Иран тайлангаа гаргана

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Иран тайлангаа гаргана

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэ долоо хоногт Ираны эрдэмтэд цөмийн цэнэгийн компьютерийн загвар дээр ажиллаж байсан тухай илтгэлээ гаргана. Исламын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дэх цөмийн эд ангийн туршилтад бэлтгэсэн контейнерүүдийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг ч бас нийтлүүлнэ. Зарим мэдээгээр тэднийг Ираны нийслэлийн орчимд байгаа Парчин гэх туршилтын талбайд байрлуулсан гэнэ.

Шинэ бичиг баримт нь Ираныг цөмийн бөмбөг нууцаар бүтээж байгаа гэж дэлхийн олон нийтэд итгүүлэх гэж хичээж буй барууны орнуудад чухал баталгаа болно. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй Орос, Хятадыг ятгахад нь бас тус болох бололтой. Өнгөрсөн долоо хоногт Израиль Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт хийнэ гэсэн мэдээлэл гарсан нь нэлээд дуулиан дэгдээв.  Израилийн ерөнхийлөгч Шимон Перес мэдэгдэхдээ цөмийн зэвсэгтэй болохоор оролдож байна гэж сэжиглэгдсэн Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломж улам наашилсан гэжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж