Польшийн трансжендер гишүүн тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Польшийн трансжендер гишүүн тангараг өргөнө

Польшийн парламентын анхны трансжендер гишүүн өнөөдөр гишүүний тангараг өргөх гэнэ. 56 настай Анна Гродская Тайландад мэс засалд орж, хүйсээ солиулахаас өмнө эр хүн байжээ. Польшид өнгөрсөн сард парламентын сонгуульд ялалт байгуулсан гишүүд өнөөдөр уламжлал ёсоор тангараг өргөх гэж байгаа ажээ. Бүх нийтийн сонгуульд ажиглагчид сонгогчдын 10 хувийн санал авч, парламентад улс төрийн гуравдагч хүчин болж гарч ирсэн нь олныг гайхашруулсан билээ. Польшийн “Palikot” хөдөлгөөн хүнд суртал болон улс төрд орсон Ромын католик санваартнуудыг шүүмжилсэн юм. “Palikot” нам сонгуулийн компанит ажлын үеэр гей болон лесби нарын гэрлэлтийг хууль ёсны болгоно гэж амласан байна.

Тэрбээр "Гудамжинд надтай тааралдсан хүмүүс ихэнхдээ эерэг хандлагатай байдаг. Гэвч мэдээж муухай зан гаргадаг хүмүүс ч бий. Улс төрчид болон хэвлэл мэдээллийнхэн трансжендер хүмүүсийг тэр бүр ойлгодоггүй. Тэд бидний энэ байдлыг бидний эсрэг ашиглах гэдэг нь харамсалтай” гэж ярьжээ.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж