Улаанбаатар хотод 4 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 4 хэм дулаан байна

Баруун болон Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн ихэнх,  Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 8-13 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Халх голын сав газраар 0-5 градус хүйтэн, Говийн бүс нутгаар  8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж