“Монгол поп”-ын тасалбар дууссан уу?

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

“Монгол поп”-ын тасалбар дууссан уу?

Дуучин Д.Болд энэ сарын 24, 25, 26-нд “UB Palace”-ын концертын их танхимд “Монгол поп” бие даасан тоглолтоо хийх гэж буй. Түүний тоглолтын тасалбарыг аравдугаар сарын 3-наас эхэлж “UB Palace”, “Hi-Fi Records”, 1950 дугаараар худалдаалж эхэлсэн бол энэ сарын 7-ноос “гоё” суудлын тасалбар эздэдээ хүрч эхэлсэн юм. Гэтэл гадуур Д.Болдын тоглолтын тасалбар дууссан гэх мэдээлэл таржээ.

Энэ талаар тоглолтын зохион байгуулагчдын зүгээс “Тасалбарын борлуулалт хэвийн үргэлжилж байгаа.  Гадуур яригдсан цуурхлын талаар сонссон. Тийм зүйл байхгүй гэдгийг албан ёсоор няцааж байна” гэлээ. Иймд “Монгол поп” тоглолтын тасалбарыг та “Hi-Fi Records”-ын бүх салбараас худалдан авах боломжтой юм байна шүү.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж