Lady Gaga MTV-гээс шагнал “хамав”

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Lady Gaga MTV-гээс шагнал “хамав”

Дуучин Lady Gaga өчигдөр Европын MTV наадмаас дөрвөн шагнал авч, од шүүрэгч гэдгээ харуулав.  Тэрбээр Одиссей Аренагийн тайзан дээр шилдэг дуу, шилдэг клип, шилдэг эмэгтэй дуучин болон шүтэн бишрэгчийн шагналын эзэн болжээ. Дуучин Lady Gaga Европын MTV наадмын ёслолын үеэр дөрвөн удаа хувцсаа сольсон бөгөөд хиймэл дагуул шиг загвартай малгай өмсөн гарч ирсэн гэнэ. Харин өсвөр насны охидын шүтээн, дуучин Жастин Бейбер, R&B дуучин Бруно Марс нар энэхүү наадмаас тус бүр хоёр шагнал хүртжээ. Бусад хамтлаг, дуучид ч мөн гар хоосонгүй гэртээ харьсан нь мэдээж. Дуучин Кэти Перри шилдэг амьд тоглолтоор, Эминем шилдэг хип хоп дуучны шагналыг хүртэж, “Linkin Park” хамтлаг “Coldplay”-ээс шилдэг рок хамтлагийн шагналыг булаажээ. 15,000 гаруй хүн цугласан “City Hall” хөгжмийн наадмын өөр нэг тайзнаа алдарт “Red Hot Chili Peppers” тоглосон байна.  Наадмын ёслолын ажиллагааг нээж “Coldplay” хамтлаг “Every Teardrop Is A Waterfall” дуугаа дуулжээ. Дуучин Jessie J Эми  Уайнхаусын дурсгалыг хүндэтгэж, түүнийг “Британийн эмэгтэй дуучдын стандарт нь байсан” хэмээн магтсан байна. Жил бүр Европын томоохон хотуудад зохиогддог наадам анх удаа Ирландын жижиг хот Бельфастад болсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж