Д.Болд төрийн далбаагаа мандуулна

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Д.Болд төрийн далбаагаа мандуулна

Дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолт энэ сарын 24, 25, 26-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүний Facebook хуудас идэвхтэй ажиллаж эхэлжээ. Тоглолттой холбоотой шинэ мэдээлэл, санал асуулга, уриалга цахим хуудсаар нь тасралтгүй өрнөж байна. Анхаарал татсан нэгэн хэлэлцүүлэг явж байгаа нь Д.Болдын тоглолт Улс тунхагласны ойгоор болж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Монгол үндэсний уламжлал язгуур урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж байгаа “Монгол поп” урсгалын утга санаатай авцалдуулах, Улс тунхагласны баярын өдрийг утга учиртай тэмдэглэх санаачилгаар “Төрийн далбаагаа мандуулъя” гэж фэнүүд нь уриалж байна.
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монгол улс туурга тусгаар гэдгээ дэлхий даяар тунхагласан түүхэн өдрийг Үндэсний их баяр наадамтай адилтган үзэж, төрийн далбаагаа мандуулах нь зүйтэй гэж Д.Болдын фенүүд үзжээ. Тиймээс Улс тунхагласны баяраар гудамж, талбайгаар далбаагаа мандуулахын сацуу, Д.Болдын тоглолтод төрийн далбаагаа авч очихоор ярилцаж, шийдсэн гэнэ.
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж