Даланзадгадын станцын захирлыг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Даланзадгадын станцын захирлыг чөлөөлжээ

Тєрийн ємчийн хорооны ээлжит хуралдаан болж, 18 асуудал хэлэлцэж 16 тогтоол баталсан байна. Тухайлбал, Даланзадгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, томилох тухай, Засгийн газрын “Журам хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцжээ. Мөн Завхан аймгийн “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харъяа “Дархан-Өргөө” сургууль, Дорнод аймаг дахь “Шаталсан сургалттай техник технологийн сургууль, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудад автомашин худалдан авах зөвшөөрлийг олгосон юм байна.

Түүнчлэн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д автомашин актлаж, сэлбэгээр ашиглах зөвшөөрлийг олгожээ.

Тэгвэл олон улсын Найрамдал төв, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь “Гаалийн газар” зэрэг  зургаан байгууллагад үндсэн хөрөнгийг худалдах,  актлах, сэлбэгээр ашиглах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Мөн Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Орхон аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хөрөнгө, үндсэн хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгожээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж