Урлагийнхан сэтгүүлч болов

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Урлагийнхан сэтгүүлч болов

“NTV” телевизийн таван жилийн ой өчигдөр тохиолоо. Тус телевизийнхэн таван насныхаа төрсөн өдрөөр урлаг, соёлын уран бүтээлчдийг телевизийнхээ тусгай сурвалжлагчаар ажиллуулсан юм. Тэдний дундаас поп дива Ж.Алтанцэцэг тун чадварлаг сэтгүүлч болох авьяастайгаараа ялгарч байв. Харин дуучин С.Сэрчмаа энэ өдөр нэвтрүүлэгчээр ажиллаж,  “NTV” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийнхээ үүргийг чадварлаг гүйцэтгэнэ лээ.

Харин хамгийн хөгжилтэй сурвалжлагч нь жүжигчин Батаа байв. “Х-Түц” продакшны жүжигчин “банш” Батаа Үндэсний түүхийн музейгээс хамгийн эртний олдворын талаар сурвалжлага хийсэн юм. Жүжигчин Батааг харсан Үндэсний түүхийн музейн тайлбарлагч ярилцлага өгөхдөө инээдээ барьж дийлэхгүй байсаар тэр хоёрын ярилцлага сүүлдээ нилээд хөгжилтэй сурвалжлага болж хувирсан шүү.  


М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж