Суралцагчдын ахмад нь 50 настай

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Суралцагчдын ахмад нь 50 настай

Социализмын үед “Амбаарын ТМС” гэхчилэн нэр хоч зүүж тэнд суралцахаас зарим хүүхэд жийрхдэг байсан бол одоо Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв  нэрээр өргөжсөн энэ сургуульд суралцагчид багтаж ядан чихэлдэх болжээ.

Дундговь аймгийн МСҮТ гэхэд  800 гаруй суралцагчтай.  Суралцагчид нь дөнгөж наймдугаар анги төгссөн, 16 настай охид, хөвгүүд байдаг байснаа больж одоо энэ хичээлийн жилд элссэн 300 гаруй  суралцагчдын гуравны нэг нь 18-50 насныхан байна. Тэд Зам, барилгын машин механизмын анги зэрэгт элсэн  шинэ мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа юм.  Мөн эдний сургууль “Оюу толгой” төслийн шугамаар сар бүр 108 мянган төгрөгийн цалинтайгаар бүтэн жил суралцах элсэгчдээ хүлээн авч байна.

                            С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж