Дизель түлшний ОАТ-ыг тэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Дизель түлшний ОАТ-ыг тэглэлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Газрын тосны зарим бүтээгдэхүүний Онцгой албан татварын тухай асуудлыг авч хэлэлцээд, Дизель түлшинд ногдуулж байсан татварыг тэглэх шийдвэрийг гаргажээ. Учир нь ОХУ нь Монгол Улсад нийлүүлэх Дизель түлшинд ногдуулж буй татвараа тонн тутамд 70 ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс Гаалийн Онцгой албан татварыг тэглэж байгаа учраас үнэд савлагаа үүсгэхгүй, өнөөдөр хэрэглэж буй үнэ мөрдөгдөнө гэсэн тайлбарыг салбарын сайд нь онцоллоо.

Мөн АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 30 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай аж. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зүгээс нефть импортлогч нарт хандан дээрх бензиний үнийг нэмэхгүй байхыг хүсчээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж