Япончууд хятад загасчныг саатуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Япончууд хятад загасчныг саатуулав

Японы далайн эргийн хамгаалалтынхан эрэгт ойртож ирсэн Хятадын загасчныг баривчилсан нь  шуугиан дэгдээгээд байна. Гото арлын ойролцоо загасчилж байсан хөлгийг эргийн хамгаалалтын ажилтнууд шалгуулахыг шаардахад тэрбээр татгалзсан аж. Хятад загасчин  эргийн хамгаалалтаас зугтаж, дөрвөн цаг гаруй хөөцөлдсөний эцэст бууж өгчээ.

Өнгөрсөн жил  Хятадын худалдааны хөлгийн ахмадыг баривчилсан нь хоёр улсын хооронд маргаан дэгдээж байсан билээ. Хэрэв хятад загасчин хил зөрчсөн нь тогтоогдвол зургаан сар хүртэлх хугацаанд шоронд хоригдох юм байна. Хятад улс 2009 онд Японы худалдааны хамгийн том түнш болсон ч хилийн маргаантай асуудлаас болоод худалдааны харилцаанд сэв суух асуудал цөөнгүй тохиолддог. 2010 онд гарсан дээрхтэй төстэй хэргээс болж Бээжин ховор элементийн экспортоо цуцалж, үүний хариуд Япон автомашин, цахилгаан барааны экспортдоо хориг тавьж байсан юм. Японы тал хятад загасчныг саатуулсан нь хил зөрчигчид хуулийн дагуу хариуцлага тооцсон явдал гэж үзэж байгаа бол Хятадын гадаад харилцааны яам одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж