
Тус үзэсгэлэнгийн үеэр энэ сарын 4-нд “Discover Mongolia” – “Монголтой танилцахуй” сэдвийн дор Монголыг сонирхогчдод зориулан монголчуудын амьдралын өвөрмөц хэв маяг, ардын болон уртын дуу, монгол ардын бүжиг, цам бүжиг, монгол уран зураг, шашин, монголын хэвлэлийн эрх чөлөө, аялал жуулчлал болон монгол улсын гадаад бодлогын талаар тухайн салбарыг судлаач, монгол, австри, герман мэргэжилтнүүд илтгэл тавьж, сонирхсон асуултанд хариулт өгсөн нь Монгол орныг сурталчилсан, олны анхаарлыг татсан, үр өгөөжтэй арга хэмжээ болсон байна.
Энэхүү өдөрлөгийг Австри Улсад суугаа манай улсын ЭСЯ-наас Вена хотын захиргаатай хамтран Монголыг танилцуулах зорилгоор зохион байгуулжээ.