
“Monfemnet” үндэсний сүлжээ, Жендэрийн үндэсний хороо болон “Эмэгтэй удирдагч” сангаас хамтран “Дуу хоолой-Оролцоо-Төлөөлөл” сэдэвт эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийг хангах тухай чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. “Сант-Асар” төвийн хоёрдугаар давхарт байрлах “Piano Lounge”-д энэ сарын 15-нд 15.00 цагаас эхлэх тус хэлэлцүүлэгт парламентийн гишүүн, гишүүн байсан, нэр дэвшиж байсан болон улс төрийн намууд, иргэнийн нийгмийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд оролцох юм байна.
Т.Маша