Сара Бартон шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Сара Бартон шилдгээр тодров

Кембрижийн гүнгийн эхнэр Кейт Мидлтоны хуримын даашинзны загварыг зохиосон дизайнер Сара Бартоныг  “Style” сэтгүүл оны шилдэг загвар зохион бүтээгчээр нэрлэсэн байна.  Кейт Миддлтоныг “Британийн стилийн хатан хаан” гэж цоллуулахад Сара Бартоны хувь нэмэр орсон гэнэ. Түүний ачаар Кейт Миддлтон Британийн хамгийн сайхан хувцасладаг бүсгүйчүүдийг тэргүүлэх болсон юм.
Загварын нэртэй брэнд “Alexander McQueen”-ы дизайнер Сара Бартон өчигдөр Лондоны Клэриж зочид буудалд болсон загварын сэтгүүлийн ёслолын ажиллагааны үеэр оны шилдэг дизайнерын шагналыг хүртсэн байна.  Тэрбээр Кейт Миддлтоны хуримын даашинзыг бүтээж байснаа найз нөхөд, тэр бүү хэл аав ээждээ ч хэлээгүй байжээ.  Сара Бартон саяхан Кейтийн дүү Пиппагийн хуримын даашинзыг бүтээсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж