
Гуриланд дүрсэн мэт нүүр будагтай нэгэн залуу харь гаригийн хөлөг дотроос “Удаан амьдармаар” хэмээн дуулахыг зурагтаар харсан санагдана. Яргай загасын онцлог гэвэл хэний ч хөндөөгүй санааг тусгасан төдийгүй нийгэмд ээлтэй сэдвүүдээр уран бүтээлээ хийдэг ажээ. Ямартай ч ойрын арван таван жил үглэж дуулна хэмээн өөрийгөө тунхаглаж яваа энэ залуугийн жинхэнэ нэрийг Н.Золбоо гэдэг. Харин хэр уран бүтээлч болохыг цаг хугацаа харуулах бизээ. Цомгуудын нэр нь л гэхэд баргийн хүний анхаарал татахаар болсноос үзвэл их менежмэнт сайтай бололтой.
М.Урин