
Арав шахам сая хүн амтай Нью-Йорк хотын дөрвөн иргэнд нэг такси ногддог. Өөрөөр хэлбэл, Нью-Йорк нь хамгийн олон такситай хотуудын тоонд багтдаг. Тэгвэл тус хотынхон “Ниссан” фирмийн цахилгаан хөдөлгүүрт машиныг таксины үйлчилгээнд явуулахаар туршиж байгаа гэнэ. Хэрэв амжилттай болбол ирэх хавраас бүх таксигаа цахилгаан хөдөлгүүрт машинаар солих ажлыг эхлүүлэх юм байна. Түүнчлэн энэ хөтөлбөрт зөвхөн “Nissan” бус, бусад машин үйлдвэрлэгч компанийг хамруулж, жилийн дотор шинэчилж дуусгахаар төлөвлөжээ.
Р.ОЧ