Японы эзэн хаан эмнэлэгт хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан эмнэлэгт хэвтжээ

Өдгөө 77 нас хүрч буй Японы эзэн хаан Акихито өндөр халуурсны улмаас өчигдөр эмнэлэгт хэвтсэн тухай эзэн хааны хэвлэлийн агентлагаас мэдээлсэн байна. Эзэн хааны лагшин муудсан нь бронхит хүндэрснээс болжээ. Түүнийг Токио хотын эмнэлэгт хүргэхэд дархлаа нь суларч, ядаргаанд орсон байсан гэнэ. Японы эзэн хаан он гарснаас хойш хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэж байгаа нь энэ юм. Эзэн хааны лагшин чилээрхсэн мэдээ тарсны дараа Японы Засгийн газар яаралтай хуралдаж, угсаа залгамжлах хунтайж Нарухитод хаан ширээг залгамжлуулах асуудлыг хэлэлцсэн байна. 1933 онд Токиод төрсөн эзэн хаан айлын долоон хүүхдийн нэг бөгөөд 1952 онд хаан ширээг залгамжилжээ. Эзэн хаан тэр жилдээ Гакушуин их сургуульд элсэн орсон юм. Харин түүнээс хойш долоон жилийн дараа гэргий Мичикотой хуримлаж, гурван хүүхдийн аав ээж болжээ. 1989 онд Акихито өмнөх эзэн хаан Хирохитог таалал төгссөний дараа хаан ширээнд суусан юм. Японы үндсэн хуулинд эзэн хаан Японы ард түмэн, төр улсын бэлэг тэмдэг байна гэж заасан байдаг ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Японд 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунамийн гамшиг нөмөрсний дараа эзэн хаан Акихито тус улсын телевизээр түүхэн мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр зовлонд унасан ард түмнээ аврахын тулд ханцуй шамлан зүтгэхийг япончуудад уриалсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж