
Холливудын жүжигчин Николь Кидманы гэр бүл дэлхийн хамгийн том газрын эздийн нэг гэнэ. Kidman Holdings хэмээх Австралийн фермерийн компани дэлхийн найм дахь том газар өмчлөгч аж. “The research” сэтгүүлд өгүүлснээр Кидманы гэр бүлийн газрын хэмжээ 24 сая акр буюу Уэйлсын газар нутгаас дөрөв дахин том гэнэ. Kidman Holdings-ыг ноён Сидней Кидман 19-р зууны үед анх байгуулсан нь өнөөдөр дэлхий дээрх хамгийн том, хувийн өмчийн газар болжээ. Тэрбээр 13 настайдаа гэрээсээ оргож, фермээ эхлүүлж байжээ. Түүнд өрөөсөн нүд нь сохор морьноос өөр өмч тухайн үед байгаагүй гэнэ. Николь Кидман Гонолулуд төрсөн боловч Австралид өссөн юм. Жүжигчин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч Kidman Holdings-той холбоотой мэдэгдэл хийхээс татгалзсан байна.
Н.Энх