Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгой анхааруулж байна
2011 оны 11 дугээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 8-13 градус Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 радус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө
цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө бага зэрэг дулаарна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn