
Сансрын хөлгийн хэмжээтэй жижиг од мягмар гаригт сарнаас ойрхон зайд дэлхийтэй зөрж өнгөрсөн нь сүүлийн 30 жилд дэлхийд хамгийн их ойртож ирсэн од юм. “2005 YU55” од дэлхийгээс 202,000 милийн зайд 6:28 минутад зөрж өнгөрсөн гэж АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА мэдээлсэн байна. “Энэ бол маш ховор тохиолдол. Дэлхийд хамгийн их ойртож ирсэн од эрдэмтдэд тайлагдаагүй олон зүйлийг нээхэд тус болно” гэж сансрын судалгааны агентлагийн эрдэмтэн ярьсан байна. Уг од дэлхийд ямар ч аюул учруулаагүй боловч хэрэв дэлхийн гадаргуу дээр унасан бол 4000 мегатонн хүчтэй дэлбэрэлт болж, 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөх байсан гэнэ. Хэрэв уг од далайд унасан бол 96 км радиуст 110 метр өндөр цунами үүсгэх байжээs. НАСА-гийн мэдээлснээр сүүлд 1976 онд 2005 YU55-тай төстэй од дэлхийтэй зөрж байжээ. Харин дараагийнх нь 2028 онд ирнэ гэж эрдэмтэд тооцоолсон байна.
Н.Энх