
-2000 онд Amazon.com-ийг хараад, ийм зүйл хийх анхны сэдэл төрж байлаа. Ингээд тэтгэлгээр Япон явж, тэнд найман жил гаруй амьдарч, интернэт худалдааны /e-commerce/ чиглэлээр суралцсан. Тухайн үед 162 сая хүн амтай улсад Монголоос юуг аваачиж зарах тухай бодоод адууны махаар нохой, муурны хоол хийж, тэрийгээ интернэтээр зарж ч үзэж байлаа.
-Хамгийн гол нь цаг болоод л мөнгө хэмнэх давуу талтайгаараа монголчуудад хэрэгтэй юм. Маш энгийн жишээ хэлье. Нэг залуу амралтын өдрөөрөө өмд авах, утасныхаа төлбөрийг хийх, ус буцалгагч, хоол хүнсний материал авах ажилтай байлаа гэж бодъё. Энэ бүх газрууд мэдээж энд, тэнд байгаа. Ийш тийш явахад зардалд мөнгө урсана. Үүнийгээ хүн бүр тооцоод үзсэн ч болно. Бас нэг хэмжүүр нь цаг хугацаа гэдгийг ч тооцвол амьдралынхаа энэ хэв маягийг өөрчлөх ёстой гэдгээ ойлгох байх. Ийм муухай, тэгээд дасал болсон хэв маягаа өөрчлөх боломжийг л бид өгөх гээд байгаа юм. Та өглөө босож ирээд интернэтэд орж дэлгүүрүүдийн барааг үзээд захиалгаа өгөхөд л болно. 12 цаг харин хаалгыг чинь тогшоод бүх захиалсан бараа чинь ирчихнэ. Өдөржин явж замын түгжрэлд ороод бухимдах ч хэрэг байхгүй. Бүх ажлаа амжуулсан юм чинь та өдрийг илүү сайхан зүйлд зориулах боломжтой болж байна. Ийм л амьдралын хэмнэлд шилжицгээх болсон л байгаа биз дээ. Дурын дэлгүүр facebook-т зураг оруулдаг шиг барааныхаа мэдээллийг оруулах, хэрэглэгч цайныхаа цагаар л хэдэн ч дэлгүүр “хэсч”, бараа худалдан авах захиалгаа өгөөд орой ажлаа тараад очиход гэрт чинь хүссэн зүйлийг чинь хүргээд ирсэн байх тухай л юм шүү дээ.
-Анх 2000 онд интернэт худалдааны үйлчилгээг Монголд явуулахад үүний гурван гол тулгуур болсон дэд бүтэц буюу интернэт, шуудан, виза картын хэрэглээ, үйлчилгээ үнэхээр хангалтгүй хөгжилтэй байсан. Дараа нь 2005 онд ирээд харахад дэд бүтэц нь хөгжсөн ч шуудан, виза картын хэрэглээ хөгжөөгүй байсан. Ингээд 2008 онд энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэхээр сэтгэлээ шулуутгаад ирэхэд дэд бүтэц өндөр хөгжчихсөн, картын хэрэглээ хагас хөгжилтэй, шуудангийн хувьд бас л асуудалтай байсан. Шуудангийн хувьд “зип кодчлох” зэрэг ярвигтай зүйл гардаг юм байна. Улаанбаатарын хувьд 800 га газартай гэдэг нь тийм ч том газар биш тул хүргэлт байдлаар зохицуулчхаж болно. Сүүлд орж ирэхдээ бас нэг зүйл ойлгосон нь “заавал виза карт байх албагүй” гэдгийг. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнийг нь хүргэж өгөхдөө төлбөрийг нь авчихаж болно шүү дээ.
-Интернэт худалдаа хөгжихгүй байгаа шалтгаан бий. Нэгдүгээрт, интернэт худалдааны талаар ойлголт алга байна. КТМС, Компьютер менежментийн сургуулийнхан IT инженер бэлдээд байгаа. Нийгмийн ухааныхан нь бизнесийн удирдлагын мэргэжилтэн, маркетинг менежмэнт худалдааны чиглэлээр бэлтгэдэг ч интернэт худалдааны чиглэлийн мэргэжилтэн байдаггүй. IT инженер нь нийгмийн ухааны мэдлэггүй, нийгмийн ухааны мэргэжилтнүүд нь IT-ийн мэдлэггүй гэсэн үг. Өнөөдөр манайд “e-shop” буюу интернэт дэлгүүр байдлаар л үйлчилгээ үзүүлж байгаа. Гэвч үүнийг хийхээр бор зүрхээрээ зүтгэж байгаа нөхдүүд маань яг зах зээлд орохдоо юуг хэрхэн яаж, ямар дүрмээр “тоглоно” гэдгээ мэддэггүй.
-Ebay, Amazon, Японы Rakuten -ийн талаар хүмүүс ойлгохдоо бүгдийг интернэтээр зардаг л гэдэг. Гэхдээ үйл ажиллагааных нь нарийн ялгаа, менежмент маркетинг нь юу байдгийг мэддэггүй. Тухайлбал, Аmazon нь агуулахын менежмент буюу storage hause хийдэг. Нэг хүн бүтээгдэхүүн зарах бол Амаzon-ийнхон “манай агуулахад бараагаа байршуул. Бид таны нэрэн дээр бүтээгдэхүүнийг чинь зарж өгнө” гэдэг. Энэ нь хэрэглэгч барааг захиалсны дараа байхгүй байх эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой. Ebay бол “манайд зургаа оруулаад захиалгыг нь ав. Хэрэв захиалсан бараа нь байхгүй тохиолдолд танайх хариуцлагыг нь хүлээ. Мөн худалдан авагчийн зүгээс үнэлэх үнэлэлтийг нь ч оруулаад өгье” гэдэг. Түүнд агуулах ч юм уу, үл хөдлөх хөрөнгө байх шаардлага байхгүй болж байгаа биз дээ.

– Хэрэглэгчийн үнэлгээ нь шаталсан аргаар хэвшиж, удаан хугацаанд бий болдог. Эхний ээлжид туршлагагүй хэрэглэгч байдаг. Аажмаар туршлага сууна л даа. Ер нь бол бие биенийгээ үнэлнэ гэсэн үг.
-Энэ үйлчилгээг хийхэд хууль эрх зүйн хувьд ямар орчин байна. Танай байгууллага нэг ёсондоо зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа болохоор тодорхой хариуцлага хүлээх байлгүй?
-Бид гурав дөрвөн жилийн хугацаанд энэ чиглэлээр ажиллахдаа мэдээж өрсөлдөгчийн судалгаа хийж явдаг. e-shop бол манайд байдаг л зүйл. Америк, Японоос бараа авчраад интернэтэд байршуулж зардаг үйлчилгээ. Гэвч е-commerce буюу интернэт худалдаа гэх зүйл бол өөр. Бараагаа зарах гэсэн хүмүүс худалдан авалтын “тогоо”-нд орж ирдэг тогтолцоог хэлээд буй хэрэг. Манайд хүнсний чиглэлээр төрөлжүүлэн интернэт худалдаа хийх гээд гурав дөрвөн жил рекламдаж үзсэн ч нэг сайн амжилттай явж чадахгүй л байгаа газар ч байна. Сүүлдээ сүлжээ дэлгүүр байдал руугаа хэлбийчих шиг болсон.
Хамгийн гол нь, хэрэв бид үүнийг хийж чадвал эдийн засгийн эрэлт, худалдааны өсөлтийг бий болгоно.
-Нэрээ яагаад boyo.mn гэж өгөв?

-Хүмүүс online shop чинь мундаг юм байна гээд гүйж очоод onlineshop энэ тэр гээд хаяг авчихдаг. Гэхдээ миний бодлоор онлайн салбарт өрсөлдөгч байх ёстой биз дээ. Boyo.mn, zambala.mn гээд өрсөлдөгч байх ёстой. Ингэж бодоод л нэрээ өгсөн юм.
-Хүргэж өгөх хаяг, утас нэр овог гэх мэдээллээр л захиалга хийнэ. Харин сонгосон барааг нь хүргэж өгөх үед тооцоогоо хийнэ гэсэн үг. Ингэхээр ямар нэгэн дансны дугаар нэхээд байх шаардлага байхгүй. Мөн авчирсан бараа нь таалагдахгүй бол бид буцаагаад л аваад явна. Бид авчирсан чинь заавал ав ч гэж шахах эрхгүй. Угаасаа бизнес гэдэг чинь ийм л байх ёстой. Одоогоор яах вэ, өмнө нь Amazon, Ebay-гээр худалдаа хийж үзсэн хүмүүс харин итгэлтэйгээр худалдаа хийж байна.
-“Babyshop”-оос их захиалгатай байгаа. Яалт ч үгүй, гэртээ хүүхдээ харж өнждөг гадуур яваад байх боломж багатай болоод тэр байх.
-Танай boyo.mn сайтад дуудлага худалдаа явагдаж байгаа юм байна. Яагаад ийм сая гаруй төгрөгийн үнэтэй ipad-ийг 800 мянгаар өгч байгаа нь та нарт ямар ашигтай юм?