Хүний амь хөнөөгөөд зугтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөгөөд зугтжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн V хорооны нутаг буюу хуучнаар Тээврийн товчооны зүүн талын 39 дүгээр байрны гадаа хүн амины хэрэг гарчээ. Тэнд явж байсан иргэн нас барсан хүний талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад 37 настай Ж гэх залуу бусдад зодуулан амиа алдсан байж.  Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн  алба хаагчид шуурхай ажиллаж, сэжигтнүүдийг олж саатуулсан байна. Уг хэргийг 31 настай А гэдэг залуу бусадтай бүлэглэн үйлдэж,  хэргийн газраас зугтаасан байжээ. Сэжигтнүүдийг өнөөдрөөс цагдан  хорих аж.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж