
-Энэ онд хэчнээн тонн мах нөөцлөх вэ?
-Нөөцийн махны талаар мэдээлэл өгөхөд арай эрт байна. Энэ ажлын талаар мэдээлэл цацах хэмжээнд шийдэгдээгүй, Засгийн газар ярилцах шатанд хэлэлцэгдэж байна. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн махыг 14 компани бэлтгэн нөөцөлж, өнгөрөгч зургаадугаар сарыг дуустал худалдаанд гаргасан билээ. Энэ оны хувьд махны үнэ харьцангуй тогтвортой, долоодугаар сараас ханш нь бага зэрэг өссөн дүнтэй байна. Энэ онд өнгөрөгч жилийнхтэй ижил хэмжээтэй мах бэлтгэн нөөцлөх төлөвлөгөөтэй ярьж байна.
-Төрөөс мах нөөцлөгчдөд ямар нэгэн хөнгөлөлт, тусламж үзүүлэх үү?
-Ер нь хүмүүс ойлгохдоо хувийн хэвшлийнхэн төрөөс бөөн мөнгө аваад байдаг гэж ойлгодог. Гэвч хувийн компаниуд өөрсдийн эргэлтийн хөрөнгөөр малчдаас мах худалдаж аваад түүнийгээ төхөөрч ангилан бэлтгээд жижиглэж нөөцөлдөг. Төрөөс махны үнийг нь тогтоож, нөөцийн мах борлуулагдаж дууссаны дараа мөнгө олгодог.
-Төр малчиддаа хэрхэн анхаарал хандуулж байна?
-Ер нь малчдад анхаарал халамж тавьж байгаа тогтоол шийдвэр төрөөс гарсан. Энэ оноос ноос, ноолуурын кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгодог болж байна. "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд ч нэлээд урамшуулал яригдаж байгаа. Жил бүрийн намар хөдөө орон нутгийн оюутнууд хотод малын махаа борлуулж сургалтын төлбөрөө төлдгөөс махны үнэ өсдөг. Энэ нь малчдаас ирэх мах үнэтэй байгаа учраас захуудад махны үнэ буурахгүй байгаа юм. Энэ жилийн хувьд тийм зүйл ажиглагдсангүй. Сүүлийн хоёр жилд зуншлага сайхан болж өнгөрлөө. Тиймээс малчид урамшиж өөрсдийн ундсэн хөрөнгө болох малаа өсгөхийг зорьж байна.
-Энэ жилийн мах бэлтгэлийн ажилд өмнөх жил мах бэлтгэсэн компаниудаас гадна шинэ компани оролцох уу?
-Өнгөрсөн жил оролцож байсан компаниуд оролцоно. Тэд бүх ажлаа мэддэг болсон учраас тэдэнтэй ажиллахад хялбар байх юм. Уг нь өдийд энэ оны мах бэлтгэл дуусах ёстой ч төсөв батлагдаагүйгээс хойшилсоор байна.
-Max хадгалах зоорийн хангамж, хяналт хэр байгаа вэ?
-Бид стандарт хангасан байранд хадгална. Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд байнга хяналт шалгалт хийдэг ч зарим нэг шаарддага хангадаггүй газар бий. Монголын махны холбоо ч өөрсдийн хядалт шалгалтын байцаагчдыг энэ ажилд оролцуулдаг.
“Нийгмийн толь” сонин