Тавантолгойн хувьцааг Лондонгийн биржид гаргана

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцааг Лондонгийн биржид гаргана











Засгийн газрын
хуралдаанаас
өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон,
Хонконг, Монголын х
өрөнгийн бирж дээр тус бүр гарган арилжаалах шийдвэр гаргалаа.
Ингэснээр Тавантолгойн хувьцааг
үнэ цэнэтэй болгох алхам бүрдэнэ хэмээн үзэж байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дарга Ч.Х
үрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, зарим асуултад
хариулт
өглөө. Тэрбээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг Лондон, Хонконг, Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж борлуулах боломжтой байхаар
Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Энэ х
үрээнд Их
Британид б
үртгэлтэй “Эрдэнэс тавантолгой пи эль си” компани
байгуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр
манай Тавантолгойн орд газар үнэд хүрэх, хувьцаа нь ихээхэн эрэлттэй байх бололцоо бүрдэнэ. УИХ-ын
39 д
үгээр тогтоолд зааснаар Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс
тавантолгой”-н компанийн хувьцаанаас
тодорхой хувь эзэмшихээр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр нь
Тавантолгойн хувьцааг
хамгийн
өндөр үнэлгээнд хүргэж болох хувилбараар шийдэж байгаа нь энэ юм” гэлээ.

-Шийдвэрээ гаргачихлаа, харин ажил хэзээнээс эхлэх
вэ?

-Цаг хугацаа ер
нь тулчихсан байгаа. Дээрх бирж
үүдэд хувьцааг гаргахаар зөвхөн бүртгэлийн ажил
гурваас дөрвөн сар үргэлжилнэ. Тэгэхээр Засгийн газрын хувьд
Лондонгийн биржид Тавантолгойн ордын хувьцааг б
үртгүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах болж байгаа.

-“Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны нэгж хувьцааны үнэ хэд байх
вэ
. Ард иргэд хэдий хэмжээний үнэ цэнэтэй
хувьцаа эз
эмших болсноо мэдмээр байна гэж өнгөрсөн хугацаанд
нэлээд сураг тавьж ирлээ
?

-Одоохондоо үнэлгээг хийж
амжааг
үй байна. Ойрын хугацаанд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж
хэлэлц
үүлнэ.

-Хэд байх боломжтой гэж үзэж байгаа
вэ?

-Урьдчилсан
байдлаар одоогоор УИХ-ын 39 д
үгээр тогтоолд зааснаар 29 хувь гэж байгаа. Түүгээр
тооцохоор
гурван тэрбум
ам.доллар орчим болох тооцоо гарч байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж