“Харанга”-ын тасалбарыг худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын тасалбарыг худалдахгүй

Монголд мэргэжлийн театрт үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан “Харанга” хамтлаг 1989 онд хийж байсан анхны “Амьдрал” тоглолтоо дахин сэргээж тоглохоор болжээ. “Харанга” хамтлаг анх 1989 онд Улсын драмын эрдмийн театрын дэргэд байгуулагдаж байсан юм. Иймд “Харанга” хамтлаг театрынханд их ойд хүндэтгэл үзүүлэн, “Амьдрал” тоглолтыг ийн сэргээн тавьж байгаа ажээ.

Тоглолт энэ сарын 10-нд УДЭТ-т 20.00 цагаас болох юм. Тоглолтын тасалбарын хувьд 100,000 төгрөг байх бөгөөд тасалбарыг кассаар худалдахгүй, утсаар захиалга авах юм байна. Тодруулбал, “Амьдрал” тоглолтын тасалбарыг та 8811-0955 утсаар захиалж болно.  “Харанга” хамтлагийнхан тоглолтын орлогыг УДЭТ-т хандив болгон өгөх юм билээ.


М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж