Хүний хөгжлийн санд 328 тэрбум төгрөг төвлөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Хүний хөгжлийн санд 328 тэрбум төгрөг төвлөрчээ

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр Хүний хөгжлийн санд 299,5 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 328 тэрбумыг төвлөрүүлж, төлөвлөгөөг 28,5 тэрбумаар давж биелүүлсэн байна. Ашигт малтмалын газрын орлогын гүйцэтгэлийг өмнөх оныхтой харьцуулахад 246,9 тэрбум төгрөгөөр өссөн харагдаж байв. Харин уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч аж ахуйн нэгжүүдийн эхний есөн сарын тайлангаар татварын илүү төлөлтийг хасч тооцохоор 189 тэрбум төгрөгийн орлогын бодит өсөлттэй үзүүлэлт гарсан аж. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 4,1 тонн цэвэр алтыг Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораториар сорьц тогтоолгож, Монголбанк болон бусад банкинд 3,1 тонн алт тушаасан байна.

“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж