
FIFA-гийн дэмжлэгээр хэрэгждэг “Goal-1” төслийн хүрээнд 2001 онд Монголд хөлбөмбөгийн ногоон талбайг байгуулсан бол 2004 онд “Goal-2” төслийн хүрээнд тамирчид хувцас солих өрөөгүй, МХБХ-ны аппаратын ажиллагсад ажиллах нөхцөлгүй байсан үеийг эцэслэж, тамирчид тохь тухтай орчинд хувцас хэрэглэлээ солих, албан хаагчид ажлаа хийх боломжийг бүрдүүлж байжээ. Харин энэ удаад МХБХ-ноос албан ёсоор Футзалын ордонтой болох хүсэлт FIFA-д тавьсны дагуу “Goal-3. 4” төслийг хэрэгжүүлж, Футзалын ордонтой болж байгаа юм.
Т.Маша