Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчдэд шүүх, хуулийн талаар бичиж нийтлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах юм.
Өнөөдөр “Иргэний танхим”-д сэтгүүлчдэд энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж санал солилцох уулзалт боллоо. Уулзалтын үеэр “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба сэтгүүлчид” хөтөлбөрийн талаар танилцуулж санал солилцон, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийн заримаас танилцуулав.
Сэтгүүлчид энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн талаар ойлголттой болох, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон орон нутгийн шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, шүүхийн захиргаа, тулгамдсан асуудлууд, сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн талаар мэдээлэл солилцох, тодорхой сэдвүүдээр дагнасан цуврал нэвтрүүлэг, нийтлэл гаргах зэрэг саналуудыг хэлж байлаа.