
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх футзалын “Дуулиан-2020” тэмцээний зургаа дахь буюу 2011-2012 оны улирлын тоглолт энэ сарын 26-нд эхэлнэ. Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг маргааш хүртэл хүлээн авах бөгөөд сугалааны үйл ажиллагаа энэ сарын 11-нд болох юм. Энэ улиралд Улаанбаатар хотын ЕБС-иудын дунд охидын 13 хүртэлх (1999, 2000, 2001 онд төрсөн тамирчин), 15 хүртэлх (1997, 1998), 17 нас хүртэлх (1995, 1996), хөвгүүдийн 11 хүртэлх, 13 хүртэлх, 15 хүртэлх, 17 хүртэлх болон их, дээд сургуулиудын дунд оюутан гэсэн найман насны ангилалд өрсөлдөнө. Баг удирдан оролцох дасгалжуулагч футзалын D ангиллын эрэгтэй байх, мөн шинэ дүрэмтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн холбоо, “Их талын дуулиан” Төрийн бус байгууллага хамтран сургалт, семинарыг энэ сарын 16-17-нд “Мон-Алтиус” БТДС-д зохион байгуулах болжээ. Саяхан манай улсад Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын дасгалжуулагчдын сургалт болсон бөгөөд үүнээс хойш МХБХ-ны танхимын тэмцээнүүдэд шинэ дүрэм үйлчлэх болсон юм.
“Өдрийн шуудан” сонин
