Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянга DVD гаргах гэнэ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 22-нд “Монгол” хэмээх гураь дахь бие даасан тоглолтоо “Соёлын төв өргөө”-нд хийж байсан юм. Тэгвэл дан Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн уран бүтээлээс дээжлэн толилуулсан энэхүү тоглолт тун удахгүй DVD болон таны гарт очих гэнэ. Дуучин Ө.Уянга энэ талаар “DVD хийнэ гэдэг чинь бас тийм ч амар зүйл биш юм аа. Бичлэгээ сая бичиж дуусгасан. Одоо хэвлэлтэд явуулах гээд байна. Удахгүй худалдаанд гаргах бодолтой байна. Энэ ондоо багтаад гаргачих байх” гэлээ.
Сонирхуулахад, дуучин Ө.Уянга шинэ цомгийн ажилдаа орсон төдийгүй энэ удаад дан сонгодог бүтээлээр цомог гаргахаар ажиллаж байгаа ажээ.
М.Дөл