Гэсэн ч өнгөрөгч аравдугаар сард 80 мянган хүн ажилд орсон бөгөөд есдүгээр сард 158 мянган хүн ажилд орсон аж. Хэдийгээр ажлын байрны үзүүлэлт нь буурсан мэт боловч, хувийн салбар дахь шинэ ажилтнууд нэмэгдсэн нь ажилгүйдлийн хэмжээг багасгахад нөлөөлжээ.
Мөн дараа жилээс энэ үзүүлэлт нь харьцангуй дээрдэх магадлалтайг Хөдөлмөрийн яамнаас хэлжээ. Улмаар өнгөрсөн 12 сард ажилтай иргэдийн тоо сар тутам 125 мянгаар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн сард 95 мянган ажлын байр нэмэгджээ. Энэ үзүүлэлт нь ам.долларын ханшийг чангарахад хүргэсэн байна. Америкчууд ажилгүйдлийн үнэлгээг тухайн сарын эхний долоо хоногийн баасан гарагт гаргадаг бөгөөд энэ үзүүлэлтэд хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудыг оруулдаггүй юм байна.
Есдүгээр сард Обама 450 тэрбум ам.долларын ажлын байр бий болгох төлөвлөгөөг санаачилсан ч конгресс хоёр хэсэгт хуваагдан санал зөрөлдсөнөөс батлаагүй юм.
www.mminfo.mn