Шүүхийн мэдээллийн танхим нээгдэв

Хуучирсан мэдээ: 2011.11.11-нд нийтлэгдсэн

Шүүхийн мэдээллийн танхим нээгдэв

Дархан-Уул аймгийн Сум дундын шүүх “Хууль сурталчлах шүүхийн мэдээллийн танхим”-тай болов. Тус танхимыг иргэдэд шүүхийн ажиллагааг ил тод нээлттэй байлгах үүднээс бий болгосон байна. Мөн үеэр Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэн “Haier” брэндийн 42 инчийн дэлгэцийг танхимын тохижилтад зориулан гардуулж цаашид хамтран ажиллахаа илэрхийлэв. Сум дундын шүүх нь оны эхний есөн сард иргэд болон хуулийн этгээдээс нийт 1877 нэхэмжлэлийг хүлээн авч 238 нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүлээж авахаас татгалзаж 1396 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин аймгийн прокурорын газраас 442 хүнд холбогдох 256 эрүүгийн хэргийг хүлээн авч 23 хүнд холбогдох есөн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үүнээс 389 хүнд холбогдох 231 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн дүнтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж