Зуун жилийн тэртээх жороор үйлчилдэг ресторан

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Зуун жилийн тэртээх жороор үйлчилдэг ресторан

Хятадын Тяньцзынь хотын нэгэн ресторанд зуун жилийн өмнөх жороор бэлтгэсэн хоолоор үйлчилж эхэлсэн тухай росбалт.ру сайт мэдээллээ. Энэ ресторан нь Хятадын хамгийн эртний нэгэн зочид буудалд байрладаг юм.

Тусгай жороор бэлтгэсэн хоол нь энэ зочид буудалд хэзээ нэгэн цагт буудаллаж байсан түүхэн хүмүүсийн захиалж байсан хоолыг сануулагдахаар байх гэнэ. Жишээ нь, Хятадын хувьсгалч Хуан Син энэ буудалд 1914 онд буудаллаж байх үедээ болон Канадын адал явдал хайгч жуулчин эмэгтэй Алоха Вандервел нарын энэ ресторанд захиалж байсан хоолыг одоо уг ресторанд зооглож болох нь ээ.

Энэ бүгд санаандгүй байдлаар эхэлсэн гэнэ. Нэгэн тогооч рестораны архиваас хэд хэдэн сонгодог менюг олсон бөгөөд үүнийгээ одоо туршиж үзье гэж шийдсэн аж. Англи, Европын уламжлалт жорыг Азийн менюгээр баяжуулан үйлчлүүлэгчдээ дайлахаар ресторан ажиллаж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж