Б.Обама ЭЗ-ийн дээд хэмжээний уулзалтыг удирдана

Хуучирсан мэдээ: 2011.11.12-нд нийтлэгдсэн

Б.Обама ЭЗ-ийн дээд хэмжээний уулзалтыг удирдана

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Хавайд болж байгаа Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэргүүнүүд чуулах эдийн засгийн хамтын ажилллагааны 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг удирдана гэж ВВС мэдээлэв.

Уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэргүүнүүд дэлхийн санхүүгийн хямралыг хэрхэн шийдэх талаар ярилцах юм. Ялангуяа Европын эдийн засгийн бэрхшээлээс бүс нутгаа сэргийлэх талаар зөвлөлдөх аж.

Ерөнхийлөгч Б.Обама энэ бүс нутгийн хэдэн оронд чөлөөт худалдааны бүс байгуулна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд уулзалтаар хөрөнгө оруулалт нь ажлын байр болон бизнесийг бий болгоход чиглүүлэхэд голчлон анхаарах юм.

Ази Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны 21 гишүүн оронд дэлхийн хүн амын 40 хувь амьдардаг бөгөөд дэлхийн худалдааны 44 хувь хийгддэг гэсэн судалгаа байдаг ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж