75-р сургуулийн багачууд сая төгрөгийн эзэн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

75-р сургуулийн багачууд сая төгрөгийн эзэн болов

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны талбайн тэмцээнүүд “Summit Cup-2011” тэмцээнээр өндөрлөлөө. Өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд нэр хүндтэйд тооцогдох тус тэмцээн Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд дөрвөн өдөр үргэлжилж, бямба гаригт аваргуудаа тодруулсан юм. Энэ удаагийн тэмцээнд 13 хүртэлх насны нийт 24 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн багачууд алтан медаль хүртэж, нэг сая төгрөгийн эзэн боллоо. Харин Баянзүрх дүүргийн 92 дугаар сургууль, Баянгол дүүргийн “Оюуны-Ундраа” цогцолборын баг мөнгө, хүрэл медаль хүртэж, 800, 600 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм.

Тэмцээний шилдэг хаалгачаар Ц.Эрдэнэжаргал (75 дугаар сургууль), хамгаалагчаар Ц.Отгонтэнгэр (24 дүгээр сургууль), хагас хамгаалагчаар Л.Лхагвадорж (“Оюуны-Ундраа” цогцолбор), довтлогчоор эсрэг багийнхаа хаалгыг 10 гоолоор мялаасан А.Цолмонбаатар (92 дугаар сургууль) нар тодорчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж