Футзалын “Дельта лиг” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.11.09-нд нийтлэгдсэн

Футзалын “Дельта лиг” тэмцээн болно

Сонирхогчдын футзалын “Делта лиг” тэмцээн энэ сарын 26-наас арванхоёрдугаар сарын 18-нд болох гэж байна. Футзалын дүрмийн дагуу зохиогдох тус тэмцээнд 18-аас дээш насны, Үндэсний лигт сүүлийн гурван жил тоглоогүй тамирчид оролцох боломжтой ба нэг баг 12 тоглогч, нэг дасгалжуулагчтай байх журамтай. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 23-нд 14.00 цагт “Evergreen” зочид буудалд болно. Тэмцээнд оролцох багийн тоо хязгааргүй учир багууд мэдүүлгээ энэ сарын 23-ны дотор цахим форматаар, эсвэл техникийн зөвлөгөөний үеэр өгч болох юм байна. Багуудын тэмцээнд оролцох хураамж 500 мянган төгрөг.

Түрүүлсэн баг “Дельта лиг”-ийн аваргын цомоос гадна хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх бол мөнгө, хүрэл медалийг нэг сая таван зуун мянга болон нэг сая төгрөг дагалдах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж