
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны “Б” танхимд “Сонгуулийн үеийн зөрчил, олон улсын сургамж туршлага” сэдвийн дор уулзалт ярилцлага зохион байгуулахаар болсон байна. Уулзалт ярилцлагад НҮБ-ын Улс төрийн асуудал эрхлэх газрын Сонгуулийн тусламжийнхан оролцож, сонгуультай холбоотойгоор гардаг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал бодлоо солилцох ажээ.
Г.Дарь