
Одоогоор АНУ-ын иргэдээс хамгийн олон буюу 413 тэрбумтан байгаа бөгөөд энэ удаагийн жагсаалтад арван шинэ баян нэмэгдсэн байна. Хятадад 115 тэрбумтан төрсөн бол ОХУ болон Бразильд 101 тэрбумтан байгаа гэнэ. Энэтхэгийн тэрбумтнууд Хятадынхаас бараг хоёр дахин цөөн ч тэдний дор бүрийх нь хөрөнгө хятад тэрбумтнуудын хөрөнгөнөөс хамаагүй илүү гарч байгаа аж. Энэтхэгийн тэрбумтнуудын хөрөнгө дунджаар 4.5 тэрбум ам.доллар байхад хятадуудых 2.5 тэрбум орчим л болж байна гэж Форбесийн тэргүүн Стив Форбес хэлж байнгаа юм.
Ерөнхийдөө БРИК-ийн гэгдэх орнууд тэрбумтны үзүүлэлтээрээ тэргүүлэх байдалтай байгаа аж. Энэ нь зарим нэг шалтгаанаас үүдэлтэй гэнэ. Тухайлбал түүхий эдийн үнэ өссөнөөс Орост баячуудын тоо нэмэгдэж байгаа бол Бразильд валютын ханш өссөнөөс болж, харин Хятад Энэтхэгт эдийн засгийн өсөлт бүхэлдээ сайн байгаагаас ийнхүү олон тэрбумтнууд төрж байгаа аж. Энэ онд Форбесийн жагсаалтад 214 шинэ тэрбумтан орж ирсний талыг нь БРИК-ийн орхнуудаас “төрүүлжээ”.
Сонирхуулахад хамгийн залуу тэрбумтан нь 26 настай Дастин Московиц бөгөөд тэрээр цахим сүлжээний Facebook –д оруулсан хувьцааны ашгаасаа 2.7 тэрбум ам.долларыг босгож чаджээ.
Мөн 2010 оны үзүүлэлтээр хамгийн олон тэрбумтантай хотоор 79 тэрбумтан бүхий Москва хот шалгарч удаад нь 58 тэрбумтантай Нью-Йорк орсон байна.