Зөрчил арилахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Зөрчил арилахгүй байна

Ховд аймгийн Булган суманд нэн ховор эмийн ургамал гоёо, мөөг түүж, Хятадын хилээр гарган ашиг олдог зөрчил ихэсчээ. Цагаан гоёог 130.7 кг-ыг худалдан авч байсан иргэн Б.Ховлан, мөн 1100 кг-ыг авч байсан иргэн Б.Эрдэнэбаатар нарын үйлдлийг зогсоож, хуулийн байгуулагад шилжүүлжээ. Түүнчлэн байгалийн ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн гурван иргэнийг 425 мянган төгрөгөөр, заг түүсэн таван иргэнийг 250 мянган төгрөгөөр тус тус торгосон байна. Тус сумаас жил бүр тав, арав, арваннэгдүгээр сард хууль хяналтын байгууллагатай хамтран эргүүл тогтмол ажиллуулж, хулгайгаар ховор ургамал түүгчидтэй тэмцдэг аж. Иймээс хил орчмын суманд байгаль хамгаалагч нэмж ажиллуулах зайлшгүй шаардлага байгааг БОАЖЯ-д уламжлаад байгаа гэнэ. Хилийн застав, хамгаалалттай газруудад ховор эмийн ургамал түүж, ашиг олох асуудал байгааг хил, тагнуулын байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу аваагүй хэмээн тус сумын удирдлагууд ярьжээ
А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж