М.Од театртаа эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

М.Од театртаа эргэн иржээ

Балетын урлагт элэгтэй үзэгчдийн сайн танил, балетчин М.Од театртаа эргэн иржээ. Тэрбээр өнгөрсөн онд театраасаа гарсан бөгөөд энэ жилээс эргээд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртаа ажиллаж эхэлсэн байна. М.Од өчигдөр тоглосон Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетад гоцолж, Юндэнгийн дүрийг тайзнаа амилуулав. Харин Нансалмаад балерина Г.Цолмон, Хоролмаад Г.Батчимэг, Балганд А.Өлзий-Орших нар бүжив. Харин симфони найрал хөгжмийг удирдаач Д.Нямдаш удирдлаа.

Удаан хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй балетчин М.Од энэ үдэш тайзыг эзэгнэсэн. Түүнийг мэргэжлийнхэн техник сайтай бүжигчин гэдэг. Тэрбээр “Хунт нуур”-ын Зигфрид, “Нойрссон гүнж”-ийн ханхүү, “Жизель”-ын Алберт,  “Үйлийн гурван толгой” балетын Юндэн зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог балетын гол дүрийг бүтээж байсан юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж