Туйванчид дэлхийн аваргад хүч сорьж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Туйванчид дэлхийн аваргад хүч сорьж байна

Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 79 дэх, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын нийслэл Парис хотноо эхэллээ. Тус хотын “Диснейланд Парис” цогцолборт энэ сарын 5-13-нд үргэлжлэх ДАШТ нийт 15 (эрэгтэй найм, эмэгтэй долоо) жингийн ангилалд аваргуудыг тодруулах юм.

Тэмцээний эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 56, 62 кг, эмэгтэйчүүдийн 48, 53 кг-ын жинд аваргууд тодорсон. Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн 69, эмэгтэйчүүдийн 52, 63 кг-ын тамирчид өрсөлдөх бөгөөд Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ Г.Отгонтуяа дэлхийн аваргад хүч үзнэ. Харин маргааш эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Н.Баярмаа өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж