдийн “би, зөвхөн би” гэх өчүүхэн үзэл л ийм байдалд хүргэж байна. 2008 оны үймээний дараа сонгуулийн тогтолцоог хамгийн түрүүнд шинэчлэнэ гээд хамтарсан. Түүний дараахан нь болсон орон нутгийн сонгуульд нийслэлийн гутарсан иргэд оролцоогүйгээс ирц хүрэлгүй дахиж, эрх баригчид мөнөөх үгээ тоть мэт давтахад хүрч байсныг санах л хэрэгтэй. Нэгэнтэй саналыг нь луйварддаг, луйврынх нь эсрэг тэмцэхээр буу шагайдаг болохоор иргэд сонгуульд оролцоогүй юм. Гэтэл одоо юу хийж байгааг нь хар л даа. Гутмаар шүү. Зөвхөн дахин сонгогдохын төлөө бүхнээс дээгүүрт өөрсдийгөө тавьж байна, увайгүй худалчид.

Бүдүүлэг харанхуй Загалмайтны шүүхээс толгойгоо бүтэн авч гарахын тулд худал хэлсэн Галилей Загалмайтны шүүхээс гарахдаа “Гэхдээ л дэлхий эргэдэг юм даа” хэмээн шивнэсэн гэдэг. Тэр илүү их холыг харж байсан нь ойлгомжтой. Яг үүн шиг “Сонгууль будилаантсан л юм даа” гэж Ардчилсан намын нэр бүхий гишүүд хэлж байсан. Харамсалтай нь одоо тэд өмнөх үгээ мартаж, мартаагүй байлаа ч эрх баригчид тэдэнтэй тэдэнгүй асуудлыг өөрсдийнхөөрөө шийдчихнэ. Ингээд сонгуулийн тогтолцоог өөрчилөхийн тулд Засгийн газарт орсон сөрөг хүчний бүх хүсэл талаар өнгөрөх шиг боллоо. Асуудлыг сурсан зангаараа ингэж л шийдээд байх шиг.  

Өнөөгийн монголд үзэл бодолдоо үнэнч хүн алга. Улстөрчдөд бүр ч үгүй. Тэр дундаа МАН-ыг бол яриад ч хэрэггүй. Тэдний хэн нь ч ялгаагүй. Монголыг ээлжлэн удирдаж, одоо эволюцийн урвалд орчихоод нийлж удирдах болсон энэ хоёр намд үзэл баримтлал гэж үнэндээ байхгүй болсон юмсанж. Сонгуулийн луйвраа дарахын тулд сөрөг хүчиндээ найр тавьж, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж асан “улаантнууд” одоо 180 градусс өөрчилөгдчихсөн тууж явна. Тэд угаасаа л ингэж улайм цайм урваад сурчихсан хүмүүс.

Тойрог 

Мандатын
тоо/1992 онд гаргасан хуваарилалт хуучин/

Мандатын
тоо/ одоо батлах гэж буй хуулийн төсөлд/

Зөрүү

Архангай

3

2

-1

Баян-Өлгий

3

2

-1

Баянхонгор

3

2

-1

Булган

2

1

-1

Говь-Алтай

2

1

-1

Дорноговь,Говьсүмбэр

2

1

-1

Дорнод

3

2

-1

Дундговь

2

1

-1

Завхан

3

2

-1

Өвөрхангай

4

2

-2

Өмнөговь

2

1

-1

Сүхбаатар

2

1

-1

Сэлэнгэ

3

2

-1

Төв

4

2

-2

Увс

3

2

-1

Ховд

3

2

-1

Хөвсгөл

4

2

-2

Хэнтий

3

2

-1

Дархан

3

2

-2

Орхон

2

2

0

 Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэг

2

2

0

Баянзүрх,Налайх
дүүрэг

4

3

-1

Сүхбаатар
дүүрэг

3

2

-1

Чингэлтэй

3

2

-1

Баянгол

4

2

-2

Сонгинохайрхан

4

3

-1

Л.Нарантөгс

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж