Moto GP 1000сс хөдөлгүүрийг туршлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Moto GP 1000сс хөдөлгүүрийг туршлаа

Мотоциклийн тойрог замын уралдааны тэргүүн ангилал Moto GP ирэх улирлаас 1000сс буюу куб.см багтаамжтай хөдөлгүүр хэрэглэнэ. Тэгвэл, Испанийн Рикардо Тормо авто тойруулгад хөдөлгүүрийн хүчээ сайжруулсан “Хонда”, “Ямаха”, “Дукати” багийн тамирчид шинэ хөдөлгүүрээ туршиж үзжээ.

ДАШТ өндөрлөсөн Валенсия хотын Рикардо Тормо тойргуулгад Мото ЖП албан ёсоор туршилтыг явуулсан. Хэдийгээр тэмцээн дөнгөж ням гаригт өндөрлөсөн боловч багууд хэдийнэ ирэх жилийн бэлтгэлдээ гарчээ. Ирэх онд тэдний хөдөлгүүр улам хүчтэй болж, тэр чинээгээрээ мотоцикль нь илүү хүнд болно. Тиймээс тамирчид болоод багуудыг томоохон сорил хүлээж байгаа юм. Туршилтын уралдааны хамгийн богино цагийг “Хонда”-гийн Дэни Педроза үзүүлжээ. Түүний гаргасан нэг минут 32,186 секунд гэсэн амжилт нь Кейси Стоунерийг ардаа хийхэд хангалттай байсан юм. “Дукати”, “Хонда”, “Ямаха” багууд анх удаагаа 1000 см.куб хөдөлгүүрийн багтаамжтай мотоциклио уралдааны зам дээр туршиж байгаа бөгөөд энэ нь шинэ дүрмийн дагуу хийгдсэн гэнэ. Тиймээс тамирчид энэ уралдаанд юун дээр илүү ажиллах, юун нь давуу байгааг инженерүүддээ харуулж өгөх ёстой. Энэ тал дээр Валэнтино Росси хангалттай сайн ажиллажээ. Домогт мотоциклч маань 2012 онд хүчтэйгээр өрсөлдөөнд эргэн ирэхийг хүсч байгаа нь лавтай. Валенсиягийн тест өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж