
нөхөр, сэтгүүлч А.Баатархуягт холбогдох хүний нэр төрд халдсан гэх
хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэллээ. Шүүх хурал хаалттай болох юм. Г.Уянга нарын зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг шүүх хуралд оролцох хүсэл тавьсан боловч сайд болоод сайдын бие төлөөлөгч гэх хүн шүүх хуралд ирсэнгүй. Хохирогчийн талаас Л.Гансүх сайдын өмгөөлөгч н.Цэндсүрэн шүүх хуралд оролцож байна. Харин нөгөө талаас Г.Уянга болон түүний нөхөр А.Баатархуяг нараас гадна өмгөөлөгч С.Хишигбат нар хүрэлцэн иржээ. Шүүх хурлыг М.Алдар даргалж, улсын яллагчаар Ж.Чимгээ оролцож байна.
Сануулахад, Г.Уянга, А.Баатархуяг нарт эрүүгийн
хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан
гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Сэтгүүлч А.Баатархуяг өнгөрөгч
2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс
задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын
байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний
дараа ҮШН-аас “Улаанбаатар палас”-т зохион байгуулсан “Ард түмний их
хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг
байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан”
хэмээн мэдэгдсэн байна.
Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг
“бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар,
Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүссэн юм.