Сард 7000 авто машин хилээр орж ирдэг

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Сард 7000 авто машин хилээр орж ирдэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замтай холбогдох асуудлаар мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор нийслэлчүүдийн өдөр тутмын проблем болж буй авто замын түгжрэлийг багасгах зорилгоор салбарын яам ямар арга хэмжээ авч ажиллаж буйг УИХ-ын гишүүд сонирхлоо. Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тайлбараар бол замын түгжрэлийг багасгадаг гол гарц нь дэлхий нийтийн туршлагаар бол татварын орчин аж. Засгийн газрын зүгээс авто машины татварыг нэмэх асуудлыг УИХ-ын чуулганд оруулдаг ч дэмжлэг хүлээдэггүй унадаг. Гэхдээ салбарын яам гар хумхин суусангүй Япон улсын “ЖАЙКА” байгууллагын тусламжтайгаар 1.5 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотод ямархуу метро байгуулах нь түгжрэлийг бууруулах гарц болох вэ гэдгээр судалгаа хийлгэж байгаа. Мөн Хятад улсаас авах хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод гүүрэн гарц барина. Тэгэхгүй бол иргэдэд бэлнээр мөнгө тарааж байгаагаас авто машины худалдаа буурахгүй байгаа. Сард хилээр 6500-7000 авто машин орж ирдэг. Гол төлөв хуучин авто машин байдаг. Тиймээс авто машины түгжрэлийг бууруулъя гэвэл татварын орчноор нэг талдаа энэ их худалдан авалтыг сааруулж байж үр дүн харагдах болж байгааг сайд онцоллоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж