“Шулмын” цахим ангуучид

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

“Шулмын” цахим ангуучид

Кибер орон зайн аж үйлдвэрлэлийн тагнуул нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд занал учруулж байна гэж Америкийн сөрөг тагнуулын албаны илтгэлд тэмдэглэсэн байна. Энэхүү илтгэлд төрийн хэмжээнд нууц мэдээлэл цуглуулдаг хоёр гол орон нь Орос, Хятад хоёр боллоо гэсэн байна.

Интернэтийн тагнуул нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон эдийн засагт аюул занал авчирч байгаа бөгөөд гол заналхийлэл Хятад, Оросоос гарч байна гэж “Кибер орон зайд АНУ-ын эдийн засгийн нууцыг хулгайлж байгаа гадаад орны тагнуулчид” гэсэн нэртэй Сөрөг тагнуулын үндэсний албаны илтгэлд нь тэмдэглсэн байна. Уг илтгэлийг өнгөрөгч пүрэв гаригт нийтлэжээ.

“АНУ-ын эсрэг мэдээлэл цуглуулалж буй аж үйлдвэрийн тагнуул нь улам нэмэгдэн тус орны аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд  цаашид ч өсөхөөр заналхийлэл учруулж байна. Кибер орон зайд ажил хэргийн идэвхийн мэдэгдэхүйц хэсэг төвлөрөн шинэ санаа оноо хөгжиж байгаа. Эдгээр аюул заналууд нь улам бүр өсч байна” хэмээн уг илтгэлд өгүүлжээ.

Судалгааг гаргагчид Засгийн газар ард нь байгаа Хятадын хакеруудаас хамгийн том заналхийлэл гарч байна гэв. “Хятадууд нь аж үйлдвэрийн тууштай, идэвхтэй тагнуулчид” бөгөөд заримдаа хакерийн довтолгооны ард нь хэн байгааг тодруулахад хүндрэлтэй байдаг хэмээн илтгэлд онцолсон байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдалд занал учруулж байгаа нөгөө орон нь Орос болж байна. “Өөрсдийн байгалийн баялгаас хэт өндөр хамааралтай байгаа үний улмаас эдийн засгийн бүтцээ өөрчлөх зэргийг удирдлага болгосон Москва өндөр зэрэглэлийн тусгай албатай. Тэд тагнуул туршуулын сүлжээ, хакерийн болон бусад аргаар улс орныхоо эдийн засгийн хөгжил, аюулгүй байдлаа бэхжүүлэхээр мэдээлэл, технологи цуглуулж байна” хэмээн илтгэлд өгүүлжээ.

Ойрын хугацаанд Оросын зүгээс гарах аюул улам нэмэгдэнэ гэж шинжээчид сануулж байна. Үүнд өндөр технологийн компаниудад ажилладаг орос цагаачдыг Оросын тусгай албаныхан ихээр элсүүлэх болсон гэжээ. Хоёрдугаарт, Орос барууны орнуудтай эдийн засгийн интеграциа гүнзгийрүүлэн баруун дахь Оросын компаниудынхаа тоог нэмэгдүүлж байна.  Эдгээр бүтэц нь тагнуулынх нь байгууллагатай хамтардаг гэнэ. Тэнд халагдсан гэх тагнуулын офицерүүд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй. Компанийн ажлаар тэд янз бүрийн орнууд, үүний дотор АНУ-аар чөлөөтэй зорчин бизнесээ явуулдаг.

Илтгэлд аж үйлдвэрийн тагнуулыг бусад орнууд үүний дотор Америкийн холбоотнууд хийдэг гэж бичсэн ч тэднийг нэрлэсэнгүй.

Илтгэлд Оросын зүгээс гарч байгаа аюулыг хэтрүүлсэн гэж ОХУ-ын Төрийн думын Аюулгүй байдлын байнгын хорооны орлогч дарга Геннадий Гудков үзэж байна. “Миний бодлоор зарим талаараа америкчуудын зөв. Манай мэргэжилтнүүд одоо шинэ технологийг идэвхтэй хөгжүүлж байна. Гэлээ ч тэд аюулыг хэтрүүлжээ. Гол аюулыг нь банк, санхүүг сонирхож байгаа Орос хакерууд гаргаж байгаа” хэмээн Гудков ярьсан байна.

Энэ нь кибер орон зай дахь Оросын аюулыг сануулсан анхны баримт биш юм. Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа байгуулагдсан Үндэсний аюулгүй байдлын яам нь 2009 онд АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж хийж байгаа орнуудын жагсаалтыг гаргасан юм. Жагсаалтад Иран, Хойд Солонгос, нөгөө л Хятад, Орос хоёр орсон байлаа. Хятад ба Оросын зүгээс Америкийн сонирхолд цэрэг, тагнуулаас гадна шинэ ойлголтын кибер заналхийлэл гаргаж болохыг илэрхийлсэн байв. “Орос бол стратегийн санаачлагад АНУ-ын түнш… Гэхдээ тэрээр өөрийн нөлөө сонирхлыг АНУ-ын сонирхолд саад болохоор гаргах замыг хайж болох юм” хэмээн 2009 оны илтгэлд тэмдэглэсэн байжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж