Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарлин (amarlin06@gmail.com) орчуулан манай сайтад илгээжээ. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/ хаягаас үзэж болно.
Олзонд улайрсан хөрөнгөтнүүд Монгол орон руу өнгөлзөж, харгис балмад өрнөдийнхөн газар нутгийг нь эзэгнэж байна.Гэвч хэдэн жилийн өмнө Холливудын гэрээлж гаргасан [Оросын найруулагч Сергей Бодровын бүтээл] “Монгол” [1] гэдэг уран сайхны кино, эрээн мяраан аялал жуулчлалын сэтгүүл дэх нийтлэлийг эс тооцвол Монгол орны талаар Америкт мэдэгдэж сонсогдсон зүйл хомс ховор хэвээр. “Ардчилал”, “байгаль хамгаалал”, “ хүний эрх”, “ чөлөөт хэвлэл” гэж сурталчлах сүр дуулианы цаана Монгол орон харийнхны харгис халдлагад өртөж, ард иргэд нь зовлон шаналалд автжээ.Конго, Канад гээд хүрсэн очсон газар нутаг бүрээ хайр найргүй сүйтгэж, хаа сайгүй балагт хар мөр тарьж явдаг чухам тэр л компаниуд Монголыг тонож байна. Гуравхан жилийн өмнө Голдманы Байгаль Орчны Сангийн “Ногоон Нобел” гэгддэг хүндтэй шагналаар шагнуулсан Цэцгээгийн Мөнхбаяр гэгч жирийн малчин гаралтай эр саяхны нэгэн өдөр олборлолт явуулж байсан гадаадын уул уурхайн компаниуд руу галт зэвсэг онилжээ. Ингээд өчигдөрхөн Ц. Мөнхбаярыг баатар хэмээн өргөмжилж байсан харийнхан өнөөдөр түүнийг зэмлэн буруушааж, нүүр буруулах болов. Энд өгүүлэх түүх нь дэлхий ээжийн халуун амийг хөнөөн бусниулж, шударга үнэнийг итгэл найдварын хамт булшилж, нүүдэлчдийн аж байдлыг cөнөөхөөр мөхлийн хар ангал руу түлхэж буй эмгэнэлт явдлыг илчилсэн түүх билээ.
2010 оны есдүгээр сарын эхээр ангийн буугаар зэвсэглэсэн хэсэг монгол иргэд Монголын хойд нутагт хууль бусаар алт олборлож байсан гадаадын хоёр компанийн эзэмшлийн тоног төхөөрөмж руу гал нээжээ. Зэвсэгтэй дөрвөн хүний нэг нь байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог “Ногоон Нобел” гэж алдаршсан, олон улсад хүндтэй Голдманы шагналыг 2007 онд хүртсэн Ц. Мөнхбаяр байлаа.
АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгээс (National Geographic Society) зохион байгуулдаг “Шинэ Судлаач” хөтөлбөр дэх Ц. Мөнхбаярын танилцуулгад “Тэрээр шантрашгүй хичээл зүтгэлээрээ нутгийнхаа олон мянган иргэдийг үлгэрлэн зоригжуулж, хэвлэлийн бага хурал, орон нутгийн засаг захиргаатай уулзах иргэдийн хурал цуглаан зохион байгуулж, хууль тогтоогчдыг ухуулан лоббидож байжээ. Мөн төр засгийн бодлогод нөлөөлж чадна гэдэгтээ эргэлзэж явсан ард иргэдийг нэгтгэн дайчилж, урьд хожид үзэгдээгүй олон хүн оролцсон эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулж чадсан” гэж бичжээ.[2]
Голдманы шагналаар шагнуулснаас хойшхи гурван жилд [Монголд] хууль бус олборлолт, байгаль орчны бохирдол, эвдрэл хэтэрч дэндсэн тул Ц. Мөнхбаяр гурван нөхрийн хамтаар хөрөнгөтний нийгмийн түрэмгийллийг эсэргүүцэн зэвсэг барин босчээ. Гэвч энэ тухай барууны хэвлэл мэдээллийнхэн огтхон ч дурсалгүй өнгөрүүлж, өнгөрсөн жилийн [2009 оны] есдүгээр сарын эхээр буун дуу гараагүй мэт дүр эсгэсээр байх юм. [Гадны компаниуд руу буудсан] иргэний хөдөлгөөний идэвхтнүүдийн хувьд гэвэл шүүхээр таслагдаж, урт хугацаагаар хоригдож болзошгүй байгаа бөгөөд тэр бүү хэл гэнэтийн золгүй байдлаар нас нөгчих аюул буйг үгүйсгэхгүй байна. Харин энэ зуур шунал нь оволзсон уул уурхайн компаниуд Монголын газар нутгийг сүйтгэн бузарлаж, эрдэс баялгийг нь шавхан цөлмөсөөр ажээ.
Ц. Мөнхбаяр, Г. Баяраа, Д. Төмөрбаатар, О. Самбуу- Ёндон дөрөв нь Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөний (МГННХ) идэвхтнүүд бөгөөд (Ц.Мөнхбаяр нь Онги Голынхон Xөдөлгөөн ТББ-ийн тэргүүн, МГННХ-ний удирдах зөвлөлийн гишүүн, Г.Баяраа нь Хүдэр Гол хөдөлгөөний тэргүүн, мөн МГННХ-ний удирдах зөвлөлийн тэргүүн, О.Самбуу-Ёндон, Д.Төмөрбаатар нар нь Онги Голынхон Xөдөлгөөн ТББ-ийн гишүүд юм байна-Орчуулагчийн тайлбар) тус Xөдөлгөөн нь даль жигүүр нь дөнгөж л ургаж гүйцэж буй ардчилсан Монгол орныг эзлэн түрэмгийлж, нөөц баялгийг нь хайр найргүй ухаж цөлмөгсдийн эсрэг тэмцэx хөдөлгөөн юм байна. 2008 оны хавар Монгол Нутаг Мину Эвсэл татан буугдсаны дараа, 2009 оны 6-р сарын 4-нд МГННХ байгуулагджээ. Ц. Мөнхбаяр болон түүний хамтрагчид Монгол Нутаг Мину Эвсэл болон МГННХ-ий аль алиныг нь үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Ц. Мөнхбаярын амьдралд ашиг хонжоо хайсан шунахай сэтгэлтнүүд, ов зальтай урвагч шарвагчид, сэм далд явууллага явуулагчидтай учирч байсан сэтгэл шархирам гашуун дурсамж олон бий. Дэлхий нийтэд нэр хүндээ мандуулж алдаршсан цагаас нь хойш дөнгөж гурван жил өнгөрсөн ч Голдманы шагналд нэр дэвшүүлж байсан хүмүүс нь өнөөдөр түүнээс нүүр буруулж, Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг “террорист” гэдэг гутамшигт үгээр нэрлэх болжээ.
Болсон үйл явдлын талаар мэдээлсэн цорын ганц гадаадын хэвлэл мэдээллийн суваг болох EurasiaNet цахим хуудсанд “Ийнхүү буудсан нь маш ноцтой сануулга өгч буй хэрэг юм. Энэ бол Монголд хуруу дарам цөөн үлдсэн ойн бүс нутгаас Хятадын Пураам, Канадын Сентерра Гоулд компаниудыг гарч явахыг анхааруулсан явдал мөн” гэж бичжээ. [3] Сентерра [Гоулд] компани нь Монголоос гадна хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улс байсан Киргизэд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Дашрамд хэлэхэд, Киргиз улсын эрх баригч цэргийн эрх мэдэлтнүүд олон нийтийн эсэргүүцлийг дарахаар зэвсэггүй энгийн номхон иргэдийг хэдэн зуугаар нь буудаж хороосон түүxтэй билээ.[4]
Сентерра Гоулд ХХК нь дангаараа 168 га талбайд олборлолт явуулах эрхийг эзэмшдэг бөгөөд дэлхийн хамгийн том цэнгэг устай нуур болох Байгаль нуурыг тэтгэгч Сэлэнгэ мөрний ундаргыг бохирдуулж байгаа юм. Сентерра Гоулд ХХК-ийн олборлож буй Гацууртын орд нь ойролцоогоор 1,3 сая унц (1 унц = 28.3 грамм– Орч.) алтны нөөцтэйг үнэлбэл хэдэн арван тэрбум ам. доллар болох ажээ. Түүнчлэн 2004 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Сентеррагийн охин компани Бороо Гоулд ХХК нь жилд дунджаар 180 мянган унц алт олборлодог байна.
Гэвч газар нутгаас нь ийм их алт олборлосон гээд нутгийн ард иргэдэд наалдаж хоцрох зүйл алга. [Уурхайн] ойролцоо оршин суудаг нутгийн иргэдийн 70 орчим хувь нь туйлын ядуу зүдүү байдалд амь зууж байна. Архидан согтуурах явдал улс үндэстнийг бүхэлд нь хамран даамжирч, нийгмийн ариун нандин үнэт зүйлс алдагдсаар. Хүний наймаа цэцэглэж, томоохон бизнест тооцогдох болжээ. Монголд мөнгөөр юуг ч худалдаж авч болно гэх бөгөөд зарим зүйлс хэдийнэ борлогдож, үрэн таран болсон бололтой.
“1990-ээд онд явуулсан шуурхай өмч хувьчлал нь олон жил үргэлжилсэн ган зудтай хавсарч Монголын эдийн засгийг сөхрүүлсэн гэж [хүмүүс] үздэг. Монголчууд 70 жилийн туршид замнасан коммунист тогтолцоогоо тайван замаар халснаас хойш 20 жил өнгөрөхөд 2.9 сая хүн амынх нь гуравны нэг орчим нь өдөрт 2 ам. доллар хүрэхгүй зардлаар амиа аргацааж, ядуу зүдүү амьдарч байна. Тэр байтугай эмч, багш зэрэг сэхээтнийх нь сарын цалин чүү ай 300 aм. доллар хүрдэг”.[5]
Гадны уул уурхайн компаниуд Монголд анх хөл тавихдаа олон улсын ТББ-уудтай хөтлөлцөн орж иржээ. “Төрийн бус” гэдэг нэрээр халхавчилж нүүрээ нуусан эдгээр байгууллагууд нь барууныхны албадан тулгасан “хувьчлал” гэгчийг Монголын хөрсөнд суулгахаар чармайсан. Чухам яг тэр үед л эрх чөлөө гэдэгт ухаангүй дуртай өрнөдийнхөн бусдаас онцгой мэдлэг чадвартай учраас ардчилал, хүний эрх, сайн засаглал, байгаль орчныг хамгаалах талаар Монголчуудад зааж сургах нь зохимжтой гэдэг бичигдээгүй хууль гэмээр ойлголт үүсчээ. Харийнхныг ингэж хөөрөгдсөн тогтолцоо анхандаа Ц. Мөнхбаярыг дэмжин тэтгэж, дэвшүүлж гаргажээ.
Доктор Жоан Ройлофс “ Тэдгээр суртал ухуулагчид нь [ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө гэх мэтийг] хөгжүүлэхийн тулд эхлээд “чөлөөт зах зээлийн эдийн засаг” буюу неолиберализм гэгчийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж ухуулдаг. Ингэснээр төрийн дийлэнх функцууд хувьчлагдаж, бизнесийн зохицуулалт тохиргоо алдагдаж, нийгмийн халамж, татаас тасалдаж, тухайн улс орны өмч баялгийг (газар нутаг, телевизийн суваг, сонин хэвлэл г.м.) дотоод, гадаадын гэж ялгаварлалгүйгээр корпорациуд худалдаж авах боломж бүрддэг. Эрх чөлөө гэдэг бол харийнханд хүссэн газраа дуртай бизнесээ эрхлэх боломж олгохыг хэлдэг юм…” гэж бичиж байжээ.[6]
Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн (National Geographic Society) “Шинэ Судлаач” хөтөлбөрийн танилцуулгад [7] “Ц. Мөнхбаяр нь хүүхэд насандаа Онги хэмээх том голын эрэг дээр сарлаг хариулж өсчээ. Онги голын усаар 60-аад мянган хүн, сая гаруй толгой мал ундаалдаг байв. Гэвч 1990-ээд оны эхнээс амьдралыг тэтгэгч гол нь бохирдож, ус нь татран татарсаар 2001 он гэхэд хэдэн зууны турш урссаар ирсэн гол нь бүрмөсөн ширгэж, хуурай сайрын дэргэд аргаж цангасан мал сүрэг, аргаа барсан малчид хоцорчээ” гэсэн байна. [8]
“Алтны компаниуд өндөр даралттай усаар шүршиж алт ялгах гидравлик аргыг зохицуулалтгүй хэрэглэснээс болж [Онги] голын ус татарч ширгэсэн юм. Монголын газар нутгийн дийлэнхи хэсэгт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийх зөвшөөрөл олгосон явдал [байгаль орчинд] асар их хохирол учруулсан. Үүний уршгаар асар богино хугацаанд 100 орчим гол горхи тасалдаж, 300 гаруй нуур ширгэсэн байна. Ундны усаар гачигдсан Ц. Мөнхбаяр айл саахалтынхантайгаа нийлж худаг гаргасан боловч гүний ус хүртэл асар ихээр бохирдсон байжээ. Улмаар тэр хавийн олон хүүхэд элэгний хүнд өвчинд нэрвэгдсэн бөгөөд Ц. Мөнхбаярын хүү нь өвчилж, ээж нь нас баржээ” гэж National Geographic үргэлжлүүлэн бичжээ.[9]
Ц. Мөнхбаяр хүүхэд байхдаа тал нутгийн морьтон баатар аугаа Чингис хааныг мөрөөдөж, удам залгасан сайн малчин болохыг хүсдэг байжээ. Гэвч харийнхны хариуцлагагүй үйлдлээс болж Онги гол нь ширгэж, ард иргэд, мал сүрэг нь химийн бодисонд хордож, амь насаа алдаж байхыг харсан тэрбээр хариу арга хэмжээ авч, нутгийн иргэдийг зохион байгуулж, уул уурхайн компаниуд, засгийн газарт шаардлага тавьж эхэлсэн байна.
“Түүний нөхдийн хамтаар үүсгэн санаачилсан Онги Голынхон Xөдөлгөөнийхөн ашигт малтмал олборлох тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгож хэрэгжүүлэх, шинээр хууль санаачилж батлуулах, ашигт малтмалын олборлолтын үе шат бүрт иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг эхлүүлэх асуудлаар эрх баригчдыг ухуулан ятгаж байсан юм. Тэдний хүчин чармайлтын үр дүнд Онги голын сав нутагт олборлолт хийж байсан 37 компанийн 35 нь байгальд хортой үйл ажиллагаагаа зогсоож, хамгийн их хор хөнөөл учруулж байсан нэг уурхай хаагджээ. Удалгүй хатаж ширгэсэн Онгийн гол сэргэж, дахин урсах болов. Ц. Мөнхбаяр гол мөрнүүдийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг 11 хөдөлгөөнийг нэгтгэж, Монголдоо нөлөө бүхий иргэний нийгмийн болоод байгаль орчныг хамгаалах байгууллагын нэг Монгол Нутаг Мину Эвслийг үүсгэн байгуулжээ.” [10]
Удаж төдөлгүй Ц. Мөнхбаяр Азийн Сангийн шинжээчдийн хараанд өртөх нь тэр. Азийн Сан гэдэг нь Сан Францискод төвтэй “бодлого судлалын хүрээлэн” бүхий “ухуулга сурталчилгааны” байгууллага гэгддэг. Харин нарийн яривал тус байгууллага нь Хятад мэтийн “дарангуйлагч” гүрнүүд, Филиппин мэтийн дотоодын үймээн самууныг “цэргийн хүчээр номхотгон дарагч” арлын орнууд, Киргиз зэрэг хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд хийгээд Америкчуудын эцсийн хүчээ шавхан дайтаж буй Афганистан, Ирак мэтийн “хараат бус байдлаа алдсан” гэх тодотголтой улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрж суудаг ажээ.
“2007 оны дөрөвдүгээр сарын 23-ны даваа гаригт Монгол улсын иргэн, Монголын гол нууруудыг хамгаалах иргэдийн хөдөлгөөнийг санаачлагч, Цэцгээгийн Мөнхбаярт байгаль хамгаалах салбарын хамгийн дээд шагнал болох Голдманы шагналыг гардууллаа” гэж тухайн үед Азийн Сангийн захирлын албыг хашиж байсан Билл Фойрдерэр Инфанте бичиж байжээ. “Hогоон Нобел” гэдэг нэрээр нэршсэн Голдманы шагналыг жил бүр олгодог бөгөөд 125 мянган ам. долларын шагналын сан дагалддаг. Тус шагналыг Сан Франциско хотын иргэний хөдөлгөөний удирдагч, нигүүлсэнгүй үзэлтэн Ричард Голдман [11] болон түүний гэргий агсан Ронда нар 1990 онд санаачилсан ба байгаль орчныг хамгаалах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүсийг урамшуулж, асар чухал ажил үйлсээ цаашид үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.
“Энэ жил [2007 онд] тус шагналыг Ази тивээс цорын ганц хүн хүртсэн нь [тухайн үед] 40 настай [байсан] Ц. Мөнхбаяр юм. Тэр бол нутгийн малчин ардын аж амьдралыг тэтгэгч Онги голын сав нутагт байгаль орчныг гэмтээн сүйтгэж, хайгуул олборлолт явуулж байсан 37 компанийн 35-ынх нь хөнөөлт үйл ажиллагааг таслан зогсоож чадсан гавьяатай хүн. 2001 оноос эхлэн Ц. Мөнхбаярын удирдсан Онги Голынхон Xөдөлгөөнийхөн 2,000 гаруй сайн дурын ажилтнуудынхаа тусламжтайгаар хөдөө аймгуудад дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилготой радио, телевизийн ухуулга сурталчилгааны ажлыг эхлүүлсэн” гэж Билл Инфанте тайлбарлажээ.
2007 оны Голдманы байгаль орчны шагнал авсных нь дараа барууны [олон нийтийн] байгууллагууд болон англи хэл дээр гардаг сонин хэвлэлүүд Ц. Мөнхбаярыг дуу авалцан магтаж, төрсөн нутгийнхаа байгаль орчныг хамгаалах уриан дор малчдыг нэгтгэж, иргэний нийгмийн хөдөлгөөнийг тайван замаар удирдан зохион байгуулж чадсан алдар гавьяаг нь шагшиж байв. Ц. Мөнхбаяр бол байгаль хамгаалагч төдийгүй, эгэл жирийн хүмүүсийн төлөө, тэдний язгуур эрх ашгийг хамгаалан тэмцсэн үндэсний баатар, коммунист дэглэмтэй хоцрогдсон нийгэмд төрж өсөөд, жирийн малчнаас нийгмийн зүтгэлтэн болох замыг туулсан нэгэн билээ. Олон арван жилийн туршид Зөвлөлт Улсаас хараат байж, коммунист замналаар замнасны эцэст сая нэг өөрчлөгдөж, “шинэ тулгар ардчиллыг” байгуулж эхэлсэн Монголын нийгмийн хyвьд үзэл бодлоо хамгаалан тэмцсэн Ц. Мөнхбаярыг урамшуулж шагнасан явдал урьд хожид үзэгдээгүй сонин үзэгдэл болжээ.
Таанын үнэртэй тал, бударч цэнхэртсэн ой хөвч, рашаан цэнгэг гол мөрөн минь….
Би нийслэл Улаанбаатар хот дахь Онги Голынхон Xөдөлгөөний төв байранд очиж Ц. Мөнхбаяр болон гол нууруудыг хамгаалах хөдөлгөөний бусад идэвхтнүүдтэй уулзсан юм. [12] Ингэж уулзахдаа Голдманы шагнал үнэхээр нүдээ олсон шагнал болсныг би гүнзгий мэдэрсэн билээ.
“Усгүй шахам болчихсон байж [ус] бохирдлоо гэж ярих нь утгагүй болжээ. Монголын орны уур амьсгал Америкийнхтай огт адилгүй, тиймээс Монголд [уул уурхайд] ус ашиглахыг бүрмөсөн хориглох шаардлагатай” гэж Ц. Мөнхбаяр надад ярьсан юм.
Монгол улс угийн усны нөөц хомстой, дээрээс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нэрмэсний улмаас 2000 онд Монголын [ихэнх нутгаар] ган гачиг болж, мал сүрэг асар олноороо хорогдсон байна. Байгалийн гамшиг аминдаа цөөн малтай малчдад хамгийн хүнд тусчээ. 2010 оны өвөл Монголд гамшигт зуд нүүрлэж, 8 сая толгой мал буюу нийт мал сүргийн 17 хувь хорогджээ.
Орчин үед [Монголд] байгалийн гамшгаар далимдуулсан нэг шинэ бизнес бий болжээ. Газрын менежментийн зохистой бодлого үгүйлэгдсэн, хууль тогтоомж хэрэгждэггүй, авилгад идэгдсэн нийгмийн тогтолцоог мал сүргийг суурь сууриар нь өмчилсөн төрийн эрх мэдэлтнүүд овжноор ашиглаж байна. Тэд ган, зуд хэмээн сүржигнэж, жирийн малчдад учирсан гарз хохирлоор далимдуулан төр засгаас олгосон татаасыг хувьдаа завшиж, барууны хандивлагчдын ирүүлсэн тусламжийг шамшигдуулж, хамгийн сайн бэлчээр нутгийг өмчлөх болжээ.
Эргэн тойрондоо эх газраар хүрээлэгдсэн, уудам тал, элсэн говьтой Монгол орныг гадныхан нүүдэлчин малчид болон Чингис хаан хэмээх баатарлаг удирдагчаар нь мэддэг билээ. [13] Харин Хонконгд байрладаг Еurasia Сapital хэмээх бусдыг сорж хөлжсөн хөрөнгө оруулалтын банк Монголын хөрсөн дэх ашигт малтмалын ашиглагдаагүй нөөцийг 1,3 их наяд ам. доллараар үнэлснээс хойш “хөрөнгө оруулагчдын өлөн харц Монголоос салахаа больжээ”.
Хөрөнгөтний нийгмийн үзэл Монголд анх 1990-ээд онд нэвтэрчээ. Бараг унтаад сэрэхэд л 60 гаруй жилийн түүхтэй коммунист үзэл суртал хөрөнгөтний сурталчилгаанд уусчихсан байсан гэж хүмүүс хуучилж байв. Ингэж өчигдөрхөн л саар муу гэгдэж байсан зүйлээ тэнгэрт тултал магтаж, сайн сайхан гэж байснаа газар дор ортол муулах болжээ. Одоо л монголчууд хөрөнгөт нийгмийн бодит дүр төрхийг яс махандаа тултал мэдэрч байна.
Уул уурхайн компаниуд малчдыг газар нутгаас нь шахан түрснээр малчид гэр хорооллын ядуучуудын эгнээг асар олноороо өргөжүүлэх болов. [14] Зарим нутгийн малчид эрүүл цэвэр орчинд амьдрах эрхээ хамгаалж, ус, агаар, бэлчээрээ цэвэр ариунаар нь авч үлдэхийн тулд арав гаруй жилийн турш зэвсэг хэрэглэлгүй тайван замаар тэмцсээр иржээ. Ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулж, ой модыг нь огтолж бэлтгэсний улмаас олон гол бохирдож, ширгэсэн байна. Итгэл найдвар нь алдрах тусам иргэдийн эсэргүүцэх тэмцэл ширүүсч байгаа ч тэднийг хагас цэрэгжсэн хүчээр дарангуйлж, элит хэсгийнхэнд үйлчилдэг шүүхийн танхимд “барууны маягийн” бульхайтай аргаар “шүүж” дарсаар иржээ.
Хотод ядуурал газар авч, орон гэргүй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд хүн ам хэт төвлөрснөөс ард иргэд зөвшөөрөлгүй газар суурьшиж, боолын хөдөлмөр эрхлэх болжээ. Гутарч цөхөрсөн ядуус оршуулга ухаж, өвөг дээдсийнхээ цогцостой хамт нутаглуулсан үнэт зүйлсийг тонохоор өмхөрч муудсан авсыг нь онгичин эвдэж, араг яс, гавлыг нь ундуй сундуй хаях болжээ.
Өвлийн тэсгим хүйтэнд хэдэн зуун гудамжны хүүхэд газар доор траншей дотор амьдарч байна. Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад хасах 40 хэм, хөдөөдөө хасах 60 хэм хүртэл хүйтрэх болжээ. Монгол дахь хараа хяналтгүй хүүхдийн судалгаанд оролцож байсан Монгол судлаачийн мэдээлж буйгаар 1990-ээд оны эхээр гудамжны хүүхдийн тоо хамгийн их буюу 2000 гаруй байсан тухай тоо баримт байдаг ажээ. Яваандаа энэ тоо буурч 1000-1400 хооронд улирлын чанартай хэлбэлзэх болсон байна (учир нь өвлийн улиралд зарим хүүхдүүд гэртээ харьж өвөлждөг аж). Хараа хяналтгүй хүүхдүүдийн тоо 2006 оны үеэс огцом цөөрсөн бөгөөд хүмүүсийн тайлбарлаж байгаагаас үзвэл тэднийг Хятад руу хил давуулж, бие эрхтнийг нь (бөөр, элэг, зүрх гэх мэт) бусдад шилжүүлэн суулгахаар зарж наймаалдаг болсонтой холбоотой гэx ажээ.
Мөн хогийн цэг дээрээс хог түүж амь зуудаг хэдэн зуун хүн байдгийн дийлэнхи нь хогон дунд амьдарч байна. Барууны тусламжийн болон буяны байгууллагынхан тэдэнд элдэв зүйл амлаж, нэмэлт санхүүжилт олно гэж чамин гоё товхимолдоо тэдний зургийг тавьж, ядарсан иргэдийг өч төчнөөн ашигласан ч аж амьдралд нь бодитой туслалцаа үзүүлсэнгүй.
Гадаад орнуудын засгийн газар, барууны тагнуулын албадын ивээл дор үйл ажиллагаа явуулж буй олон улсын корпорациуд “Төв Азийн Саудын Араб” гэж нэршсэн Монгол нутгийг цөлмөж, 2,9 сая хүн амыг нь дээрэмдэн тонож, уудам зэлүүд нутаг усыг нь бузарлан бохирдуулж байна. Конго, Канад зэрэг улсуудыг тоносон нэр бүхий хэдэн компаниуд одоо Монголын баялгийг хоосолж байна. Монголын байгаль орчныг хамгаалж, улс орных нь хөгжил дэвшил, эрх чөлөөт байдлыг дэмжин зүтгэж байгаа хэмээн зарлах [гадны] ТББ-ууд нь үнэн чанартаа өрнөдийн уул уурхайн компаниудын гар хөл бологсод мөн билээ. Гадны “тагнан турших албадын” тоонд АНУ-ын Тагнуулын Төв Газар (ТТГ) болон Үндэсний Аюулгүй Байдлын Алба орж байгаа юм. АНУ-ын ТТГ нь гадаад улсуудын хэрэгт хөндлөнгөөс оролцож, хүмүүсийг тамлан зовоож, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэх гэх мэтийн нууц ажиллагаа зохион байгуулж байсан он удаан жилийн түүхтэй бөгөөд Ираны САВАК, Оросын КГБ, Зүүн Германы СТАСИ зэрэг байгууллагуудаас онц ялгарах юмгүй ажээ.
“Уул уурхайн компаниуд [Монголын] засгийн газрыг мөнгөөр худалдаж авсан. Засгийн газар харийнхны бүрэн эрхшээлд орсон” гэж Миний Монголын Газар Шороо [15] хөдөлгөөний тэргүүн М. Болд өгүүлэв. Тэрээр өмнө нь цэргийн дарга байсан тул түүний санаачилсан хөдөлгөөнд төр засагт итгэх итгэл нь алдарсан чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид олноор нэгджээ. М. Болдыг хахуульдах гэж нэлээд хэдэн удаа оролдож үзсэн гэнэ. Тэрбээр амь насанд нь аюул учрах вий хэмээн түгшдэг гэсэн боловч “Энэ талаар дуугай байх арга алга. Би дуугарахгүй бол хэн дуугарах вэ” гэж хэлсэн юм. [16]
2005 онд байгуулагдсан Миний Монголын Газар Шороо хөдөлгөөн нь 2005-2008 онуудад олон нийтийг хамарсан эсэргүүцлийн 29 удаагийн арга хэмжээ зохион байгуулсан ба тэдгээр үйл ажиллагаанд дунджаар 7-8 мянган хүн, дээд тал нь 13 мянган хүн оролцож байжээ. Тус хөдөлгөөнийхөн Монголд хамгийн нэр хүнд муутай гадны компаниудын нэг болох Айвенхоу Майнзд [17] худалдагдсан засгийн газрын гишүүдийн байгуулсан гэрээг эсэргүүцэн 2006 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарын гудамжинд майхантай суулт зарлаж байжээ.
Монголын түүхэнд үзэгдээгүй олон иргэд цугларсан цуглааны үеэр Айвэнхоу Майнз компанийн эзэн “Хорт Боб” хочит Роберт Фридландын чихмэлийг шатааж сор залжээ. Болд надад Монголын ашигт малтмалын газрын зургийг үзүүлсэн нь орд газруудын тэмдэглэгээнд алаг цоохор болсон байлаа.
Монголын цэргийн дээд тушаалтнуудын дийлэнх нь авилгад идэгдсэн төрийн түшээдтэй холбоо сүлбээтэй байдаг. Үнэндээ Монголд Ардчилсан нам, Хувьсгалт нам хоерын хооронд тэмцэл явагдаж байгаа юм биш, харин уул уурхайн компаниуд л эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа юм” гэж тэр хэллээ.
Уул уурхайн компаниудын авчирсан барууны хуульчид татварын болон ашигт малтмалын хуулиудыг олон улсын корпорациудад ашигтайгаар боловсруулж тусалжээ. Чамгүй хөөцөлдөж тэмцэлдэж байж батлуулсан Монголдоо хамгийн дэвшилттэйд тооцогдох ашигт малтмал олборлох тухай багц хуулиудыг гэхэд л гадны уул уурхайн компаниудын эрх ашигт нийцүүлэхийн тулд 1991 оноос хойш дор хаяж 3 удаа өөрчилж зaсварласан байна. Мөн ашигт малтмал, уул уурхайн холбогдолтой хуулиудыг 1997 онд шинэчлэн боловсруулахдаа дийлэнхийг нь Канадаас хуулбарлаж “будаа иджээ”. Ашигт малтмал, уул уурхайн хууль тогтоомжуудыг гадныханд ашигтай байдлаар боловсруулахад барууны томоохон ТББ-ууд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
“Ардчилал” гэгчид дөнгөж л хөл тавьж байгаа болохоор гадны ТББ-ууд, тэдний хэрэгжүүлж буй төслүүдийг хэрхэн яаж хянахаа манайхан сайн мэдэхгүй байна. Гадны зөвлөх, туслах, шинжээч гээд мөнгө нь харийнхандаа эргээд оччих юм. Гадныхан Монголд тун сайхан амьдардаг юм шүү дээ. Монголд гадаадын иргэд маш их байна. Юу хийж явдгийг нь мэдэхгүй” гэж М. Болд ярьсан юм.
Монголд үйл ажиллагаа явуулж буй ТТБ-уудыг томхоноос нь нэрлэвэл Соросын Сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (World Wildlife Fund буюу WWF), Консeрвэйшн Интернэйшнл (Conservation International), Нэйче Консерванси (The Nature Conservancy) болон Азийн Сан зэрэг байгууллагууд орох ба эдгээр нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)[18], Канадын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (CIDA) [19], Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA) [20], Их Британийн Олон Улсын Хөгжлийн Газар (DFID)[21], Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (DANIDA) [22], Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Японы Бизнесийн Байгууллагуудын Холбоо (Кэйденрэн) [23] зэргээс санхүүждэг ажээ. Байгаль орчин, хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг томоохон ТББ-ууд нь “байгаль орчныг хамгаалахдаа” зөвхөн тодорхой бүлэг хэсгүүдээс хамгаалдаг байна. Үнэндээ тэд Монголын нөөц баялгийг өрнөдийн хөрөнгөтнүүдийн гол өрсөлдөгч болох Хятад, Солонгос, Оросоос харамлан хамгаалдаг гэдгээ Монголчуудаас нуудаг ажээ.
Дунд сургуульд багшилж байсан Агваандоржийн Саруул гэгч эмэгтэй уул уурхайн томоохон бүсийн төв болох Дархан хотоос холгүй орших Хонгор сумын ногоонтны хөдөлгөөний идэвхтэн болжээ. Хонгор сумыхныг [гадны компани] алт олзворлож байх явцдаа цианидаар хордуулсан юм. Саруул бид хоёр Улаанбаатарт Ахмадуудын Xороон дээр уулзсан. Тэнд ногоонтны хөдөлгөөнийхөн болон хүний эрхийн хөдөлгөөний идэвхтнүүд засгийн газар авлига авч, хүний эрхийг зөрчиж буйг эсэргүүцсэн эвсэл холбоо байгуулахаар нэгдэж байсан юм. Тэд мөн олон нийтийн жагсаал цуглаан хийх зөвшөөрөлтэй, үлдсэн ганц талбайгаа алдахгүйн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж байв.
“[Манай суманд] төрөлхийн гажигтай хүүхэд олноор мэндэлж, 30 гаруй жирэмсэн эх зулбасан. Малын төл ч гажигтай төрөх болсон. Нас бие залуу 15 хүн нас барсаны бүгдийнх нь өвчний шинж тэмдэг ижил байсан” гэж Саруул ярив.[24]
Хэргийн эзэн нь “Мич” гэдэг Хятадын алт олборлогч компани бөгөөд тус компанийнхан Дархан-Уул аймгийн эрх баригчид болон эдүгээ Улсын Их Хурлын гишүүний суудалд заларсан Д. Хаянхярваа гэгчтэй нягт холбоотой ажээ. “Д. Хаянхярваа бол манай сумыг бүхэлд нь хордуулсан хүн шүү дээ. Xүн мал, байгаль орчин, уух ус бүгдийг хордуулсан. Бас өнгөрсөн сонгуулиар хүмүүсийн саналыг худалдаж авч, сонгууль будлиантуулсан балагтан. Монголын ногоонтны хөдөлгөөн хүний эрхийн төлөө тэмцэгч бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа” хэмээн Саруул нэмж ярилаа.
2008 оны долдугаар сарын эхээр [УИХ-ын] сонгууль булхайтай явагдсныг эсэргүүцэж хэдэн мянган иргэд цуглажээ. Цагдаа нар хүмүүс рүү буудаж, тэднийг олноор нь хоморголон баривчилж, эрүүдэн шүүсэн бөгөөд зарим хүн ор сураггүй алга болж, бусдынх нь хэргийг шүүн таслах ажиллагаа хаалттай болж өнгөрчээ. Барууны хэвлэлүүд энэ талаар өнгөцхөн мэдээлсэн боловч ноцтой мэдээг нуун дарагдуулдаг зангаараа сонгуулийн дараа хүч хэрэглэсэн явдлын талаар бараг дурссангүй. Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөний тэргүүнээр сонгогдсон А. Саруул, Шударга Иргэдийн Фронтын тэргүүн Гомбосүрэнгийн Арслан нарыг амандаа “Сулла” [“Улс төрийн хоригдлуудыг сулла”] гэсэн бичиг скотчдож наагаад олон нийтийн газар дуугүй суулт зарласан гэдэг шалтгаанаар 2008 оны наймдугаар сард 14 хоногоор хорьж байжээ.[25]
Долдугаар сарын эхээр цагдаагийнхан 823 хүнийг баривчлан саатуулснаас 2008 оны 10 сарын байдлаар 230 орчим гэм буруугүй энгийн номхон иргэдийг суллалгүй хорьсоор байжээ. Тэдний дотор 70 гаруй өсвөр насны хүүхэд, 19-21 насны 130 гаруй залуус байсан байна. Хүмүүсийг шалтаглан баривчлахын тулд нео-нацист бүлэглэлийн өдөөн турхирагчдын тусламжтайгаар цагдаагийнхан өөрсдөө сонгуулийн дараах “үймээн самуун” гэгчийг нь зохион байгуулсан гэж Монгол гэрчүүд мэдүүлж байна. Албан мэдээнээс үзэхэд үймээний үеэр 5 хүн алагдсан гэх боловч нийтдээ 72 хүн сураггүй алга болжээ. Монголд хэт барууны бүлэглэлүүд хүчээ авч буй бөгөөд Улсын Их Хурлын зарим гишүүд болон харийнхны хишгээс хүртсэн бусад нөхдүүд гэмт хэрэг үйлдүүлэхээр нео-нацист үзэлтэй залуусыг хөлсөлж авдаг гэлцэх ажээ. [27]
Улаанбаатарын төвд байрлах залуусын орох дуртай нэгэн баарны хананд нацистын хөшөө бусад дурсгалт зүйлсийг байрлуулснаас үзвэл нео-нацист бүлэглэлүүд хүчээ авч буй шинжтэй ажээ.
"Засгийн газар ул мөрөө балласан, ингэхэд нь Азийн Сангийхан тусалсан. Тэд энэ гэмт хэргийг хамтарч үйлдсэн хамсаатнууд. Бид хүний эрхийг хэрхэн зөрчиж буй талаар Human Rights Watch болон Amnesty International зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу ирээгүй” гэж Баярмаа ярьсан юм.
Amnesty International байгууллагын 2009 оны тайланд Монголд 2008 оны долдугаар сард хүчирхийлэл гарсан явдалд эмх замбараагүй байдлыг буруутгажээ. Гэхдээ эмх замбараагүй байдлыг бий болгосон нео-фашист өдөөн турхирагчид болон Монголын сонгуулийг будлиантуулах барууныхны ашиг сонирхлын талаар огт дурссангүй. [28]
Баривчлагдсан хүмүүст эрүү шүүлт тулгаж мэдүүлгэд гарын үсэг зуруулаад, тэдний өмгөөлөгч авах эрхийг нь зөрчиж, хэсэг бүлгээр нь хаалттай шүүх хурлаар оруулж, заримд нь 15-20 жилийн хорих ял оноосон тохиолдол ч гарчээ. Санхүүгийн боломжтой цөөн хэдэн хүн суллагдаж чадсаны дотор цагдаагийнханд 11 мянган ам. доллар атгуулж байж хүүгээ суллаж авсан нэг айл аюулгүй байдлыг бодож хүүгээ тэр даруйд нь Өмнөд Солонгос явуулжээ.
Соросын Сангийнхан “Цагдаа ба олон нийтийн xамтын ажиллагаа”, “ Шинэ түвшин” гэх мэтийн олон янзын төсөл хөтөлбөр цагдаагийн байгууллагууд дээр хэрэгжүүлдэг тухай А. Саруул надад яриад “Тэд үнэндээ яг юу хийгээд байгааг хүмүүс мэддэггүй. Ер нь [гадны] маш олон төрийн бус байгууллага [авлигач] улс төрчидтэй хамсчихсан. Энэ бүхэн ямар их гай гамшигт хүргэхийг хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн юм.
Монголд 1990 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн Азийн Сангийн талаар Ц. Мөнхбаяр эхэндээ туйлын эерэг бодолтой байжээ. Дэлхийн Банкны Монгол дахь түншүүдийн нэг болох Азийн Сан нь Монгол Нутаг Мину Эвслийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн юм. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг Монголын 11 ТББ-ыг нэгтгэж эвсэл байгуулахад Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн удирдан зохион байгуулах чадвар, бусдыг хүндэлж харьцдаг чадвар чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Онги Голынхон Xөдөлгөөн 2004-2008 онуудад хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр Азийн Сангаас 10 мянган ам. долларын санхүүжилт авчээ. Монгол Нутаг Мину Эвсэл байгуулагдсан эхний жил буюу 2007 онд Азийн Сангаас эвсэлд нэгдсэн 11 байгууллагын дунд 120,000 ам. долларын санхүүжилт, 2008 онд 60,000 ам. долларын санхүүжилт тус тус олгож байжээ.
Азийн Сангийнхан Монгол Нутаг Мину Эвслийнхэнд хэдхэн мянган ам. доллар чулуудчихаад цаагуураа болохоор Ц. Мөнхбаярын гавъяат үйлс болоод өөрсдөө хөөцөлдөж байж авч өгсөн Голдманы шагналын тухай үлгэр мэт түүхээр түрээ барьж өч төчнөөн их мөнгө олсноороо мөнгөний авдраа дүүргэж, гадаад мэргэжилтнүүдээ цалинжуулсан ажээ.
Тухайлбал, 2006 онд Азийн Сангийнхан Онги Голынхон Хөдөлгөөн болон Монгол Нутаг Мину Эвслийн байгуулсан гавьяат үйлсийн тухай ярьсаар байж “Ирээдүйгээ баталгаажуулах нь” гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлэхээр Голландын засгийн газраас 2.7 сая евро буюу $3,630,000 ам. долларын санхүүжилт авч дөнгөжээ. Түүнээс хойш удсан ч үгүй Азийн Сангийнхан дэмжлэг үзүүлэхээ зогсоож, Монгол Нутаг Мину Эвсэл задарсан байна. 2008 оны 10-р сарын байдлаар Эвслийн гишүүн байгууллагуудад Голландын засгийн газраас өгсөн санхүүжилтнээс сохор зоос ч цухуйлгаагүй хэвээр байлаа.
Ц. Мөнхбаярын нэрийг Голдманы шагналд Азийн Сангийн мэргэжилтнүүд л анх дэвшүүлсэн. Харин ингэх болсон сэдэл шалтгаан болоод тус Сангийнхан ба бизнесийн салбарынхны хоорондох холбоо хэлхээ, бусад баримт мэдээг судалж үзвэл үнэндээ тэдний жинхэнэ зорилго нь олон нийтэд зарлаад байдаг шигээ тийм ч сэвгүй ариун зүйл бус ажээ. Азийн Cангийнхан Ц. Мөнхбаярыг шагналд тодорхойлохдоо байгаль орчныг хамгаалахаар тэмцсэн гавъяат үйлсийнх нь түүхэн замналыг найруулж бичсэн. Ингэсэн нь байгаль орчны асуудалд сэтгэл зовнисондоо бус харин байгаль орчны иргэний хөдөлгөөнийхнийг Азийн Сангийн бодлогоор захирч байх гэсэн башир арга, нөгөөтэйгүүр, “шинээр хөгжиж буй ардчилсан” нийгэм дэх “иргэдийн идэвх оролцоог” өрнөдийн загварт оруулж загварчлах нууц зорилго агуулж байсан аж. Азийн Сангийнхан, тэдний түншүүд болон ивээн тэтгэгчид нь Монголын иргэний нийгмийг өрнөдийнхний эрх ашигт зохицуулан “урлан бүтээх” олон тэрбум ам. долларын өртөгтэй төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол зэвсгээрээ Ц. Мөнхбаярыг сонгосон байжээ.
Нийгмийн тогтсон дэг журам, тогтолцоог хорлон сүйтгэх бодлоготой нео-колоничлогч байгууллагуудын нэг болох Азийн Сангийнхан дотоодын иргэний нийгмийн байгууллагуудад мөнгө хаяхдаа тодорхой шаардлага тавьж, хязгаарлалт тогтоож байжээ. Тухайлбал, хандивлагч байгууллагынхан нь Монгол Нутаг Мину Эвслийн зарим нэг байгууллагуудад бусдаас нь арай л илүү, “хайртай” хандаж байв. Ажиглаад байхад төр засгийн бодлогыг шүүмжилж хэл ам таталдаггүй, нэн ялангуяа уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэж дуугардаггүй байгууллагуудад илүү санхүүжилт олгож байсан байна. Азийн Сангийнхан ТББ-уудынхныг дарамталж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөхийг нь хориглож, сэтгүүлчдийг Азийн Сан руу илгээж байхыг шаардаж, тэр бүү хэл уул уурхайн компаниуд болон засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг тулгасан гэрээнд албан хүчээр гарын үсэг зуруулсан байна. Түүнчлэн, Азийн Сан санхүүжилт олгосон байгаль орчны эвслийн байгууллагуудынхаа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, тэднийг хянан захирах болов. Яваандаа Эвслийн гишүүд эрх мэдлээ алдаж, бүх зүйлийг Азийн Сан мэдэж шийдэх болжээ.[29]
Ц. Мөнхбаяр болон бусад орон нутгийн идэвхтэн тэмцэгчдийг гадны хүчирхэг ТББ-уудтай “хамтран ажиллаж”, тэднийг аялдан дагахыг уриалж байсан нь өрнөдийн хэвлэл мэдээлэлд байдаг өөрийгөө хянан цензурлэх хийгээд цензурын бусад хэлбэрийг өөрийн эрхгүй санагдуулсан. Цаадуул нь иргэний нийгмийнхнийг нүдэнд үл үзэгдэх боловч мэдрэгдэхүйц хил заагаар хязгаарлаж, тэр шугамыг давж болохгүй гэдгийг ой тойнд нь ортол сэнхрүүлж авчээ (монголчилбол “раамандаа яйжигнаарай” гэсэн бололтой—Орч.). Учир нь Ц. Мөнхбаяр болон бусад орон нутгийн идэвхтнүүд “алс бөглүү, нууцлагдмал, мэдээ мэдээлэл хомс хүрдэг нутаг оронд болж буй сэм далд асуудлыг уудлан гаргаж, олны анхаарлыг хандуулан чимээ шуугиан тарьдаг байжээ”.[30]
Ашиг сонирхлоо нууцалж далдалсан өрнөдийнхөн үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгаж, хариуцлага тооцон тайлагнахдаа үнэндээ тааруухан тул Монголчуудын дунд буруу ташаа ойлгох явдал элбэг тохиолддог ажээ. Тухайлбал, “Азийн Сангийнхан Тед Вyд гэгч Америк гэрэл зурагчинд $90,000 ам. доллар төлж Монголд зураг авахуулахаар авчирч байсан. Тэгсэн атлаа 2007 онд Монгол Нутаг Мину Эвсэлд нэгдсэн 11 байгууллагын дунд $120,000 өгчихөөд компьютер, бусад тоног төхөөрөмжөө худалдан авч, Монголын байгаль хамгаалах сүлжээг байгуулах үүрэг өгч байж билээ” гэж МНМЭ-ийн нэгэн гишүүн ярьсан юм.
Гэвч Тед Вуудын өөрийнх нь мэдүүлж байгаагаас үзвэл МНМЭ-ийн идэвхтэн ташаарсан бололтой (би 2011 оны 2 сард түүнд бичиж, энэ талаар лавласан боловч хариу өгсөнгүй). Тед Вyд надад хандаж “Энэ бол огт худал. Азийн Сангийн захиалгаар “Азид зориулсан ном” хөтөлбөрийн хүрээнд Монголын зүүн нутагт очиж гэрэл зураг авсны хөлсөнд 900 ам. доллар авсан” гэж Тед Вуд тайлбарласан юм [2011 оны 2 сар].
Гэвч үүнээс гадна өөр бусад зүйлд зориулж, эсвэл бусад төслийн шугамаар Азийн Сангаас хэдий чинээ мөнгө санхүүжилт авснаа Тед Вуд надад хэлсэнгүй. Тед Вудын намтраас үзвэл тэрээр АНУ- ын Колорадо мужийн Боулдэр хотод амьдардаг чөлөөт гэрэл зурагчин бөгөөд "байгалийн түүх, байгалийн гэрэл зургаар мэргэшсэн" нэгэн ажээ. Түүний авсан гэрэл зургууд Vanity Fair, Los Angeles Times Magazine, The New York Times, National Wildlife болон Outside зэрэг сэтгүүлд хэвлэгдэж байсан бөгөөд Aurora Photos болон Getty Images зэрэг гэрэл зургийн студиуд түүний бүтээлийг баталгаажуулж, борлуулдаг юм байна.
Хувийн ашиг хонжоо, хувиа бодсон үзэл, “чөлөөт зах зээл”-ийн өрсөлдөөн зэрэг барууны үнэт зүйлс, хэм хэмжээг сурталчилсан “сургалтын” гэгдэх материалаар дамжуулан Монголын соёлд нэвтрэхийг хичээсэн Азийн Сангийнхны борлуулж буй ном хэвлэлд Тед Вудын авсан ганц нэг зураг орсон нь үнэн ажээ.[31] Гэвч Монголд явагдаж буй өрнөдийн уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, Монголын дотоод хэрэгт гадныхан хөндлөнгөөс оролцож байгаа талаар Тед Вyдийн хамтарч ажилладаг АНУ-ын элит сэтгүүлүүдээс ганц нь ч дорвитой зүйл нийтлээгүй юм. Тед Вуд ч Азийн Сан ч харилцаагаа харилцан ашигтай ашигласан бололтой: “Номын хүч буюу Азид зориулсан ном” гэдэг цахим хуудаснаа Азийн Сангийнхан Тед Вудыг сурталчилсан төдийгүй өөрийн байгууллагын цахим хуудсанд түүний намтрыг тавьж сурталчилжээ. Азийн Сангийн Азид зориулсан ном төслийн санхүүжүүлэгчдийн дунд Шеврон Ойл (Chevron Oil) болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) харагдлаа.
“Та огт буруу дүгнэлт гаргажээ. Би ашигт малтмалын олборлолт, байгаль орчны хамгаалалттай холбоотой иргэдийн эрх ашиг хөндөгдөж буйг үзүүлсэн хэд гурван зураг Азийн Сангийнханд бэлэглэсэн. Та өөрөө ч гэсэн мэдэх байх, миний авсан зурганд лиценз олгож баталгаажуулдаг сэтгүүлүүдийн нийтлэлийн бодлогыг зохицуулах эрх надад байхгүй. Би тэдэнд уул уурхайн үйл ажиллагааны талаар бичихийг санал болгосон хэдий ч Монголд явагдаж буй алт олборлолтын сэдэв эдгээр сэтгүүлийн хувьд чухал сэдвүүдийн тоонд ордоггүй бололтой. Та миний уран бүтээлийг сэтгүүлд нийтлэл гараагүйтэй холбон тайлбарлаж байгаа нь үнэн байдалтай нийцэхгүй байна” гэж Тед Вуд нийтлэлд гарсан зүйлүүдийг эсэргүүцэн бичсэн юм [2011 оны 2 сар].
Тед Вуд нь өөрийн мэргэжил нэгт анд сэтгүүлч Жереми Шмидтийн хамтаар AHУ-д Консервейшн Инк (Сonservation Ink) гэдэг нэртэй ТББ байгуулсан бөгөөд гол зорилго нь “сургалт, сурталчилгааны материал боловсруулж түгээх замаар байгаль орчин, соёлыг хамгаалах явдлыг дэмжих” гэж сурталчилжээ. Консервейшн Инк ТББ-ыг санхүүжүүлэгчдийн тоонд АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг (National Geographic Society), АНУ-ын oлон yлсын хөгжлийн агентлаг (USAID), Нэйчэр Консерванси (The Nature Conservancy), Зэрлэг Aмьтдыг Xамгаалах Hийгэмлэг (Wildlife Conservation Society), Азийн Сан төдийгүй Айвенхоу Майнз компанийн Олон Нийтийн Хөгжлийн Сан ордог нь гайхалтай.[32]
“Том компани болгон шахуу өөрийн дэргэд сантай байдаг, Форд, Майкрософт гээд л. Пи-Би-Эс (PBS буюу Public Broadcasting Service гэдэг нь нийтэд өндөр нэр хүндтэй АНУ-ын олон нийтийн ашгийн бус телевизийн суваг — Орч.), Frontline (WGBH телевизийн студийн бэлтгэж PBS сувгаар цацдаг нийгмийн чухал асуудлуудыг хөндсөн цуврал нэвтрүүлгийн нэр– Орч.) газрын тос олборлолтын эсрэг нэвтрүүлэг хийсэн ч байсан Shell (Шелл гэдэг нь газрын тос олборлож, бензин үйлдвэрлэдэг АНУ-ын том компани– Орч.) тэднийг санхүүжүүлж л байдаг шүү дээ. Mонголын сургуулиудад зориулж бидний боловсруулсан Говь-Гурвансайханы тусгай хамгаалалттай газрын тухай сургалтын материалыг орчуулахад Айвэнхоу Майнз Сангаас мөнгө өгсөн” гэж Тед Вyд нийтлэлийн талаар гомдол мэдүүлсэн захидалдаа бичжээ [2011 оны 2 сар].
Айвенхоу Майнзаас авсан санхүүжилтийнх нь талаар Консервейшн Инкийг хамтран үндэслэгч Жереми Шмидтээс асуухад “Энэ тухай Айвенхоугаас лавлахыг зөвлөж байна. Төслийн санхүүжилт авахад Айвенхоу Сангийн Алисон Крофт гэдэг эмэгтэй бидэнтэй харилцаж байсан. 2004 билүү 2005 онд говийн газрын зураг бүхий аяллын хөтчийг монгол хэлээр орчуулж, орон нутагт үнэгүй тараах зорилготой ялихгүй хэмжээний санхүүжилт байсан юм” гэж хариулсан тухай энэхүү нийтлэлийн эх хувилбарт бичсэн билээ. [33]
(Айвэнхоу Сангийн ажилтан — Oрч.) Алисон Крофт нь Азийн Сангийн Монгол дахь салбарын захирал асан Лэйтон Крофтын эхнэр нь юм. Ц. Мөнхбаярт Голдманы Сангийн шагналыг олгохоор хамгийн их хөөцөлдсөн хүний нэг бол Лэйтон Крофт байсан тухай тун удахгүй өгүүлэх болно.
National Geographic Тед Вyдийн авсан зарим нэг гэрэл зургийг нийтэлж, Монголд явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааны талаар ганц өгүүлэл интернэт дээр тавихдаа Ц. Мөнхбаярын хэлсэн үгнээс иш татсан байв. Ингэхдээ болсон явдлын хамаг гэм бурууг Орос, Хятадын компаниуд, Монголын бичил уурхайчдад тохжээ.(Бичил уурхайчид гэдэг нь хахир хатуу ган зуданд мал сүргээ барсан, амьдрах гэж ядаж яваа малчид юм). Тус нийтлэлд Айвенхоу Майнзын төлөөлөгч Лэйтон Крофтын үгийг иш татсаныг эс тооцвол Монголын газрын баялгийг шавхахаар өрнөдийнхөн ч бас шамдаж буй талаар огт дурссангүй өнгөрчээ.
“National Geographic миний зургийг ашиглахдаа зөвшөөрлийг нь надаас бус төлөөлөгч агентлагаас авсан. Энд та дахиад л огт байхгүй зүйлийг бий болгож намайг сэтгүүлийн бодлого агуулгатай холбож бичсэн байна” гэж Тед Вуд эсэргүүцэн бичсэн юм [2011 оны 2 сар].
Уул уурхайн компаниуд ашигт малтмалын нөөцийн хэмжээг дарж мэдээлдэг нь гэм биш зан. Өрнөдийн уул уурхайн компаниуд биеэ өмөөрч, Монголд ирээд удаагүй, олборлолт хийж эхлээ ч үгүй гэж ярьж байх юм. Гэхдээ ойр хавийн нутгийн ард иргэдэд удахгүй том бэлэг барьж баярлуулна гэж тэд амлаж байна.
“Бид өнөөдрийг хүртэл тун бага хэмжээний олборлолт хийсэн. Олборлолтын оргил үе эхлээгүй байгаа. Бид уурхайн хэтийн төлөв, чадамжийн тухай л тасралтгүй бодож эргэцүүлж байна даа” гэж Монголын өмнө хэсэгт орших алт, зэсний асар том ордыг олборлохоор зэхэж буй Канадын Айвенхоу Майнз компанийн удирдах ажилтан Лэйтон Крофт мэдээлжээ.[34]
Лэйтон Крофтын мэдэгдэл нэг талаас үнэний ортой ч, нөгөөтэйгүүр огт худал юм. Гэхдээ өрнөдийн эзэрхэг түрэмгийлэгчид бие биенийхээ хэлсэн үгийг иш татаж, өөр хоорондоо тал засан долигнолцож, магтан бялдуучилж, барууны хэвлэл мэдээллийнхэн тэр цөөн хэдхэн хүний үзэл бодлыг сүр дуулиантайгаар нийтэд цацаж, тэдний хооронд мөнгө цаас гар солин эргэлдэх тусам хөрөнгөтний нийгмийн суртал ухуулга улам хүчирхэгжиж, олз ашиг нь улам бүр нэмэгддэг нь үүнээс ч илүү сонирхолтой.
Азийн Сангийн Монгол дахь салбарын захирал асан Лэйтон Крофт болон түүний залгамжлагч Уильям Фойрдерэр Инфанте нарын 2005-2006 онуудад Голдманы Санг шургуу лоббидсон явдал амжилттай болж, Ц. Мөнхбаяр 125 мянган ам. долларын мөнгөн шагналаа гардаж авахаар АНУ-ын Сан Франциско хотыг 2007 онд зорьжээ.
[Холливудын нэрт жүжигчин] Роберт Редфорд Ц. Мөнхбаярын нэрийг тухайн оны Голдманы бусад шагналтнуудын нэрсийн хамт зарлаж буйг үзүүлсэн сэтгэл хөдлөм сайхан видео бичлэгийг Голдманы Сангийхан бүтээжээ. [35] Видеонд Ц. Мөнхбаярын зохион байгуулах авьяас чадварыг онцолж, хамтач тайван замаар аливаа асуудалд ханддаг хэмээн магтжээ. Дараа нь нэгэн уул уурхайн компанийн олон нийттэй харилцах албаны удирдах ажилтан гэх Монгол залуу гарч ирээд (ухаандаа уул уурхайн үйл ажиллагааг дан Монголчууд явуулдаг гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэсэн оролдлого бололтой) байгаль нөхөн сэргээх ажлаасаа танилцуулах юм. Энэ нь [уул уурхайн] компаниуд байгаль орчныг хамгаалах шаардлагыг чандлан биелүүлж, бүх зүйл дүрэм журмын дагуу явагдаж, компаниуд олон нийттэй дотно харилцаатай хамтарч ажилладаг эерэг уур амьсгал бүрдсэн хэмээн батлах гэсэн оролдлого ажээ. Видео бичлэгт хоёр өөр ертөнц, хоёр өөр соёл иргэншил мөргөлдөн тэмцэлдэж буй гашуун үнэнийг үзүүлсэнгүй, амжилт дүүрэн хамтын ажиллагааны өөдрөг дүр зургаар өндөрлөлөө.
Голдманы Сангийн шагналыг гардуулж буй видео бичлэгийн 4 минут 18 секундэд 2005 онд Азийн Сангаас гарч Айвенхоу Майнз компанийн Дотоод хэрэг, oлон нийтийн харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон Лэйтон Крофт гарч ирлээ. Тэрбээр “Монголд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх хөдөлгөөнийг хошуучилсан Ц. Мөнхбаярын амжилтын нууц нь уул уурхайг ил тод, олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх нь Монголчуудад ашигтай гэдгийг зоригтойгоор хүлээн зөвшөөрсөнд оршдог юм” гэж хэлж байна.
Лэйтон Крофтын Монгол дахь ажлын гараа 1994-1997 онуудад Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтнаар ирж ажилласан үеэс л эхэлсэн гэдэг. Хожим нь тэрбээр ПАКТ (Private Agencies Collaborating Together—PACT–буюу монголчилбол Хувийн Байгууллагуудын Xамтын Aжиллагаа) [36] хэмээх АНУ-ын засгийн газрын харьяа тагнан турших томоохон байгууллагын Монгол дахь салбарт ажилд оров. Тэнд Говийн Бүсийн Эдийн Засгийг Хөгжүүлэх Санаачлага төслийн (Монголд “Говийн Санаачлага” гэж нэршсэн– Орч.) Мэдээллийн системийн хөтөлбөрийн захирлаар 1999-2002 онуудад ажиллаж байхдаа Мерси Кор (MercyCorps) болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай (USAID) хамтран Монгол дахь ПАКТ-д хүчин зүтгэх болжээ.
Мерси Кор(MercyCoprs—“mercy” гэж энэрэл, өршөөл гэсэн утгатай –Орч.) гэдэг нэрийг сонсоход бусдыг хайрлан ивээж, энэрэн тэтгэсэн, чин сэтгэлээсээ дэмжиж туслахыг эрмэлзсэн байгууллага гэсэн ойлголт төрдөг. Тус байгууллагын дийлэнхи ажилтнууд ч мөн ижил, энэрэнгүй үзлээр бусдад буян үйлдэж, тэдний зовлон шаналлыг нимгэлэх үйлсэд алд биеэ үл хайхран зүтгэж байгаа гэдэгтээ эргэлздэггүй. Чухамдаа ингэж итгүүлэхийн тулд ийм нэр өгсөн буй заа. Харин Мерси Корын хамтарч ажилладаг түнш байгууллагуудын дотор олон улсад зэвсэг үйлдвэрлэн наймаалагч дор хаяж нэг байдаг нь Боинг (Boeing) компани юм. [Гадаад орнуудад] дайн тулаан гаарч, цус хөлс урсах тусам Боинг компанийн бизнес улам цэцэглэж, олз ашиг нь нэмэгдэг. Түүнчлэн, [буурай хөгжилтэй орнуудын эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүдийн] хөдөлмөрийг мөлжигч Nike компани, өндөр хүүтэй зээл өгч хөгжиж буй орнуудыг шулдаг Олон Улсын Санхүүгийн Корпораци (International Finance Corporation) хэмээх банк санхүүгийн байгууллага, тэр бүү хэл Чилийн ерөнхийлөгч Сальвадор Альендегийн амь насанд халдаж, харгис дарангуйлагч Августо Пиночетийг гаргаcaн төрийн эргэлтийг санхүүжүүлсэн Ай-Ти-Ти (ITT) хэмээх Америкийн корпораци ч Мерси Корынхонтой сүлбээтэй ажээ.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), ПАКТ-ын тусламж дэмжлэгтэйгээр Лэйтон Крофтын хэрэгжүүлсэн нэг төслийн хүрээнд Америкийн Олон Нийтийн Радио (NPR)-г үндэслэгч Билл Симеринг болон хөтлөгч Кори Флинтоф нарыг Монголд урьж авчран “бие даасан чөлөөт” хэвлэл мэдээллийн тухай үлгэр домгийг нийтэд сурталчилсан бөгөөд төслийн санхүүжилт нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагaaс гарчээ. [37] Крофтын удирдсан ПАКТ-ын өөр нэг төсөл нь “эмзэг бүлгийн малчид болон мал аж ахуйн бус салбарын бизнес эрхлэгчид ашиг орлогоо нэмэгдүүлэхээр бизнесийн шинэ арга барилд суралцаж байгаа” тухай телевизийн жүжгийг зохиож, нийтэд хүргэх зорилготой байв. Улмаар 26 ангитай сургалтын гэх савангийн дуурь Монголын Үндэсний телевизээр гарсныг нь 400 мянга гаруй хүн үзжээ.[38]
ПАКТ-аас бэлтгэж Монголын Үндэсний Телевизээр гаргасан “Зах хязгааргүй ээдрээ” гэдэг жүжиг нь “мал сүргээ байгалийн гамшигт алдсан нэгэн малчин өрх амь зуух орлогогүй болсон тул ажил хайж аймгийн төв рүү нүүж ирдэг тухай өгүүлсэн 26 ангит телевизийн цуврал жүжиг юм. Тус жүжигт хот суурин газар руу чиглэсэн шилжин суурьших хөдөлгөөний асуудлыг хөндөж, зах зээлийн эдийн засгийн үед аж төрөх амаргүй байгаа тухай үзүүлэхийг зорьсон” гэж ПАКТ байгууллагынхан танилцуулсан байна.
Мэдээж, энэ жүжигт бусдыг шулж баяждаг хөрөнгөтний нийгмийн суурийг ганхуулсан, сувдаг хөрөнгөтнүүдийг буруутгасан зүйл гаргаагүй нь тодорхой. Мөн олон улсын санхүү (жишээлбэл, Жорж Сорос гэхэд л өөрт нь хэдэн тэрбум ам. долларын олз ашиг авчирсан валютын хууль бус наймаагаараа хуучин коммунист орнуудыг задрахад нөлөөлсөн тухай), өрнөдийн суртал ухуулгын мөн чанар, “хүмүүнлэг” бизнесийн салбарынхны мөнхийн дагуул болсон бусдыг шулж мөлжих улангассан хүсэл (хүний эрхийг балмадаар зөрчиж, байгаль орчныг хайр найргүй сүйтгэдэг тухай, олз ашигт улайрсандаа хөдөлмөр, эрүүл ахуйн стандарт хэм хэмжээг бүдүүлгээр зөрчдөг тухай) энэ тэрийг ч дурсаагүй. Түүнчлэн олон улсын эм зүйн корпорациуд (хугацаа нь дууссан болон хориотой эмийн бүтээгдэхүүнийг газар нутагт нь булшилж, туршиж үзээгүй эм, бүтээгдэхүүнийг ард иргэд дээр нь туршдаг тухай), агрибизнес (генетикийн түвшинд хувиргасан үр тариа түгээн нийлүүлдэг тухай), олон улсын хоол хүнс үйлдвэрлэгч компаниудыг (моносодиум глютамат болон аспартам мэтийн хороор найруулсан хоол хүнс зарж нийлүүлдэг тухай) дагаж өвчин эмгэг тархдаг тухай үзүүлээгүй нь ойлгомжтой. (“Моносодиум глютамат”–англиар MSG гэж товчилдог– буюу монголчуудын “үсү” гэж нэрлэдэг үнэр амтгүй цагаан нунтаг. Европын Холбооны улсын хүнсний код нь E621, бульон шөл, хатаасан далайн байцаа, бусад амтлагчийн найрлагад ордог. Хүний биед сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй. “Аспартам” хэмээх Европын Холбооны улсын E951 хэмээх хүнсний кодтой чихэр орлуулагч нь төрөл бүрийн ундаанд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд хүний биед 90 гаруй төрлийн өвчин эмгэг үүсгэдэг байж болзошгүйд тооцогддог– Орч.)
Монголд малчид хот суурин газар бараадах нь нэмэгдэж, хүн амын шилжин суурьших явдал эрчимжсэн нь ПАКТ-д туйлын ашигтай юм. Гай болж байсан хүмүүс нь газар нутгаа орхиж явснаар, ашигт малтмал, газрын тос олборлох гээд байгалийн баялгийг тонож цөлмөхөд сул чөлөөтэй болжээ. Нөгөөтэйгүүр, бараа бүтээгдэхүүн арилждаг барууны компаниудын хувьд ч гэсэн хотын оршин суугчдад хүрч ажиллах нь хавьгүй хялбар дөхөм тул малчдын шилжих хөдөлгөөн Nike, Walmart гэх мэтийн ПАКТ-ын түнш байгуууллагуудын эрх ашигт бүрэн нийцдэг байна.
Товчхон өгүүлбэл, өрнөдийн хөрөнгөтөн нийгэм Монгол нутгийн гүн рүү улам бүр шунан нэвтрэх тусам өрнөдийн суртал ухуулга жирийн Монгол ард иргэдийн тархийг радио телевизийн нэвтрүүлэг, савангийн дуурь, цуврал жүжгээр дамжуулан салам угаах болжээ. Суртал ухуулгын бялуун дээрх чимэглэл нь нэвтрүүлгийн завсар хавчуулсан зар сурталчилгаа юм. Зар сурталчилгаа нь агаарын долгионоор дамжин анхаарч суугаа үзэгчид, сонсогчдод хүрч, тэдний тархи толгойг материаллаг хэрэглээ, дүр хүслийг шүтэх үзлээр дүүргэж, социализм гэгч хамт олонч нийгмийг үзэн ядсан, хувь хүнийг тахин шүтсэн өрнөдийнхний гаж үзэл суртлаар мансууртал нь утаж байна.
Харийнхны бүтээж бэлтгэсэн суртал ухуулгыг энгийн нэг үзвэрийн хөтөлбөр гэж бодвол гүн эндүүрэл болно. Үнэндээ Азийн Сангийнхны хэвлүүлсэн “сургалтын” нэртэй ном товхимол, ПАКТ-ын бэлтгэж гаргасан телевизийн цувралын цаана хүмүүсийн зан үйл, хандлагыг харилцааны аргаар өөрчлөх нууц зорилго оршдог. Тайлбарлаж хэлбэл, тэдгээр нь тухайн улс орны орчин нөхцлийг нарийн судалсны үндсэн дээр хүмүүсийн хандлага, цаашилбал тэдний зан үйлд нөлөөлж, улмаар барууны бараа бүтээгдэхүүн хэрэглэх хүсэл сонирхлыг бий болгох, шинээр зах зээл үүсгэх, реклам сурталчилгаа зарж борлуулахад чиглэгдсэн байдаг ажээ.[39]
Соросын Сан, Мерси Кор, ПАКТ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Азийн Сан зэрэг томоохон ТББ-уудтай хамтран ажиллаж туршлага суусан нь Лэйтон Крофтод цаашид албан тушаал ахих боломж нээж өгчээ. 2005 оноос эхлэн тэрбээр “Өмнөгoвийн байгалийн нөөц” (“South Gobi Resources”) нэртэй Айвенхоу Майнз/ Рио Тинтогийн хамтарсан асар том төслийн Дотоод хэрэг, oлон нийтийн харилцаа эрхэлсэн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Тэрбээр Айвенхоу Майнз компанид “Ази тивд хөрөнгө оруулагсадтай харилцах харилцаа, олон нийтийн өмнө компанийн хүлээх хариуцлагын асуудлаар зөвлөх” болж, эхнэр Алисон Крофт нь Айвэнхоу Майнз компанийн олон нийттэй харилцах албанд ажилд оржээ.
Айвэнхоу Майнзын олон нийтийн харилцааг хариуцсан шинэ албанд томилогдсон даруйдаа л Лэйтон Крофт Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг ард түмнээсээ урвасан гэж буруутгах болжээ. Тэдний дунд Азийн Санд байхдаа хамтарч байсан хуучин түншүүд нь байсан явдал ч түүнийг зогсоосонгүй. 2006 оны дөрөвдүгээр сард Миний Монголын Газар Шороо, Ногоонтны хөдөлгөөн болон бусад иргэний нийгмийн байгууллагынхан “Хорт Боб” хочит Фридландын чихмэлээр сор залж шатаасны дараахан Лэйтон Крофт олон нийтэд хандаж, үнэнийг гуйвуулж, амиа хоохойлсон утгатай анхны томоохон мэдэгдлээ хийжээ.
“2007 онд болсон эсэргүүцлийн цуглааны үеэр манайхан Айвенхоу компанийн машинуудыг хөмрүүлж хаясан. Айвенхоугийнхан Монголын засгийн газартай Канадын Бороо Гоулд компанийн байгуулсан гэрээтэй ижил гэрээ байгуулахаар чармайж байсан юм. Бороо Гоулдынхан 1997-2007 оны хооронд бүхэл бүтэн арав гаруй жилийн турш биднийг тоносон доо. Ганцхан жилийн дотор 800 тонн химийн [хорт] бодис [40] ашиглаж үйлдвэрлэл явуулж байснаас болж байгаль дэлхий хэдэн зуун жилдээ дахиж ашиглах боломжгүй болтлоо гэмтэж сүйдсэн байгаа. Тэр [Бороо Гоулд] компани ус ашиглалтын ч бил үү ганц тайлан гаргаснаас бусад нь дандаа л сайн сайхан зүйл хийж байгаа гэж өөрсдийгөө магтсан тайлан байсан” гэж Миний Монголын Газар Шороо Хөдөлгөөний тэргүүн М. Болд надад ярьсан юм.[41]
“Иргэний хөдөлгөөнийхөн өөрсдийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс бодит баримтуудыг мушгин гуйвуулж, Монголын ард иргэдийг төөрөгдүүлж буй явдалд Айвенхоу Майнз компанийн зүгээс туйлын их харамсаж байна. Айвэнхоу Майнз компани нь Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дээрх биржүүд дээр үнэт цаас хувьцаагаа борлуулдаг олон нийтийн эзэмшлийн компани бөгөөд нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа улс орнуудынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ямагт хүндэтгэж ирсэн. Тийм ч учраас Айвэнхоу Майнз компанийнхан Монголын улс төрийн дотоод хэрэгт оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй” гэж Лэйтон Крофт мэдэгдэлдээ дурджээ.[42]
2007 онд Айвенхоу Майнз компанийнхан Хэрлэн голын гольдирлыг өөрчлөхийг завдсан ч Монгол Нутаг Мину Эвслийнхэн оролцсоны улмаас төлөвлөгөөгөө гүйцэлдүүлж чадаагүй юм. Үүний улмаас Ц. Мөнхбаяр, Лэйтон Крофт хоёр нэгэн уулзалтын үеэр олны өмнө халз мэтгэлцэж байсан удаатай.
“Айвенхоу Майнзынхан өөрийн талын хүмүүсийг аль хэдийнэ УИХ-д гаргачихсан. Бид Монгол орноо гэмт этгээдүүд, авлигачдын тоглоомын талбай болгохыг хүсэхгүй. Улс оронд маань тун ноцтой аюул заналхийлж байна” гэж Миний Монголын Газар Шороо xөдөлгөөний М. Болд хэлсэн юм.[43]
2005 оны тавдугаар сарын 30-ны өдөр Онги Голынхон Хөдөлгөөний гишүүд Архангай аймгийг зорьжээ [44]. Ингэхдээ Цэнхэр сумын нутгаар урсдаг Нарийн Хамрын гол тасалдах аюул нүүрлэсэн тул нутгийн малчдад зориулсан сургалт семинар зохион байгуулахаар явжээ.[45] Семинарын үеэр сандарч тэвдсэн нэгэн морьтон давхиж ирээд голын эрэг орчимд бас нэг шинэ компани ирж буулаа гэж дуулгасан байна. Сургалтанд оролцож байсан 128 хүн хэрэг явдлын газар луу яаравчлан очвоос “Монгол Газар” гэдэг дотоодын компани ажилчдынхаа гэрийг барьж байхтай таарчээ.
Зэвсэглэсэн хамгаалалтын ажилтнууд малчдыг дотогш нэвтрүүлээгүйгээр үл барам газар нутгаасаа явахыг шаардсан малчид руу дайрч довтолжээ. Хамгаалалтынхан уурлаж хорссон малчид руу нулимс асгаруулагч хий цацаж, тэднийг бороохойдож, агаарт хий буудсан байна. Семинарыг сурвалжилж байсан Монголын Үндэсний Tелевизийн зураглаач ч мөн ялгаагүй дайралтад өртөж, хамгаалалтын ажилтнуудын балмад үйлдлийг баримтжуулсан аппарат хэрэгслээ эвдүүлжээ. Компанийхан малчдыг хорьж, айлган заналхийлж байхдаа Монголын хууль уул уурхайн компаниудын талд хэмээн сануулж байжээ.
Энэ бүх хэрэг явдлын үр дүнд уул уурхайн компаниуд луйвардаж олсон эрх ашгаа хамгаалахын тулд яахаас ч буцахгүй, хэнийг ч юуг ч хайрлахгүй хэрцгий догшин авирлах болно гэдгийг Ц. Мөнхбаяр сайтар ухаарчээ. Голдманы шагнал аваад жил ч болоогүй байхдаа Ц. Мөнхбаяр нөхдийнхөө хамтаар бие даан үйл ажиллагаа явуулах нь эрс нэмэгдсэнд Азийн Сангийнхан ихэд дургүйцэж, тэдэнд зохих шангий нь хүртээх болов.
2008 оны тавдугаар сарын 16-нд Сэлэнгэ аймагт бас нэгэн мөргөлдөөн болох үеэр төмрийн хүдэр, алт олборлодог “Эрдэс Групп” компанийн хамгаалалтын ажилтнууд Монгол Нутаг Мину Эвслийн гишүүн Хүдэр Гол xөдөлгөөний идэвхтэн малчдад хэрцгий авир гаргаж, буу шийдэм тулган сүрдүүлж хөөсөн байна.
“Эрдэс Групп” хэмээх монгол эзэнтэй ч цаанаа Хятадын хөрөнгө оруулалттай компанийхан Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшсэн Монгол банкны ерөнхийлөгч асан О. Чулуунбаттай нарийн холбоотой ажээ. “Эрдэс Групп” нутгийн ой модыг хайр найргүй огтлохдоо өнгөн хэсгийн хэдэн модыг халхавч болгож үлдээгээд арынх нь ой модыг тайрч, нүцгэн тал үлдээж байжээ. [46] Тус компанийнхан байгальд “нөхөн сэргээлтийн” их ажил хийнэ гэж рекламдсан ч амлалтаа огт биелүүлсэнгүй. Ард иргэд үйл ажиллагааг нь эсэргүүцсэний дараахан “Эрдэс Групп” олборлолтоо хоёр сараар зогсоосон боловч эрх баригчдад хээл хахууль өгч байгаад үйл ажиллагаагаа сэргээжээ. Огтолсон модоороо ойролцоо орших үйлдвэртээ хоолны савх зорж Хятадад экспортлосон гэх. Үзэгдсэн бүхнээ огтлон тайрч, ухаж сүйтгэсээр байтал нь ой мод найгаж байсан газарт шавар балчиг л хоцорчээ.[47]
Үнэн чанартаа Азийн Cангийнхан Монгол улсын эрх ашигт харш, [гадны] уул уурхайн компаниудыг өмгөөлсөн үйл ажиллагаа явуулдагийг 2008 оны хавраас Ц. Мөнхбаяр ойлгох болов. Онги Голынхон Xөдөлгөөн уул уурхайн компаниудын эсрэг бие даасан ширүүн тэмцэл өрнүүлж гармагц Азийн Сангийнхан эхэндээ тэднийг арга барилаа зөөлрүүл хэмээн ятгаж байснаа сүүлдээ тэдэн рүү дайрч довтлох болжээ.
Ашигт малтмалын хууль бус олборлолт, байгалийн баялгийн хувьчлал, төр засгийн түшмэдийн авлига, хээл хахуульд автсан байдал болон нийгмийн эзэмшлийн өмчийг хайр гамгүй ашиглаж, сүйтгэж буйг эсэргүүцсэн тэмцэлд байгаль хамгаалагчид иргэдийг амжилттай зохион байгуулж оролцуулах болсонд уул уурхайн компаниуд хорсож, тэдэнд урьд өмнөхөөсөө ч илүү харгис хэрцгий хандах болов. Уул уурхайн компаниуд зэвсэглэсэн хамгаалалт хөлсөлж авах нь ихэсч; газар нутгийг нь хууль бусаар булаан авч, байгаль орчныг нь сүйтгэж буйг эсэргүүцсэн малчид болон байгаль хамгаалагч нар тэдний гэмт халдлагад өртөх явдал улс opoн даяaр эрс нэмэгджээ.
Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн хувьд урьд жилүүдэд батлагдсан байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхээр засгийн газар хүчлэхгүй байгаа нь ч тодорхой болжээ. Тэдний ярьж буйгаар уул уурхайн компаниудыг зохицуулах нь төр засгийн үүрэг мөн боловч засгийн газар үүргээ биелүүлэхийг төдийлэн завдахгүй байгаа ажээ. Иргэдийн язгуур эрх зөрчигдөж, байгаль орчин сүйдэж байхад харж хамгаалах газар, хариуцах эзэн алга болжээ. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж хохирсон малчид, мал сүргийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр; Онги Голынхон хөдөө орон нутагт эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулах болгонд тэдний өөдөөс зэвсэглэсэн дээрэмчдийг угтуулан тавих болов.
Ингээд 2008 оны тавдугаар сарын 26-нд Монгол Нутаг Мину Эвслийн гишүүн зургаан байгууллагаас хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр тэд өөрсдийгөө болон газар нутгаа хамгаалсан тэмцэлдээ галт зэвсэг хэрэглэх болно гээд энэ бол айлган сүрдүүлэлт, хүчирхийллээс өөрсдийгөө хамгаалж буй хэрэг гэж мэдэгджээ. Энэ бүхнийг Ц. Мөнхбаяр удирдан толгойлж байв.
Монгол Нутаг Мину Эвслийнхэн язгуур эрх, эрх чөлөөт байдлаа хамгаалсан мэдэгдэл гаргасны дараахан буюу 2008 оны тавдугаар сарын 30-ны өдөр Азийн Сангийнхан өөрдсийгөө хамгаалахаар андгайлсан Онги Голынхон болон бусад таван байгууллагатай харилцаагаа тасалжээ. Азийн Сангийнхан тэр даруйдаа л Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийн нэр төрийг унагаж, гутаан доромжлохыг санаархаж эхэлсэн ба тэднийг “зэвсэг хэрэглэнэ, хүчирхийлэл үйлдэнэ гэж заналхийлсэнд” нь Азийн Сан “харамсаж” байна гэсэн үгтэй мэдэгдэл нийтэлж байжээ. Уг мэдэгдлийг Монголын төр засгийн үзэл сурталчилгааны гол хэрэгсэл болох сонин хэвлэлийнхэн шүүрэн авч элдэв зүйл нийтлэсэн нь Эвслийнхний нэр төрийг сэвтүүлж, тэднийг хагарч бутрахад хүргэсэн байна. [48] Удалгүй зорьсон хэргийнхээ төлөө тууштай тэмцэхээр шийдсэн Ц. Мөнхбаяр болон Монгол Нутаг Мину Эвслийн гишүүн зургаан байгууллагынхныг террорист болгож дүрсэлсэн дэл сул яриа чих дэлсэх болжээ.
Азийн Сангийн захирал Билл Инфанте Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг аминчилж уулзахдаа ч, олны өмнө ч хурцаар шүүмжилж байлаа. Билл Инфанте болон Азийн Сангийнхан Монгол Нутаг Мину Эвслийн тухай мэдэгдэл гаргаж, нийтэд түгээсэн мөртлөө [49] зэвсэгт хүчирхийлэл үйлдэж, Монголын нөөц баялгийг цөлмөсөн гадаад дотоодын уул уурхайн компаниудын талаар ган хийж байсан удаагүй билээ.
“2008 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш Билл Инфанте байгаль орчныг хамгаалах нэр бүхий зургаан байгууллагыг “террорист бүлгийнхэн” гэж дахин дахин нэрлэх болсон. Тэдгээр байгуулллагынхантай нүүр тулж уулзахдаа ч ингэж хэлж байсан” хэмээн Монгол Нутаг Мину Эвслийн гишүүн ярьсан юм.[50]
2008 оны 5 сарын 30-ны явдлаас хойш удалгүй Эвслийнхэнтэй уулзах үеэр Билл Инфанте тэдэнд Азийн Сангийн үйл ажиллагаа нь Монгол улсын бус АНУ-ын хууль тогтоомжид захирагддаг гэж хэлж байжээ. Улмаар Азийн Сангийнхан эсэргүүцлийн үйл ажиллагаа, биеэ хамгаалахаар зэвсэглэсэн явдлыг дэмжээгүй Эвслийн гишүүн байгууллагуудын тэргүүлэгчдийг бусдаас нь холдуулж, өөртөө татахад голлон анхаарах болов. Азийн Сангийнхан Эвслийнхний нэр хүндийг гутаан доромжлох болсныг хэвлэл мэдээллийнхэн өлгөн авч сөрөг сурталчилгаа явуулсан хийгээд Азийн Сангийнхан хувь хүн, бүлгүүдийг мөнгөөр худалдан авч, дуу хоолойг нь хааж боодог арга шидээ ашигласнаар Монгол Нутаг Мину Эвсэл задарчээ.
АНУ-ын Төрийн Департаментийн харьяа хэдий ч “төрийн бус” гуншинтай, Монголд “ардчиллыг” түгээх зорилготой ПАКТ хэмээх байгууллагын Монгол дахь салбарын захирал Трэйси Ноутон ярихдаа, “[Oлон нийтэд хандаж] англиар бичсэн уг ил захидалдаа [Билл Инфанте] тэднийг [иргэний хөдөлгөөнийхнийг] шуудхан буруутгасан. Тэрээр [Билл Инфанте] маш хатуу ширүүн үг хэрэглэж, болсон явдлыг “терроризм” гэж нэрлэсэн. Билл нэлээд хор шартай, тааламжгүй хүн л дээ, тэрээр хандивлагчдын нүүрэн дээр [Монголын] төрийн бус байгууллагуудыг гутаан доромжилсон. Монгол орныг үнэндээ тийм гадна дотны Инфанте нарууд л удирдаж байна шүү дээ, хаашаа ч харсан тэд л байх юм” гэж хэлсэн юм.[51]
Азийн Сан нь Монголын гол мөрний хөдөлгөөнүүдийн дунд яс хаяж, атаа жөтөө, эрх мэдлийн төлөөх тэмцлийг өдөөж, Эвслийн бусад гишүүдийг Онги Голынхон Xөдөлгөөн болон Ц. Мөнхбаярын эсрэг турхирч байжээ.
2008 оны аравдугаар сарын 28- ны өдөр Ц. Мөнхбаяр болон татан буугдсан Эвслийн 11 гишүүн байгууллагын тав нь Азийн Санг шүүхэд өгсөн байна. Тэдгээр таван байгууллагынхан “террорист” хэмээн олон нийтэд зарлаж, нэр төрийг нь гутаасных нь төлөө Азийн Сангаас нэг сая ам. доллар нэхэмжилжээ. Хариуд нь Азийн Сангийнхан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Монголын шүүх талуудын нэхэмжлэлийг “үндэслэлгүй” хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон нь өрнөдийхөнд ая тал засаж суудгийнх нь нотолгоо болжээ. Харамсалтай нь энэ бүх зүйл [иргэний хөдөлгөөнийхөнд] ноцтой хохирол учруулж хэдийнээ амжсан байлаа.
“Азийн Сангийнхны анхлан өдүүлсэн энэхүү зөрчил тэмцлийн улмаас Монгол Нутаг Мину Эвсэл задарсан. Тус Сангийн гол сонирхол нь Монголд дахь [өрнөдийн] уул уурхайн компаниудад дэмжлэг үзүүлэх явдал юм. Азийн Сан гадны уул уурхай компаниудын эрх ашгийг хамгаалдаг гэдгийг болж өнгөрсөн бүх үйл явдал гэрчилж байна” гэж Ц. Мөнхбаяр ярьсан юм.
(*Эртний Грекийн үлгэр домогт грекчүүд Трой хотыг эзлэхээр 10 жилийн турш бүслээд амжилт олсонгүй. Ингээд арга мэх хэрэглэхээр шийдэж асар том модон морь хийж дотор нь цэргүүдээ оруулаад хотын гадна орхиж явсан дүр үзүүлжээ. Трой хотын гэнэн иргэд аварга том морийг дайны шагнал хэмээн үзэж хотдоо чирж оруулав. Харин шөнө дөлөөр морин дотор нуудсан грек цэргүүд гарч хотын хаалгыг бусдадаа нээж өгснөөр Трой хот эзлэгдэж сүйрсэн гэж гардаг — Oрчуулагчийн тайлбар)
Голдманы шагналаар далимдуулан Азийн Сангийнхан Ц. Мөнхбаярт шинэ имиж бүрдүүлсэн нь олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж, гадаадын уул уурхайн компаниудад “ зөв зүйл” хийхийг эелдэг зөөлнөөр сануулдаг, хамтарч ажиллахад ямагт бэлэн, номхон дөлгөөн Монгол иргэний дүр төрх юм. Азийн Сангийнхны бэлтгэсэн видео танилцуулгад Ц. Мөнхбаяр бол орон нутгийнхаа байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний манлайлагч, ардчиллын үнэт зүйлсийг дэмжигч төдийгүй уул уурхайн компанийнхан, Азийн Сан мэтийн ТББ-ууд болон Лэйтон Крофт, Билл Инфанте гэх мэтийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийнх нь зохиосон заль болох “win – win scenario” буюу асуудлыг талуудад харилцан ашигтай шийдвэрлэх зарчмыг тууштай баримтлагч гэж тодотгожээ.
Гэвч үнэн хэрэгтээ Азийн Сангийнхан дотоодын тэмцэгч байгууллагуудыг өрнөдийн тонуулчдыг аялдан дагалдсан, хэлснийг нь уралдаж биелүүлдэг хэв загварт оруулж, тэднийг арга мэхээр удирдан захирах гэсэн зорилготой. Энэ нь дотоодын байгууллагүүдын эв нэгдлийг сарниулж, тэднийг ганц нэгээр нь залгиж эрхэндээ оруулаад, гадны байгууллагуудын эрх ашигт үйлчилдэг хүчирхэг бүлэглэлүүдийг үүсгэх замаар эзэрхэг хөрөнгөтнүүдийн ашиг сонирхолд нийцсэн нийгмийг байгуулах шунахай сэдэлтэй санаархал юм. Анхнаасаа [гадныхан ба монголчуудын хооронд] үүссэн харилцаа нь асар хүчтэй нэг нь дорой буурай нөгөөдөө хандаж буйг илтгэсэн хүч тэнцвэргүй харилцаа байсан. Харин Азийн Сангийнхан үндэстэн дамнасан хяналт, эрх мэдлийг мөнгө зоосоор худалдаж авдаг тоглоомонд өөрсдийн имижээ улам тодотгож, эзэлж буй байр сууриа улам бэхжүүлэхийн тулд Ц. Мөнхбаярыг ашигласан юм.
“Азийн Санд айхтар зальжин хүмүүс ажилладаг” гэж байгаль орчны мэргэжилтэн “Жэйн Смит” гэгч надад ярив. Тэрбээр өс хөнзөн санахаас болгоомжлон жинхэнэ нэрээ өөрчлөхийг надаас хүссэн бөгөөд “Миний болон байгууллагын нэрийг дурьдвал миний амь насанд аюул учирч, олон жилийн ажил хөдөлмөрт минь муугаар нөлөөж болзошгүй. Бидэнтэй дахиж хэн ч харьцахгүй. Засгийн газар, [олон улсын] том хандивлагчид бидэн руу дайрч давшилж ч мэднэ” гэж тайлбарласан юм.
Монголд олон жил амьдарсан Жэйн Смит өдөр тутмын [амьдралд гарч буй] өөрчлөлтүүдийг анхааралтай ажигладаг байна. Тэрбээр [Монголын] засгийн газар ямар ч зохицуулалтгүй ажилладаг, сүүдрийн эдийн засаг байдаг, [эрхтэн дархтанууд] хүчирхийлэл үйлдүүлэхээp хөлсний дээрэмчин авдаг хийгээд хань хамсаатан олонтой, нөлөө бүхий этгээдүүд хүссэн санасан зүйлээ өөрийнх болгодoг гэж ярьж байлаа.
“Азийн Сан, Нэйчэр Консерванси (The Nature Conservancy), Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF), Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (Wildlife Conservation Society), Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ) зэрэг томоохон байгууллагууд бүгд л манайх шиг жижигхэн ТББ-уудад хандаж, бидний өч төчнөөн жил хөдөлмөрлөж байж олж хуримтлуулсан арга туршлагыг үдийн хоол идэх зуураа л мэдэж авахыг хүссэн. Ингэлээ гээд бидэнд ямар ч мөнгө санхүүжилт өгөөгүй, хамгийн чухал ач холбогдолтой гэж анхааруулсан асуудлуудыг маань ч тоож үзээгүй. Хүмүүст гял цал болсон ном товхимлоо үзүүлж, шаардлагатай төсөл хөтөлбөрийн талаар сонирхож буй дүр үзүүлэхээс цаашгүй амьтад. Тэд бол шинэ үеийн колоничлогчид юм шүү дээ ” гэж тэрбээр хэллээ. [52]
“Нэйчэр Консeрванси бол уул нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн баян байгууллагуудын нэг л дээ” гээд Жэйн хэд хэдэн жишээ татав. “Тийм байж Монголд салбараа байгуулах болохоор санхүүжилт олдоогүй. Дөрвөн жил болж байж сая нэг юм Монголд салбараа байгуулсан ч ажилтнууддаа санхүүжилт олохыг даалгасан гэсэн. “Тогтвортой уул уурхай” гэдэг ойлголтын хувьд бол Азийн Сангийнхан л зохиосон, тэднийхэн хүмүүсийн анхаарал татсан гоё чамин үг хэллэгүүдийг андахгүй. Шинэ нэр томьёо нэвтрүүлж, хэрэглээнд заншуулахдаа мэргэжсэн улс байгаа юм. [Азийн Сангийн] танилцуулга, ном товхимол, засгийн газрын тайланд ийм нэр томьёо хэрэглэхээр илүү чухал, гоё харагддаг юм байлгүй. Харин олон улсын хандивлагч нар нь мэддэггүй ч юм уу эсвэл угаасаа энэ бүхэнд ач холбогдол өгдөггүй болоод ч тэр үү тэр чамин үг хэллэгийг нь тэр чигээр нь давтаж суудаг улс даа” гэж Жейн надад ярилаа.
“Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гийн Монгол дахь салбарт Йоко Ватанабе гэдэг япон эмэгтэй ажилладаг.[53] Tэр бол олон жил ажилласан маш туршлагатай мэргэжилтэн л дээ. Нэг удаа Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас Монголд хэрэгжүүлж байгаа ажлын талаар гадаадын хандивлагчдад зориулж маш сайхан танилцуулга хийж билээ. Тэдний Сангаас санхүүжүүлсэн төслүүдийн талаар, тухайлбал, [нэрийг хасав] аймгийн нутагт хэрэгжиж буй [нэрийг хасав] гэдэг төслийн тухай ярьсан юм. Би тэр нутагт олон жил ажилласан болохоор “Энэ [нэрийг хасав] гэдэг төсөл хаана байдаг юм болоо?” гэж дотроо гайхаж байсан. Манай байгууллагын жолооч тэр [нэрийг хасав] гэдэг төсөл хэрэгжиж буй сумын хүн байсан юм. Тэгээд бүр элгээ хөштөл инээсэн. Дараа нь бид тэр яриад байсан төслийнх нь газар очиж үзсэн чинь хүрз барьсан ганц хүн байж билээ…”
"Туршлага багатай залуусыг ажилд авмагцаа л дэвшүүлээд байхаар тэд нар нь бараг мэдэхгүй шахам зүйлийнхээ талаар шийдвэр гаргах болдог. Ингээд байхад л албан тушаал нь ахиад байдаг үзэгдэл Монголд газар авч байгааг тэр Ватанабэ гэдэг эмэгтэйгээр жишээ авсан юм шүү. Тийм хүмүүс гаргасан шийдвэр нь бусдад хэрхэн яаж нөлөөлдгийг огт мэддэггүй, амьдралаас тасарсан хүмүүс байдаг. Өндөр боловсролтой, ухаалаг хүмүүс шиг харагдах мөртлөө аливаа асуудалд өнгөцхөн хандаж, учир начирыг нь олохыг хүсдэггүй. Гэхдээ чухам хэний буянаар ингэж яваагаа сайн мэддэг болохоор хэнд юу гэж ярихаа сайн мэддэг хүмүүс дээ”.
“Би тэднийг бүгдийг нь танина, бүгд л тохитой хүмүүс. Азийн Сангийн захирал Билл Инфанте байна, тэр бол амьдралаас хэт тасархай, хөдөөний хүмүүсийн аж байдлыг огт мэддэггүй хүн дээ. [54] Ер нь энэ улсын [Монголын] хэтийн хөгжил дэвшлийн тухай биш харин өөрсдөө хэрхэн албан тушаал ахиж дэвших тухай тархиа гашилгаж суудаг гэвэл үнэнд ойрхон болно. Угаасаа тэдний албан тушаал дэвших эсэх нь хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, хандивлагчдад хэдэн янзын үнэлгээ тайлан үзүүлсэн бэ гэдгээс нь шалтгаалдаг болохоор [Монголд] тодорхой хэмжээний мөнгө санхүүжилт зарцуулах л болдог”.
“Азийн Сангийнхан гол нууруудын хөдөлгөөнийхнийг эвсэл болж нэгдэхэд тусалсан” гэж Жэйн Смит үргэлжлүүлэв. Тэд [Азийн Сангийнхан], ялангуяа Билл Инфанте бол Голдманы шагналыг [Ц. Мөнхбаярт] авч өгөх гэж маш их чармайсан. Мэдээж тэр шагнал Азийн Санг бусдад сайн сайхан харагдуулсан байх л даа. Гэхдээ мөн чанартаа бол тэд нөгөө дэмжин тэтгэж байгаа гэж зарлаад байсан гол нууруудын хөдөлгөөний үйл ажиллагааг муужруулсан юм шүү дээ.”
“Азийн Сангийнхан орон нутгийн байгууллагын тэргүүлэгчид, бусад нөлөө бүхий хүмүүсийг Улаанбаатарт ирүүлж, тохилог сайхан ажлын өрөө өгсөн. Ингэснээр орон нутгийн байгууллагуудын толгойг тасалснаас өөрцгүй юм болсон. Уул уурхайн компаниудтай тэмцэж, гол мөрнөө хамгаалахын оронд тэр хөдөлгөөний тэргүүнүүд ажлын өрөө, компьютерээ булаацалдаж, өөр хоорондоо үзэлцэж эхэлсэн. Манай байгууллага иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран ажиллаж байсан туршлагатайн хувьд [хөдөлгөөний] удирдагчдыг ийнхүү тусгаарлах нь буруу гэж сэрэмжлүүлж байсан. Орон нутгийн хамт олныг бэхжүүлэх, хөдөөгийн хүмүүст “ардчилсан” шинэ тогтолцооны үр шимийг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх талаар бид арвин их туршлага хуримтлуулсан. Уул уурхайн компаниудад хандаж “Хөөш, та нар биднийг байж суух аргагүй болгож байна шүү дээ” гэж эсэргүүцэн тэмцэх тэмцэлд гол нууруудын хөдөлгөөнийхнийг нэгтгэж туслахын оронд Азийн Сангийнхан тэднийг хөсөр хаясан юм даа” гэж Жэйн Смит яриагаа өндөрлөлөө.
Улаанбаатарт [байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний] удирдлагатай уулзаж ярилцаж байхад байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх гэсэн доод түвшний төрийн албан хаагчдын оролдлого яг л битүү хана мөргөж байгаа мэт хүчгүйддэг тухай тэд дахин дахин батлан ярьж байлаа. Хотод барилга барих ажил эрчимжсэнтэй холбоотой мод бэлтгэх явдал ихэсч, бүр “тусгай хамгаалалттай” гэгддэг газруудын ой модыг ч хайр найргүй огтлох болсон тухай хүний эрхийн болон байгаль орчныг хамгаалах байгууллагынхан онцлон тэмдэглэж байсан юм. Мөн түүнчлэн, [Монголд] өрнөдийн уул уурхайн компаниуд хаа дуртай газраа хүссэнээ үйлдэж, ёстой л нэг дураараа дургиж дунд чимгээрээ жиргэдэг тухай, дэлхийн олон улс оронд эвдрэл сүйрлийн хар мөр үлдээсэн тэдгээр компаниуд унаган төрхөө хадгалсан Хөвсгөл нуурын экосистемийг сүйтгэхээр махран зүтгэж байгаа тухай ч тэд ярьсан юм.
Гадны компаниуд Монголд урьд хожид үзэгдээгүй их гамшиг учруулж байна. Эхэлж нийслэлд төрийн түшмэдэд авилга өгчихөөд хөдөө орон нутагт очиход нь тэдний жинхэнэ төлөвлөгөө, арга барил, өмнө нь терроризм үйлдэж, байгаль дэлхийг сүйтгэж байсан үүх түүхийг нь огт мэдэхгүй нутгийн хүмүүс угтдаг. Тэд [компаниуд] хүний эрх, ардчилал гэж хэсэгхэн мунхруулж байгаад нэг л мэдэхэд уул хөндийг нь хааж хашиж аваад, гол мөрнийх нь урсгал гольдрилыг өөрчлөн ширгээж, нийтийн эзэмшлийн бэлчээр нутгаас нь малчдыг хөөн тууж, өөрсдийгөө дээрэмчдээр хамгаалуулдаг. Тэдний талд мэргэжлийн эдийн засгийн алуурчид, суртал ухуулгын зөвлөхүүд ажилладаг.
Би Улаанбаатар дахь Азийн Сангийн “Байгалийн нөөц баялаг ба хөгжил” болон “Ирээдүйгээ баталгаажуулах нь” төслийн захирлаар ажилладаг Ребекка Дарлингтай уулзсан юм. [55] Тэр эмэгтэй бол өндөр боловсролтой, цалин пүнлүү сайтай, албан тушаал амжилттай ахиж буй хэзээ юу хэлэхээ мэддэг, ярилцагчаасаа хамааран ярианыхаа өнгө аясыг хоромхон зуур хувиргаж чаддаг нэг тийм барууны ТББ-ын мэргэжилтний үнэн бодит дүр төрхийг илтгэсэн амьд жишээ байж билээ.
“Бид бодлого боловсруулагчдыг мэдээллээр хангахыг хичээдэг” гэж Ребекка Дарлинг надад яриад “Өнгөрсөн дөрвөн жилд төдийлэн чухал зүйл болоогүй. Харин ирэх дөрвөн жилд байгалийн баялгийн ашиглалтын талаар хэд хэдэн чухал шийдвэр хийгдэх болно. Одоохондоо гайгүй байгаа ч цаашид байгаль орчин нэлээдгүй эвдэрч сүйдэх төлөвтэй байна. Зарим нэг асуудал шийдэгдэхгүй удааширч байгаагаас болж Монголд байгаа уул уурхайн компанийнхан сэтгэл гонсгор байна. Яг одоо Монгол улс томоохон өөрчлөлтийн ирмэг дээр ирээд байгаа.” [56]
“Канадад уул уурхайн олборлолтын асуудал туйлын ил тод, нээлттэй байдаг юм шүү дээ” гэж тэрээр үргэлжлүүлэн ярилаа. Уул уурхайн компаниудыг өрөвдөж, тэднийг хамгаалаад эхлэхэд нь би дотроо нь сэртхийсэн юм. Tэгтэл Ребекка харин бүр Канадын уул уурхайн олборлолтын бодлогыг магтаж эхэллээ. “Тэнд [Канадад] гаргасан баримт бичиг болгоныг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Энд [Монголд] болохоор бүх зүйл хаалттай хаалганы цаана явагддаг, хянаж шалгах боломж алга. Барууны компаниуд ч тэр, Хятад, Oрос, Монгол компаниуд ч адил –аль аль нь зөв ажиллаж чадахгүй байна.”
[Гадны] компаниуд Монголын хөдөөгийн аглаг зэлүүд газруудад юу ч хийж байсан мэдэгдэхгүй, хариуцлагаас мултарч чадахаар байгаа гэдгийг Ребекка хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрбээр өөрийгөө болон Азийн Сангийн бусад зөвлөхүүдийг [Монголын] төрийн ажилтнуудтай хамтран бодлого боловсруулахаар туйлын их үр бүтээлтэй ажиллаж байгаа хэмээсэн юм. Мөн aшигт малтмалын тухай хуулинд засвар өөрчлөлт оруулахад Азийн Сангийнхан оролцсон гэж хэллээ. “[Монголын] төрийн албан хаагчдад нөөц бололцоо, боловсрол дутагддаг, бас хүн хүч ч хүрэлцдэггүй” гэж тэрээр нэмж хэлснээр өрнөдийн мэргэжилтнүүдийн мэдлэгт шүтдэгээ илэрхийлсэн юм.
“Жишээ нь, Дорнод аймагт олборлолт явуулж буй Канадын нэг компани байна. Тэд олон нийтийн оролцоог дээшлүүлэх зорилго тавиад ажиллаж байгаа бөгөөд Азийн Санд хандаж тэр чиглэлээр сургалт семинар зохион байгуулж туслахыг хүссэн. Бид очоод орон нутгийн хүмүүст ураны тухай зааж сургахгүй, харин уул уурхайн компанийхантай хэрхэн харьцах тухай, мөн орон нутгийн ард иргэдийн эдлэх эрх, эрх зүйн ямар боломжууд байгаа талаар ярилцах болно. Бид ил тод байдлыг бий болгохыг хичээж байна. Бид тэдний оролцоог идэвхжүүлэхийг зорьж байна.”
Уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа иргэний нийгмийнхний тухай асуусан миний асуултанд хариулахдаа Ребекка “Зарим иргэд огт үр ашиггүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн компанийн хашааны хаалган дээр очоод хүчийрхийлэл үйлдэнэ гэж сүрдүүлдэг. Монгол Hутаг Mину Эвслийн гишүүн 13 байгууллагаас зургаа нь хүчирхийлэл үйлдэхээр заналхийлсэн байгаа. Тэд энэ [2008 оны] 4 сараас эхлэн зэвсэг барьж эсэргүүцнэ хэмээн сүрдүүлж байгаа. Одоо тэд үл дагах эсэргүүцлийн арга энэ тэр гэж элдэв юм яриад өөрсдийнхөө амь насаар дэнчин тавина гэж айлгаж байна” гэлээ. [57]
“Тэднийг Онги Голынхон Xөдөлгөөний Ц. Мөнхбаяр тэргүүлж байгаа. Бид Монгол Нутаг Мину Эвсэлд үзүүлж байсан бүх дэмжлэгээ зогсоосон. Өөрсдөө хууль дүрэм зөрччихөөд бусдыг уруу татаж, хууль зөрчихийг уриалж байгаа зургаан хөдөлгөөнийхөнтэй манай байгууллага хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Уг нь би иргэний нийгмийн хөдөлгөөнийхнийг асар их хүндэлдэг л дээ, байгаль орчин бохирдож сүйтгэгдсэн асуудал гарч байгаа нь ч үнэн.”
Ребекка Дарлинг надад Канад улс бол ил тод байдал, сайн засаглал, харицлагатай уул уурхайн олборлолт хийгээд байгаль орчны оновчтой бодлогын үлгэр жишээ загвар улс хэмээн ярьсан. Хариуд нь би төв удирдлага нь Канадад байрладаг уул уурхайн компаниуд дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулахдаа тэдгээр орнууд дахь ядуурлыг нэмэгдүүлж, хүний эрхийг зэрлэг балмадаар зөрчиж, терроризм, ард иргэдийг үй олноор нь хүйс тэмтрэх явдлыг тэтгэж, хувь нэмэр оруулдаг тухай баримт нотолгоо гаргаж тавьсан юм. Тэр бүү хэл, Канадын уугуул оршин суугчид нь газар нутагт дээр нь явагдаж буй уул уурхайн олборлолтыг эсэргүүцэж хаалт босгосон тухай тун саяхны мэдээгээр мэдээлж байсныг сануулсан ч Ребекка хэлсэн үгээ хамгаалсаар байлаа. [58], [59]
Би сэтгүүлчийн үүргээ гүйцэтгэж, нээлттэй асуулт тавьж нэлээд удаан ярилцсаны эцэст Ребекка надад хандаж “Танаас нэг зүйл гуйя. Саяны ярьсан зүйл миний толгойг цусдаж магадгүй тул та бичлэгээ заавал надад үзүүлж байж нийтлээрэй” гэж захисан билээ.
Гэвч Ребекка Дарлингийн надад аминчилж ярьсан зүйл нь [өрнөдийн] уул уурхайн компаниудын үйл ажиллагааг дэмжиж, олон нийтэд ухуулан сурталчилдагтай нь, Азийн Сангийнхан болон бусад талууд Монголын ард түмнийг зовлон зүдгүүрээс олз ашиг олж, хөлжиж байгаа бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байсан тул түүний яриаг би нийтлэлдээ оруулахаар шийдсэн юм. Ребекка Дарлинг [Монголд гадаадын компаниудын явуулж буй] уул уурхайн олборлолт болон Азийн Cан зэрэг ТББ-уудын [үзүүлж буй] тус нэмрийг шагшин магтсан нэг нийтлэл бичсэнийг нь ПАКТ байгууллага цахим хуудсан дээрээ байрлуулсан байв.
2009 оны 4 сард бичсэн тэрхүү нийтлэлдээ Ребекка Дарлинг “Монголд сэтгэлгээний өөрчлөлт явагдаж байна. Засгийн газрын бодлогын баримт бичгүүд, төрийн сонгуульт түшээдийн тавьж буй илтгэл хийгээд улс төрийн намуудын хөтөлбөрт хариуцлагатай уул уурхай болон байгаль орчныг хамгаалах тухай ойлголтуудыг нягт уялдаатай хэрэглэж байгаа нь Монголд байгаль орчноо хамгаалах хайрлах сэтгэлгээ улам бүр нэмэгдэж, байгалийн нөөцийг хайр гамтай ашиглах замаар ашигт малтмалын салбарыг хөгжүүлж, Монголын ард түмэнд ашиг шимийг нь хүртээх хүсэл эрмэлзлэл өндөрсч буйг илтгэж байна. Энэ бол уул уурхайн үйлдвэрлэл, засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчдийн зүгээс ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулaxaap хамтрaн зүтгэсний үр дүн юм” гэжээ. [60]
“2006 оноос хойш Монгол дахь Азийн Сангаас иргэний нийгэм, аж үйлдвэрлэл болон их дээд сургуулиудийн багш, судлаачдын төлөөлөгчдийг хамруулсан Олон талын оролцогсдын уулзалт форум гэдэг уулзалтыг зохион байгуулсаар ирсэн юм. Жил тойрон уулзаж, санал солилцсоны үр дүнд Форумын гишүүд “хариуцлагатай уул уурхай” гэдэг нэр томъёоны тайлбарыг боловсруулж, хариуцлагатай уул уурхайн үндсэн найман зарчмыг тодорхойлж гаргасан билээ. Дараа нь салбар тус бүрийг төлөөлсөн 15 хүний бүрэлдэхүүнтэй бэсрэг бүлэг санаачилж, “[Тогтвортой хөгжлийн төлөөх] хариуцлагатай уул уурхайн санаачлага” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Тус байгууллага нь ухуулга сурталчилгааны ажлыг удирдан зохион байгуулж байх зорилготой юм” гэж Ребекка Дарлинг үргэлжлүүлэн бичжээ.
“Би л лав наад хэт гоёчилсон нийтлэлтэй чинь санал нийлэхгүй” гэж Жэйн Смит надад хэлээд “Саяхан улсын тусгай хамгаалалттай газруудад ашигт малтмалын (алтны) хайгуул судалгаа хийхийг зөвшөөрсөн Засгийн Газрын 86 дугаар тогтоол, бас улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын олборлолт хийх асуудлыг судлах, тэр талаар шинэ хууль боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай Засгийн Газрын 26 дугаар тогтоолыг Ерөнхий Сайд тус тус баталчихаад байгаа. Энэ бол Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн тухай хууль хүчингүй болно гэсэн үг. Цаад санаа нь бол тусгай хамгаалалттай газруудыг нээлттэй болгож, дураараа дургих гэсэн бодлого л доо. Яахав, тэр нийтлэлд дурдсан ганц нэг зүйл ортой байж болно. Гэхдээ л Ребеккагийн [Ребекка Дарлинг] бичээд байгаа шиг тийм амархан болж бүтээд байгаа зүйл алга. Тусгай хамгаалалттай газруудад олборлолт хийж, байгаль орчныг нь сүйтгэх гэсэн шинэ хууль бол асар хариуцлагагүй явдал. Ингэснээр [байгаль орчныг хамгаалах] өнөөгийн тогтолцоо бүхэлдээ нурчихдаггүй юм гэхэд нэлээд сарниж сулрана гэсэн үг” гэв. [61]
Ингэхэд ер нь жинхэнэ террорист нь хэн юм бэ? Терроризм үйлдэгч [уул уурхайн] үйлдвэрлэлийнхэн л эрх ашгаа хамгаалан тэмцсэн нутгийн уугуул иргэд, байгууллагууд руу довтолж, тэдэнд “террорист” гэдэг нэр хаяг зүүдэг нь гэм биш зан бөгөөд он удаан жилийн түүхтэй юм байна. Зоосны нүхээр бүхнийг хэмжигч барууны хэвлэл мэдээллийнхэн болоод тэдэнтэй усны дусал мэт ижилхэн дотоодын андууд нь хохирсон талыг хазайсан дээр нь түлхэж нэрмэхдээ гарамгай. Авлигад идэгдсэн дээдсүүдтэй сүлбэлдэж, Азийн Сан, АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан (National Endowment for Democracy буюу NED) зэрэг [гадаадын] ТББ-уудаас санхүүжсэн дотоодын хэвлэл мэдээллийнхэн уул уурхайн компаниудын ашиг сонирхлыг хамгаалж байж сонин хэвлэх алд цаасныхаа зардал мөнгийг олдог ажээ. Саяхан Эквадорын Уугуул Үндэстнүүдийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Марлон Санти хэмээх уугуул иргэдийг манлайлсан баатарлаг тэмцэгчийг эх нутгийх нь ашиг малтмалыг хомхойлон олборлогч өрнөдийн шунахай компаниудын эсрэг боссоных нь төлөө террорист гэж нэрлэжээ. [62]
Би 2010 оны 11 сарын эхээр Голдманы Байгаль Орчны Сангийн хэвлэл мэдээлллийн ажилтантай анх удаагаа холбогдохдоо тус Cангийн шагналтан хоёр сарын өмнө зэвсэг барин тэмцсэн тухай огт мэдээгүй байсанд нь туйлын их гайхаж билээ. “Ер нь бол бид шагналтнуудаа дахин мөнгө цаасаар тусалж дэмждэггүй ч гэсэн гарцаагүй байдалд орвол оролцоно л доо” гэж тус Сангийн төлөөлөгч хэлээд “Голдманы Сан Америкт нэлээд нөлөөтэй, бид Төрийн Дeпартаменттай хамтарч ажилладаг. Шагнал авсны дараа шагналтнууд маань яадгийг мэдэхгүй юм. Зарим нь ч тэгсгээд мартагддаг байх” гэсэн билээ. [63]
Нэлээд шахсаны эцэст буюу 2010 оны 11 сарын 29-нд Голдманы Сангийн олон нийттэй харилцах албанаас албан ёсны мэдэгдэл гаргасан бөгөөд түүндээ “Голдманы Байгаль Орчны Сангийнхан 2007 онд шагнал хүртсэн Ц. Мөнхбаяр Монголд зэвсэг барин тэмцэх болсон тухай саяхан олж мэдсэн юм. Манай байгууллага зэвсэгт эсэргүүцлийн аль ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид Ц. Мөнхбаярыг нутаг орных нь гол усыг бохирдуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааны эсрэг олон нийтийг уриалан нэгтгэж, манлайлан тэмцсэн гавъяаг үнэлж, шагналд өргөмжилсөн бөгөөд саяны болж өнгөрсөн үйл явдалд сэтгэл ихээр түгшиж байна. Бид Ц. Мөнхбаярын оролцоо хийгээд болж өнгөрсөн үйл явдлын талаар хоорондоо зөрөлдөөнтэй мэдээлэл авч байгаа тул асуудлыг нарийвчлан судалж байна” гэжээ. [64]
“Хууль бусаар уул уурхайн олборлолт хийж буй компаниуд хагас цэрэгжсэн зэвсэгтэй хамгаалагчтай байгаа явдлыг Голдманы Сангийнхан зөвтгөж байгаа юм уу? Азийн Сан Ц. Мөнхбаярыг “террорист” гэж нэрлэж байгааг танай байгууллага хүлээн зөвшөөрч байгаа юу?” гэж би хариу нэхсэн.
Би Сан Францискод байрладаг Азийн Сантай 2010 оны 11 сард холбоо барьсан. Миний тавьсан асуултуудыг сонсмогцоо холбогдох хүмүүс нь албан ажлын шугамаар аялж байгаа тул боломжтой болмогц надтай холбоо барина гэж амлаж билээ. [66]
Бүр 1990-ээд оны эхэн үеэс л Сентерра Гоулд (Канад/АНУ), Пурaам Майнинг (Хятад), Би-Эйч-Пи-Биллетон (АНУ), Рио Тинто (Австрали/Англи/Канад) [67], Иточу (Япон), Баррик Гоулд (Канад/АНУ) [68], Хүннү Коал (Австрали), Занаду (Австрали), Колд Гоулд Монголия (Шинэ Зеланд) зэрэг том консорциумууд Монголын ашигт малтмал, газрын тосны орд газруудыг эзэгнэх болжээ. Эдгээр корпорациудын дийлэнхи нь дэлхийн олон улс оронд явагдаж буй байгаль орчны бохирдол, сүйрэл, хүний эрхийг зэрлэг балмадаар зөрчиж буй явдлын бэлгэ тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй.
Кью-Жи-Экс Корпораци (QGX Corporation) хэмээх Канадад төвтэй компани 1994 оноос эхлэн Монголд ашигт малтмалын хайгуул судалгаа хийсэн байна.[69] 2003 оны байдлаар Кью-Жи-Экс компани нь 30 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газарт хайгуул хийх эрх эзэмшиж байсан ба Өмнөгoвьд гэхэд Айвенхоу Майнзтай хамтарч байжээ. 2008 он гэхэд Кью-Жи-Экс 131 ордны олборлолтын лицензийг “олж авчээ.” ДиБийрс болон Баррик Гоулд компаниудтай бусад орнуудад хамтарч ажилладаг АнглоГоулд Ашанти хэмээх компани гэхэд л Монголын хойт зүгийн нутгуудад 1.7 сая га газарт хайгуул хийх “эрх” гэгчийг аргалж байгаад “авчихсан” байх жишээтэй.
Монголд уран олборлож байгаа Канадын болон Америкийн компаниуд гэвэл Ворлд Вайд Минералз Лимитед (World Wide Minerals Ltd.,), Ураниум 308 Kорпораци (Uranium 308 Corp.,), Дабл-Ю-Эм Майнинг (WM Mining) компани, Хан Ресурсиз Инкорпорэйтид (Khan Resources Inc.,) нар юм. Дабл-Ю-Эм Майнинг компанийн захирал Валлас М. Мэйс (Wallace Mays) гэгч Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад компаниудтай нягт холбоо сүлбээтэй нэгэн. Түүний эзэмшлийн “Их Тохирол” ХХК гэдэг уул уурхайн компани АНУ-ын төрийн мэдлийн байгууллага болох ОПИК (Overseas Private Investment Corporation буюу Гадаадын Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци) гэгчээс 2009 онд 10 сая ам. долларын зээл авчээ. Ураны уурхайд ажилладаг уурхайчид болон ойр орчимд нь амьдардаг ард иргэдийн дунд хорт хавдраар өвчлөх, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх явдал түгээмэл тохиолддог. [Ураны уурхай ажиллуулж байсан] бусад улс орнуудын нэгэн ижлээр цацраг идэвхит бодисонд хордсон Монголын хөдөө хээр хэзээ мөдгүй үхмэл цөл болж хувирна. Цөлийн элсэн шуурга цацраг идэвхит бодисыг цааш тууж, алслагдмал газар нутгуудыг ч хордуулах цаг ойрхон байна.
Уул уурхайн үйлдвэрлэлийн өөр нэг сөрөг үр дагавар болох мөнгөн усны хордлого ч мөн ижил Монгол даяар тархжээ.
Канадын Айвэнхоу Майнз хэмээх олиггүй компани Монгол дахь зэс, алт болон нүүрсний орд газрууд бүхий 90 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газрын эрхийг эзэмшиж байна. Айвэнхоу болон түүний салбар компаниудыг [АНУ-ын ерөнхийлөгч асан] Билл Клинтоны шадар туслагч, олонд “Хорт Боб” [70] гэж нэршсэн Роберт Фридланд эзэмшиж захирдаг ажээ. Тэрээр Америкийн Колорадо мужийн газар нутгийг цианидаар хордуулсан гэмтэн. 1990 онд Фридландын компанийн Сьерра Леоне дэх Даймондворкс (DiamondWorks) хэмээх алмаз олборлодог компани нь Executive Outcomes, Sandline International ба Branch Energy хэмээх бусдыг шулж xөлжигч компаниуд, түүнчлэн Ирак, Йемен, Уганда, Конгод дахь дайн тулаанд оролцож, дээрэм тонуул үйлдсэн хурандаа Тим Спайсер болон Тони Бaкингхэм зэрэг хөлсний цэргийнхэнтэй холбоо сүлбээтэй нь илэрснээс болж Роберт Фридландын нэр хүнд олны дунд навс унасан гэдэг. [71]
Зэсийн хүдэр нь ногоорч харагддаг болохоор нь олон зууны турш уугуул нутгийн ардууд “Оюу Толгой” гэж нэрлэж ирсэн газар байна. Монголын өмнө хэсэгт орших Өмнөговь аймгийн Ханбогд сумаас холгүй байрлах энэ газар алт, зэсний нөөцөөрөө дэлхийд хамгийн томд ордог. Оюу Толгой компани нь Монголын засгийн газар (34%), Айвэнхоу Майнз (66%) болон Рио Тинто компаниудын хамтран эзэмших стратегийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр байгуулагдсан билээ. Тус уурхай нь 2013 оноос үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөж байна.
Оюу Толгой компанийн гадаад харилцааны албаны цахим хуудсан дээр “Дэлхийд 3-т ордог томоохон уул уурхайн компанийн нэг болох Рио Тинто нь 2006 онд Айвэнхоу Майнз компанийн хувьцааны 20%-ийг худалдаж авснаар Айвэнхоугийн стратегийн түнш боллоо. Рио Тинто компани нь уул уурхайн салбарт 150 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирэхдээ дэлхийн 30 гаруй оронд ажилласан туршлагатай. Сүүлийн жилүүдэд Рио Тинто олон нийтийн харилцаа, төлөвлөлтөд илүү ихээр анхаарч ажиллаж байгаа. Оюу Толгой компани нь Рио Тинтогийнхны мөрддөг олон нийттэй харилцах харилцаа, төлөвлөлтийн өндөр жишгийг ашиглаж байна” гэжээ.
“Олборлолт эхлэмэгц Ханбогд сумын хүн ам хэдхэн жилийн дотор 20 мянга хүрч, хүдэр хайлуулах үйлдвэр ашиглалтад ормогц хүн амын тоо 80 мянга хүртэл өсөх ба ингэснээр Монголын хоёр дахь том хот болох боломжтой” гэж тухай үед Монголын Хаан Банкны ерөнхий менежерээр ажиллаж байсан Америкийн иргэн Питер Морроу хэлсэн” хэмээн иш татжээ.[72]
Тус нийтлэлд Азийн Сангийн ажилтан Ребекка Дарлингийн ярианаас ч мөн иш татсан байна. “Эдийн засгийн шинэ боломжүүдийг бий болгож байгаа тус төслийг говийн ард иргэд дэмжиж байна” гэж тэрээр хэлсэн атлаа эсэргүүцсэн хүмүүсийн талаар огт дурссангүй. “Айвэнхоу Майнз болон Рио Тинто компаниуд нь Азийн Сангаас зохион байгуулсан Хариуцлагатай Уул Уурхай төсөлд 3 жилийн турш оролцсон. Бидний бодлоор эдгээр компаниуд нь [Монголд ] хариуцлагатай уул уурхайг үлгэрлэх загвар мөн гэж Дарлинг хэлэв” гэж “UB Post” сонинд бичжээ. [73]
Гадны компаниуд орон нутгийн хэд гурван эмч, оюутанд сургалтын [болон мэргэжил дээшлүүлэх] тэтгэлэг олгож, алдаг оног хучилттай зам барьж, ганц нэг унааны тэрэг, ачааны машин, эмнэлэг, сургууль мэтийг бэлэглэж буй нь үнэндээ олж буй олз ашигтай нь харьцуулбал атга чихрээр хүүхэд хуурахтай ижил ажээ.Ингэж аар саархан зүйлээр нутгийн ардуудын толгойг эргүүлсэн компаниуд “иргэний нийгмийн хариуцлагатай түншүүд”-ийнхээ хамтаар иргэдийн амыг таглаж, тэднийг өөртөө татаж, нутгийн иргэдийн төлөө, цаашилбал, улс орныхоо сайн сайхны төлөө тэмцэх тэмцлийн замаас нь урвуулж шарвуулахыг хичээдэг байна.
Конго улсад ч мөн ижил харийн шунахай компаниуд энэ л аргаа хэрэглэж, байгалийн баялгийг нь тонон цөлмөж, ард иргэдийг нь газар нутгаас нь хөөн зайлуулж, тэдний аж амьдралыг нь үрэн таран хийж буй билээ. Нутаг орных нь эрдэс баялгийг ухаж олборлож буй компаниуд нутгийн ард иргэдийг хэл амгүйхэн шиг байлгахын тулд эмнэлэг, сургууль бэлэглэдэг. Замгүй бол шинийг тавьж эсвэл хуучин шороон замыг нь хучиж шинэчилдэг ч цаанаа бол уул уурхайн компаниуд өөрсдийн эрх ашгийг түрүүлж боддог. Үнэндээ тэр замаар нь компанийн ачааны тэргүүд нааш цааш зорчих болно. Төмөр зам тавьж байвч цаанаа бол түүхий эд материалаа Хятад руу гаргах гэсэн санаа өвөрлөдөг. Жишээлбэл, Баян-Өлгий аймагт вольфрам олборлож буй Сан Диего хотоос гаралтай АНУ-ын Science Solution Inc., компаний хувьд бол түүхий эдээ Хятад руу төмөр замаар зөөгөөд, цааш нь АНУ руу усан онгоцоор гаргадаг ажээ.
Харийнхан [Монголын] ашигт малтмалыг шударга үнэ төлж авсан бол өдийд Монголын бүх сумын сургууль дэлхийн хамгийн шилдэг ном зохиолыг цуглуулсан номын сантай, сурагч бүр нь хамгийн дээд чанарын компьютертэй байх байсан. Сургуулиудынх нь байшин барилга ч гэсэн дотроо модон ширээ, шохойн самбараас өөр юмгүй төмөр дээвэртэй бетонон хайрцаг биш, арай л дээр байх байсан буй заа. Лав л Америк, Канадын сургуулиуд, тэр тусмаа гадны уурхайн удирдах ажилтнуудын хүүхдүүд явдаг хувийн элит сургуулиуд, гадныханд худалдагдсан УИХ-ын гишүүд, гадныхны хөл гар бологсдын хүүхдүүд сурдаг [Монгол болон АНУ, Европын] сургуулиуд л лав огт өөр стандартаар баригдсан байдаг. Шударгаaр яривал ашигт малтмалыг нь авсны хариуд Монголчуудад бүхэл бүтэн их дээд сургуулиудыг олноор нь байгуулж өгөхөөс нааш гадныхны өр төлбөр цайрахгүй. Ингэвэл Монголд хүн бүр өндөр чанартай дээд боловсрол эзэмших баталгаатай болох буй заа. Зарим уул уурхайн компаниуд өнөөх бэлгийн эмнэлэгтээ өөрийн талын эмч нарыг ажиллуулдаг. Гадныханд худалдагдсан эдгээр “мэргэжилтнүүд” нь ард иргэдэд үйлчлэхдээ тэдний өвчин эмгэг уурхайд ашиглаж буй мөнгөн ус, цианидаас огтхон ч болоогүй гэсэн онош тавьж суудаг байна.
Эцэст сүүлд нь болохоор уул уурхайн компаниуд “Бид гэрээ байгуулж тохиролцсон шүү дээ! Танай эрх баригчид гарын үсэг зурж, манай гэрээний нөхцлийг зөвшөөрсөн! Бид та бүгдэд эмнэлэг, сургууль бэлэглэсэн! Сүрьеэ өвчин, хорт хавдар ноёрхсон нь бидний буруу биш! [Бидний өгсөн] эмнэлэгт очиж эмчлүүлэхгүй юу! Танай [Монголчууд] өөрсдөө л энэ бүгдэд буруутай!” гэдэг. Ингээд л бүх юм дуусахад уул уурхайн дарга удирдлагууд үгүйрсэн газрыг орхиж явахдаа “ Бай- бай! (Bye-bye!) Дараа уулзамз!” гэх шиг Америк, Канад эсвэл Шведын бяцхан далбаа намируулсаар алсад нисч оддог. Хамаг олз ашгийг нь гадныхан аваад талийна. Эхэлж баахан хоосон амлалтаар тэтгэчихээд эцэст нь ядуурал, хүчирхийлэл, байгаль орчны бохирдол, сүйрэл, өвчин эмгэгээр төгсдөг энэ гашуун түүх олон оронд дахин дахин давтагдсаар ирсэн билээ.
Суртал ухуулга, дээрэм тонуулын арга механизм хэрхэн ажилладгийг үзүүлэхийн тулд Монгол болон Конго улсыг харьцуулсан нэг жишээ татья. Дээр дурдсан Америкийн гэрэл зургийн сэтгүүлч Тед Вуд, түүний хамтрагч Жереми Шмидтийг эргэн саная. 1998 оны хавар дээрх хоёр сэтгүүлч АНУ-ын байгаль орчны элит сэтгүүлүүдийн нэг болох International Wildlife-ийн томилолтоор Төв Африк руу аялж, уулын горилл сармагчин судалжээ. [Уулын гориллын тухай] тэдний нийтлэл 1999 оны 1 сард хэвлэгдсэн боловч тэдгээр амьтдыг амьдарч буй орчин тойронд, тухайлбал, Конго (хуучин нэр нь Заир) болон Руанда улсад болж буй АНУ болон өрнөдийн бусад орнуудын корпорациудын өрдсөн дайн тулаан, цус асгаруулсан тэмцлийн тухай огт өгүүлсэнгүй. Оронд нь Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэгийн (Wildlife Conservation Society) шинжээч Ами Веддер болон Дайан Фоссигийн нэрэмжит Горилл Сармагчин Хамгаалах Европын Сангийн шинжээч Грег Камингс нарын хэлсэн ганц нэг үгийг иш татсан байх юм. [Дайан Фоссигийн нэрэмжит Горилл Сармагчин Хамгаалах Олон Улсын Сан (саяхан нэрээ сольж Горилл Хамгаалах Байгууллага гэгдэх болсон) болон Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг зэрэг нь Конго дахь цус урсгасан дайн, дээрэм тонуулаас хэрхэн ашиг олж, хөлжиж буй талаар зохиолч өмнө нь дэлгэрэнгүй цуврал бичиж нийтэлсэн бөгөөд эдгээр байгууллагууд, нэр дурдагдсан хувь хүмүүсийн нуугдмал ашиг сонирхлыг тодорхой тайлбарласан болно. Энэ тухай Кийт Хармон Сноугийн КИНГ КОНГ цуврал нийтлэлээс үзнэ үү. ] International Wildlife сэтгүүлд гарсан нийтлэл бол үнэндээ нэр дурьдагсан сэтгүүлчдийн алдаа байсан. Гэвч тэд буруугаа хүлээж, өрнөдийнхөн бид харь орнуудыг мөлжин дарлахад оролцож, олз ашиг олдог нь үнэн гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн бол бас уучилж болохуйц алдаа байсан. Угтаа бол International Wildlife гэдэг сэтгүүл нь амьтны хүрээлэнгүүд болон эрдэм шинжилгээний судалгааны салбаруудын (зоолог, биолог, бич судлал, далай тэнгис судлал зэрэг) суртал ухуулгын зэвсэг билээ. [Тед Вуд, Жереми Шмидт нарынх шиг] өгүүлэл нийтлэлүүд нь өрнөдийн ертөнц, өрнөдийн уншигчдыг мунхруулж, өрнөдийнхний ашиг сонирхлыг халхлан далдалж, өөрсдийн гэм буруугүйд итгэсэн бардам дээрэлхүү үзлийг (цагаан арьстны дээрэнгүй үзэл гэгчийг) хүмүүсийн тархинд нь сэмхэн суулгадаг ажээ.
Өмнөговийн эмзэг экосистемд байрлах Оюу Толгой төслийг ард иргэд болон төрийн бус байгууллагууд нэгдэж [74] эсэргүүцсэн боловч өлсгөлөн зарласан хүмүүсийг баривчилж хорьжээ. 2010 оны 4 сарын 1-нд Канадын MiningWatch Canada болон Их Британий Rights and Accountability in Development (Хөгжлийн Эрх ба Хариуцлага) хэмээх байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголын төрийн бус байгууллагууд Рио Тинто, Айвэнхoy Майнз компаниудыг Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаac (The Organization for Economic Co-operation and Development—OEDC) баталсан олон улсын компаниудад зориулсан Удирдамжийг зөрчсөн хэмээн Их Британи, Канадын шүүхэд өгчээ. [75]
Үндэстэн дамжсан капитализм зорилгодоо хүрэхийн тулд Монголын банкнуудыг гартаа оруулахыг санаархаж байна. Жишээ нь, Америкийн иргэн Питер Морроугийн удирдаж байсан Монголын Хаан Банк гэхэд л Америкийн хөрөнгө оруулагчдын өмч болсон байна. Худалдаа Хөгжлийн Банкны 34 хувийг Америкчууд эзэмшдэг бөгөөд харин үлдсэн 66 хувийн эзэн нь хэн бэ гэдэг асуудал нууцлагдмал байдаг. Хүмүүс 2005 онд Ерөнхий Сайд байхдаа тус банкийг хувьчилсан ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг байх гэж харддаг. Ардын Банк мэтийн бусад банкнууд ч бас хувьчлагдсан байна.
Монголын Хаан Банкийг хувьчлах төслийг АНУ-ын тагнан турших үйл ажиллагаа, аюулаас хамгаалах албаны халхавч болох Вашингтон ДиСи-д (ДиСи буюу дистрикт Коламбия гэх Коламбия дүүрэгт орших АНУ-ын нийслэл хотыг хэлжээ– Орч.) байрладаг Development Alternatives Inc. (DAI) гэгч байгуyллагын шууд удирдлага дор 2000-2004 онуудад хэрэгжүүлжээ. АНУ-ын Тагнуулын Төв Газрын тагнуул туршуулуудын үүр уурхай болсон DAI нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийг (USAID) Пентагонтой шууд холбодог ажээ (DAI-aac олон янзын үйл ажиллагаа явуулдагийн дотор Пентагоны Европ дахь Тусгай Хүчнийхнийг бэлтгэлийг хариуцдаг). Өнөөдөр Хаан Банкны 52 хувийг Японы Савада Холдингс компани болон DAI, Олон Улсын Санхүүгийн Корпораци (Дэлхийн Банк), Хаан Банкны ерөнхий менежер Саймон Моррис (Их Британий иргэн) болон одоогоор зөвлөхийн алба хашиж буй ерөнхий менежер асан Питер Морроу (АНУ) нар хамтран эзэмшдэг байна. Хаан Банкны хувьцааг эзэмшигч “Таван Богд Групп” гэгч нь DAI-ийн Монгол талын түнш, халхавч компани юм. DAI нь Хаан Банкны удирдлагад хоёр хүнийг дэвшүүлэн гаргасан нь Питер Морроу болон ерөнхий менежерийн орлогч Бен Тернбул хоёр юм. DAI-ийн Олон улсын аюулгүй байдлыг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр чөлөөнд суусан хурандаа Барри Шапиро ажиллаж буй нь дэлхий нийтийг хамарсан капитализм ба цэргийн хүчнийхэн хоорондох нягт холбоотойг гэрчилж байна. Барри Шапиро нь АНУ-ын цэрэгт алба хааж байхдаа Зүүн Өмнөд болон Төв Азид тусгай операци хэрэгжүүлэх Америкийн цэргийн тусгай хүчнийхнийг бэлтгэдэг байжээ. Түүнчлэн, DAI-ийн захирал Анн Хадок гэгч эмэгтэй өмнө нь Азийн Сангийн салбарын захирлаар ажиллаж байжээ. Азийн Сангийнхан Хаан Банктай хамтран “Азид зориулсан ном” гэдэг хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн байна. Хаан Банкныхан өөрсдийгөө байгаль орчинд ээлтэй харагдуулах имиж бүрдүүлэхийг хичээж, хүн ард, байгаль орчинд хүргэж буй хорт үйлдлээ ард иргэдээс нууж далдлахад чиглэсэн олон төрлийн пиар ажиллагаа явуулдаг байна.
Хаан Банкны бачийг хамгийн их амсаж, хохирч буй хүмүүс бол Монголын малчид. Бэлэн мөнгө үгүй ч мал сүргээ өмчилсөн малчдыг Монголын төр засгаас харж үзэхээ больсон тул малчид хөрөнгөтний нийгмийн ширүүн довтолгоонд барьц алдажээ. Ингээд гэр бүл, үр хүүхдээ хооллож хувцаслах, сурч боловсрох зэрэгт зарцуулахын тулд, мөн унаа тэрэг, гэр орон, бусад хэрэгцээт зүйлсээ худалдаж авахаар малчид банкнаас зээл авчээ. Өнөөдөр Монголын малчдын 98 хувь нь Хаан Банканд өртэй гэсэн баримт байгаа бөгөөд хамгийн бага өртэй малчин гэхэд л 5 сая төгрөгийн өртэй ажээ (барагцаагаар $4000 орчим ам. доллар). УИХ-ын гишүүн Д. Балдан-Очир 2010 оны 4 сард ярилцлага өгөхдөө малаа барьцаанд тавьж Хаан Банкнаас зээл авсан малчдын өр 63 тэрбум гаруй төгрөг болсон гээд мал сүргээ цас зуданд алдсан малчдад хандаж “сайн өмгөөлөгч аваарай” гээд Хаан Банкнаас авсан зээлээ төлөхгүй байхыг зөвлөжээ. Зөвхөн 2010 онд л гэхэд Хаан Банкныхан Ховд аймгийн Дуут сумаас 3000 гаруй толгой малыг зээлийн өрөнд тууж явсан байна. Мөн түүнчлэн, Ховд аймгийн Чандмань сумын нэгэн малчин Хаан Банкнаас зээл авсан өвлөө цас зуданд малаа баржээ. Ингээд өрөөс зайлсхийх боломжгүй болсон тэрбээр амиа егүүтгэсэн бөгөөд “Би банканд их өртэй учраас цаашид амьдрах боломжгүй боллоо. Тиймээс эхнэр хүүхдийг минь өргөж яваарай. Би амьд байвал шоронд орно. Түүнээс айж байна” гэсэн утгатай гэрээслэл бичиг ах дүүдээ үлдээсэн байжээ.
Манай гаригийн хамгийн нууцлаг олон улсын корпорациуд болох Артур Андерсен, Куперс энд Либранд, Дилойт энд Туш, Эрнст энд Янг зэрэг татварын зөвлөгөө, аудитын фирмуудээр дамжуулан олон улсын санхүүгийн луйварчид Монгол орныг тонож байна. Эдгээр фирмүүд нь татварын хуулийн цоорхойг овжноор ашиглах, орлого зарлагын тайлан балансыг аргалахдаа гарамгай бөгөөд татваргүй чөлөөт бүсийн бодлого, түүнчлэн охин болоод халхавч компани зэргийг ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь харийнханд тусалдаг ажээ. Ашигт малтмал, газрын тос, мод бэлтгэх зэрэг байгалийн баялгийг цөлмөж гадагш зөөсөн үйлдвэрлэлүүд нь үнэ шилжүүлэн тогтоох, үнийг хэт өндрөөр мэдүүлэх (ингэснээр татвар нь аль багатай улс орных нь тогтоосон татварыг төлдөг журамтай юм байна—Орч.), төмрийн хүдэр болон модны төрөл зүйлийг ташаа мэдүүлэх, тоо хэмжээг дутуу тооцож мэдүүлэх, мөн гарсан алдагдлыг хамгийн өндрөөр тогтоох зэрэг аргаар гаалийн татварыг өөртөө ашигтайгаар ашиглаж, дотоодын татвараас зайлсхийдэг нь гэм биш зан болжээ. Мэдээж, Монголын төрийн албан хаагчдын тогтолцооны үе шат бүрт ажиллаж буй дотоодын түшмэдийн оролцоогүйгээр, тэдэнд авилга өгөлгүйгээр энэ бүгдийг хэрэгжүүлэх боломжгүй нь ойлгомжтой. Олон улсын зөвлөгөө, аудитын фирмууд улаан цайм авилга дээр өөрсдийн тамгаа дарж батласныхаа шанд жил бүр хэдэн зуун мянган сая долларын ашиг хүртдэг ажээ. Эцэст нь бараг л төрийн байгууллагаас ялгаагүй шахуу үүрэгтэй Азийн Сан мэтийн ТББ-ууд нь олон талын оролцогсдын Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага мэтийн төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан Монгол Нутаг Мину Эвсэл эсвэл Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн зэрэг Монголын ТББ-уудыг хамруулан сайн засаглал, ил тод байдал, хариуцлага гэгчийн тухай тайлан бичдэг. Ингэж тойрч явсаар эргээд л эхэлсэн газраа очдог битүү тойрог үүссэн нь энэ билээ.
2004 онд АНУ-ын ОПИК (Overseas Private Investment Corporation буюу Хилийн Чанад дахь Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци) Монголд хийх хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор 50 сая ам. долларын зээлийн сан байгуулжээ. Тус сангаас гурван төсөл санхүүжүүлсний дотор 2007 онд Азийн Санд олгосон 61,596 ам. долларын даатгалын зээл оржээ. Хилийн Чанад дахь Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпораци нь Азийн Сангийн Ази дахь үйл ажиллагааг санхүүжүүлэхэд жил бүр сая сая ам. доллар зарцуулдаг ажээ.[76]
Ази Номхон Далайн Бүсийн Хөрөнгө Оруулалтын Түншүүд (Asia Pacific Investment Partners Corporation) гэдэг нэртэй Хонконгд байрладаг хувийнхаа пүүсээр дамжуулан Монголд бизнес эрхэлдэг хөрөнгө оруулалтын банкир Америкийн иргэн Ли Кашел гэгч эр Монголд үл хөдлөх хөрөнгө дамлан хөлжиж байна. Тэрбээр 2002 онд Монголын алс бөглүү хөдөөд жуулчны дээд зэрэглэлийн амралтын газар барина хэмээн Хилийн Чанад дахь Хувийн Хөрөнгө Оруулалтын Корпорациас (OPIC) 250 мянган ам. долларын зээл авчээ. Ли Кашел нь Монголын Эдийн Засгийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн гэгчийг үүсгэн байгуулсан бөгөөд Монголын анхны үл хөдлөх хөрөнгө борлуулагч байгууллагын эзэн юм. Тэрбээр Монголд явагдаж буй “шуурхай өмч хувьчлалыг” далимдуулан үл хөдлөх хөрөнгийг асар хямдаар худалдаж аваад, үнэ нэмж борлуулдаг. Түүнчлэн “Белгравиа Майнинг” хэмээх молибдений долоон ч орд газрын олборлолтын лицензийг эзэмшдэг компанийн ард Ли Кашел байдаг ажээ.
2003 онд Америкийн Newsweek сэтгүүл “ардчилсан” Монголд Америкийн бизнес эрхлэгчид нэвтэрч буйг магтан дуулсан өгүүлэл нийтлэхдээ бодит үнэнийг нео-либерал маягаар мушгин гуйвуулдаг зангаараа [Америкийн бизнес эрхлэгчид] Монголын “чөлөөт зах зээл” дээрх “хир тааруу чанартай” үл хөдлөх өмчийг худалдаж авч байна хэмээн шагшин бичжээ. Үнэндээ бол Орос, Хятад хоёр том гүрний дунд, дарангуйлагчид болон лалын хэт даврагсад элбэгтэй бүсэд оршдог Монгол оронд чөлөөт, ардчилсан нийгэм байгуулах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж Вашингтонд үзэж буйд бүх учир оршиж байгаа юм. [77]
“Өнгөрсөн жил хагасын дотор үл хөдлөх өмчийн үнэ хоёр дахин өссөн. [Байрны] түрээсийн үнэ тэнгэрт хадаж байна. [Монголд байрны] түрээснээс олж буй цэвэр ашиг Азидаа хамгийн өндөрт орж байгаа….Энд нэр хүндтэй олон улсын том компаниуд байхгүй, тийм болохоор бага сагаар олсоор 150 мянган ам. долларын ашиг олж байгаа хувь хүн зөндөө шүү” гэж Ли Кашел сэтгэл догдлон хэлснийг American Express-ийн сэтгүүлч Рон Глакман (АНУ) нийтлэлдээ дурджээ.[78]
Улаанбаатар хотыг надад танилцуулсан хүний эрхийн хөдөлгөөний идэвхтэн, гурван хүүхдийн эх Ганболдын Баярмаа “Нийтийн эзэмшлийн газар, төрийн өмчийн барилга байшин, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гол мөрөн гээд бидний дотно хайртай бүх зүйлийг энэ луйварчид нэг нэгээр нь үрэн таран хийгээд дуусч байна. Хот дундуур урсдаг байсан Сэлбийн гол гэхэд аль эрт ширгэсэн. Би хүүхэд байхдаа эрэг дээр нь тоглож өссөн юмсан. Кока Кола үйлдвэрлэдэг компани Туулын уснаас таван жил савлаж байна, Туул гол маань ч бас ширгэж байгаа. [79] Сургууль цэцэрлэгийн дэргэд тоглоомын талбай байдаг байсныг бүгдийг нь цавчиж хяргаад, эвдэлж сүйтгээд дууслаа” гэж ярьсан юм.
“Намайг багад хүүхдийн парк гэж нов ногоон, их гоё газар байсан, байнга очиж тоглодог байж билээ. Эргэлддэг тоглоом, сэлүүртэй завь, алсыг харагч гээд олон тоглоомтой, тамирчид дасгал хийж, энд тэндгүй хүүхдүүд инээж шуугилдсан, шувуу ниссэн, дурлалт хосууд болзсон тийм л газар байсан юм даа. Нийслэлд хаа сайгүй мөсөн гулгуур байдаг байсан. Бүгд үнэгүй. Цэдэнбалын [80] орос эхнэр [Филатова] нь Монголын эх үрсийн төлөө олон [сайхан] зүйл хийсэн хүн дээ. Тэр хүн л нийгмийн халамж, эрүүл мэндийн тогтолцоог үүсгэн байгуулж, сургууль цэцэрлэг, хүүхдийн номын санг шинээр барьсан шүү дээ, энэ хүүхдийн паркийг ч мөн адил. Гэтэл энэ паркийг, бас бусад зөндөө газрыг, засгийн газартай холбоотой “хөрөнгө оруулагч хувь хүмүүст” бараг зүгээр шахам л өгчихсөн. Ингээд л парк маань сөнөсөн юм даа.”[81]
“Ардчилал”, “өмч хувьчлал” гэж юу болохыг мэддэг хүнгүй байсан цаг даа. Ардчилалын эхний дөрвөн жил гэж үнэндээ ёстой там байсан юм шүү дээ. Эмх замбараагүй, яах гээд байгаа нь ойлгогдохгүй тэр үед л энэ хэдэн мафийн луйварчид улсын өмч хөрөнгийг хулгайгаар “хувьчилж” авсан юм билээ. Одоо ч бүх юм нэгэнт үрэн таран болж дууслаа” гэж Улаанбаатарын баруунтаа орших Налайх хэмээх төрийн өмчит нүүрсний уурхайд 8 жил ажилласан уурхайчин Төмөр надад ярьж билээ.[82]
Энд бичсэн зүйл зөвхөн Монголд болж байна уу гэвэл үгүй. Монголд үйл ажиллагаа явуулж буй нөгөө л хэдэн ТББ-ууд дайнд сүйдсэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад ч бас байж л байх. 1996-1998 онд Руанда болон Угандагийн цэргүүд АНУ-ын засгийн газрын дэмжлэгтэйгээр Конго улс руу цөмрөн ороход Баррик Гоулд компанийнхан ч бас хамт явжээ. Конгод цус асгаруулан дайтаж, ард иргэдийг үй олноор нь хороож, дээрэм тонуул гаарч буйн бас нэг буруутан нь АнглоГоулд Ашанти компани мөн билээ. [83]
Конго, Сьерра Леоне, Ангол, Ботсван, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Өмнөд Африк, Намиб, Зимбабве болон Канад зэрэг улсыг тоносон шигээ ДиБийрс компанийнхан Монголын галт уулын дэлбэрэлтээс үүсэлтэй кимберлит чулууны судлуудыг (очир алмааз гэсэн үг) хоосортол цөлмөхөөр завдаж байна. ДиБийрс Монгол дахь АнглоГоулд Ашанти компанитай бас түншилж байгаа ажээ.[84]
Конго дахь ПАКТ байгууллагынхан барууны уул уурхайн компаниудыг эсэргүүцэн тэмцэж байгаа мэт дүр үзүүлж байвч цаагуураа дэмждэг. ПАКТ-ын төлөөлөгч болох Дональд Ийзум гэгч нь АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажилтан бөгөөд очсон улс орон болгондоо балаг тарьдаг нэгэн. ПАКТ-ын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд АНУ-ын Тагнуулын Төв Газрын хоc халхавч болох Африк ба Америкийн Боловсролын Хүрээлэн (Africa-America Institute) болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Хөтөлбөр (USAID) оролцох явдал цөөнгүй гардаг байна. [85] Түүнчлэн Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (Wildlife Conservation Society) байгууллага Конго улсыг дарлан мөлжиж буй уул уурхай, газрын тосны компаниудтай холбоотой ажилладаг. Мөн саяхныг хүртэл Монгол дахь Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GTZ) захирал байсан Ханс Хофман урьд нь Конго дахь GTZ-д ажиллаж байжээ. Конго дахь GTZ бол дайн байлдаан, хүмүүсийг үй олноор хороох, [Конго улсын] ашигт малтмалыг луйвардан тонох бүхий л явцад Герман улсын эрх ашгийг хамгаалдаг байгууллага юм. [86]
Азийн Сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF), Нэйчэр Консерванси (The Nature Conservancy), Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ), Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (Wildlife Conservation Society) бүгд л Монголын байгаль орчныг Хятад, Орос, Монголын компаниудаас “хамгаалж”, “хямгадах” гэж шамддаг. Тэгсэн атлаа АНУ, Канад, эсвэл Европын компаниудтай холбоотой асуудал гарч ирмэгц (тэдгээр нь цөөнгүй тохиолдолд ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн эсвэл хандивлагч байж таардаг) ТББ-ууд дуугаа хурааж, уул уурхайн компаниудын эрх ашигт үйлчилж, олз хөөсөн тэдгээр луйварчдад хүлцэнгүй ханддаг. Өрнөдийнхөн Хятад, Оросын банк санхүү болон уул уурхайн мафийнхантай холбоотой байдаг нь ч бас үнэн.
“Хүний эрх”, “хүмүүнлэгийн” гэлцэх ТББ-ууд ч мөн ялгаагүй. Хүүхдийг Ивээх Сан, Мерси Кор, НҮБ-ын Хүүхдийн Сан болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр гэх мэт корпорацчилагдсан байгууллагууд нь барууны том компаниудын эрх ашгийг дэмжин хамгаалахдаа дотоодын иргэний нийгмийн төлөөлөгчдийг өөртөө татан урвуулж, сөрөг хүчнийхнийг саармагжуулах ажиллагаа явуулдаг. Азийн Сан, Жорж Соросын Сан (Нээлттэй Нийгэм Хүрээлэн) зэрэг АНУ-ын засгийн газрын тагнан турших үйл ажиллагаа хийгээд үндэсний аюулгүй байдлын бодлогын халхавч болох хүчирхэг байгууллагууд нь улс гүрнүүдийг дамжсан хөрөнгөтнүүдэд эрх мэдэл, улс төрийн хяналт олгохоор чармайж, сонгууль будлиантуулж, шинэ хууль тогтоомж санаачилж, иргэний нийгмийнхнийг түлхүүрдэж явна. Тэдний дотроос томоохонд тооцогдох байгууллагуудыг нэрлэвэл АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан (National Endowment for Democracy буюу NED) болон түүний үндсэн салбарууд болох Олон Улсын Хувийн Аж Ахуйн Төв (Center for International Enterprise буюy CIPE), Олон Улсын Бүгд Найрамдах Хүрээлэн (International Republican Institute буюу IRI) болон Үндэсний Ардчилсан Хүрээлэн (National Democratic Institute буюу NDI) нар орох ажээ.[87], [88]
1983 онд гарсан Үндэсний Аюулгүй Байдлын тухай 77-р Удирдамж Заалтын дагуу Пентагон, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Хөтөлбөр, АНУ-ын Төрийн Департамент болон Тагнуулын Төв Газар (CIA) хамтран “Ардчилал” гэдэг нэртэй төслийг зохиож, хэрэгжүүлсний үр дүнд Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан (NED) гэгч байгуулагджээ. Удалгүй Тагнуулын Төв Газраас гадаад орнуудад хэрэгжүүлж байсан хэд хэдэн нууц ажиллагааг Ардчиллыг Дэмжих Үндэсний Санд (NED) шилжүүлжээ. [89] Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан нь гадаадын олон орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, тэднийг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон билээ. [90], [91], [92], [93]
АНУ-ын Тагнуулын Төв Газраас (CIA) 1951 онд байгуулсан Азийн Сан (хуучин нэр нь Чөлөөт Азийн Зөвлөл) гэгч байгууллага нь АНУ-ын төр засгаас Азид явуулж буй тагнан турших нууц үйл ажиллагааг халхавчлах үүргийг олон арван жилийн турш гүйцэтгэсээр иржээ. 1967 онд Тагнуулын Төв Газраас санхүүждэг нь олон нийтэд ил болж, дээрх байгууллагаас ирэх санхүүжилт нь зогссон гэх авч Азийн Сан нь АНУ-ын гадаад бодлогын нууц зэвсэг хэвээр байсаар байна.[95] АНУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг, АНУ-ын Төрийн Департамент, АНУ-ын Элчин Сайдын яамдууд, АНУ-ын Хөдөлмөрийн Яам болон АНУ-ын Конгрессоос голчлон санхүүждэг Азийн Сан гэгч байгууллага нь “төрийн бус” гэсэн нэрээр амиа хаацайлдаг нь гадаад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох үүрэгтэй АНУ-ын төрийн нүсэр аппаратын нэгээхэн хэсэг гэдгээ нуух гэсэн санаархал юм.
Азийн Сангийн захирлууд болон удирдах зөвлөлийн гишүүд нь АНУ-ын элит корпорациудын эрх ашигт үйлчилж ирсэн үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон тагнан турших албаны ажилтнуудаас бүрддэг. Азийн Сангийн удирдах зөвлөлийн гишүүн, тус Сангийн хандивлагч (5,000-9,999 ам. долларын хандив өргөсөн гэх бүртгэлтэй) Ж. Стэйплтон Рой гэгч нь 1999-2000 онуудад АНУ-ын Төрийн Нарийн Бичиг хатагтай Мадлен Олбрайтын Тагнан Турших Үйл Ажиллагаа, Судалгаа хариуцсан орлогчоор нь ажиллаж байсан бөгөөд Киссинжер Асошиэйтс болон Киссинжерийн Хүрээлэн гэдэг хаалттай байгууллагуудад алба хашиж байжээ. Тэрбээр КонокоФиллипс хэмээх эрчим хүч үйлдвэрлэгч корпораци болон Фрипорт МкМораны Зэс Алтны Олборлолтын компанийн захирлаар ажилладаг. Нэр дурдсан дээрх хоёр компани нь дэлхийн олон оронд хүний эрхийг харгисаар зөрчcөнөөрөө алдаршжээ. [96], [97]
Азийн Сангийн удирдах зөвлөлийн бас нэг гишүүн Карл Индерфурт гэгч 1993-1997 онуудад буюу чухамдаа Руанда, Конго болон Балканы хойг дээр цэргийн болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, мөн ард иргэдийг үй олноор хоморголон устгах явдал гарч байсан тэр жилүүдэд НҮБ-д АНУ-ыг төлөөлөн сууж, өндөр албан тушаал хашиж байсан. Тэрбээр ABC News (Эй-Би-Си-гийн Мэдээ) хэмээх АНУ-ын телевизийн албанд “үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч”-ээр ажиллаж, Сенатын дэргэдэх Тагнан Турших Алба болон Гадаад Харилцааны Зөвлөлд, мөн АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хүчин зүтгэж байжээ.
Азийн Cангийн удирдах зөвлөлийн удаахь гишүүн Элен Лайпсон гэгч урьд нь Азийн Cангийн Еpөнхийлөгч, Ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Энэ эмэгтэй Билл Клинтон АНУ-ын ерөнхийлөгч байх жилүүдэд (1997-2002) АНУ-ын Тагнан Турших Ажиллагааны Үндэсний Зөвлөлийн орлогч захирал, түүний өмнөхөн буюу 1993-1995 онуудад АНУ-ын Тагнан Турших Ажиллагааны Үндэсний Зөвлөлийн захирал, мөн түүнчлэн Азийг хариуцсан АНУ-ын тагнуулын албаны ажилтан байжээ. 2009 оны 12 сард Ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар Элен Лайпсоныг Ерөнхийлөгчийн дэргэдэх Тагнуулын Албаны Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүнээр томилжээ. [98]
Азийн Сангийн үзүүлж буй тусламж гэгч нь үнэндээ “хий xоосон” зүйл. Албан ёсоор батлагдсан мөнгө санхүүжилтыг “дамжуулагч” байгууллагуудаараа дамжуулан угааж аваад сонгууль будлиантуулах, тагнан турших мэдээлэл цуглуулах болон нэн ялангуяа Монголын нөхцөлд бол дотоодын байгууллагуудыг ажиглан судалж, сэтгэл зүйн дайралт хийх, суртал ухуулга явуулах далд үйл ажиллагаандаа зарцуулдаг ажээ. Xариуцлага алдаж, төсвийн зарцуулалтын алдаа гаргасан гэдэг асуудлаар АНУ-ын Батлан Хамгаалах Яамнaac шалгуулж байсан АНУ-ын цэргийн офицер асан Мэтью Насути гэгч Төрийн Департаментаас Афганистанд хуваарилсан тусламжийн мөнгийг Азийн Cангийнхан учир битүүлэг үйл ажиллагаанд зарцуулсныг илчилжээ. [99] НАТО болон АНУ-ын цэргүүдэд эзлэгдсэн Афганистанд байрладаг Азийн Сангийн салбар нь төсөв санхүүжилтийн хэмжээгээр дээгүүр ордог төдийгүй явуулж буй үйл ажиллагааныхаа тоо төрлөөр толгой цохидог байна.[100]
Азийн Санг санхүүжүүлэгчдийн дунд энэ хорвоогийн хамгийн өөдгүй хог шаарнууд, газрын тос, уул уурхай, батлан хамгаалах яамны гэрээлэгчид болох Chevron (газрын тос, байгалийн хий олборлож боловсруулдаг компани), American International Group (олон улсын даатгалын компани), Кока Кола, Walt Disney, Halliburton, Boeing, HSBC (олон улсын банк санхүүгийн байгууллага), Pfiser, Qualcomm, Raytheon, PepsiCo, WalMart зэрэг улс дамжсан корпорациуд байдаг. [101]
Түүнчлэн, Азийн Сангийн зарим нэг санхүүжилтийг Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг, Голдманы Байгаль Орчны Сан, Ричард ба Рода Голдманы Cангаас олгодог гэхээр Ц. Мөнхбаярын нийгмийн имижийг бүрдүүлэхэд оролцсон тэр хүрээлэл тодорхой болж байгаа юм. Анхнаасаа Ц. Мөнхбаяр хүлцэнгүй номхон загнаж, аялдан дагалдсан нөхцөлд түүнийг Монголын иргэний нийгмийн шилдэг зүтгэлтний үлгэр дууриалал хэмээн олон нийтэд алдаршуулж, түүний дур хүслийг үл харгалзан АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл болгож ашиглахаар шийдсэн байжээ.
Азийн Сан, АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан (NED), ПАКТ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Дэлхийн Зөн, Америк дахь Монгол Судлалын Төв (American Center for Mongolian Studies) зэрэг байгууллагууд нь үндэстэн дамжсан неолиберал капиталистуудын боловсруулж, Монголд хэрэгжүүлсэн “Вашингтоны Зөвшилцөл” [102] гэгчийн [эдийн засгийн шинэчлэлийн] үр шимийг хүртэгч барууны элитүүдийг дэмждэг.Өнөөдөр Монголд ардчиллыг үндсээр нь тасалж, шинээр үүссэн Монголын иргэний нийгмийнхнийг атгандаа оруулж, Монгол орныг үгүйрэн хоосруулах зорилготой бүрэн хэмжээний үйл ажиллагаа нэгэнт эхэлжээ. Монголын ард түмний массуудын итгэлийг унтрааж, тэднийг тамирдуулах, цуцаах кампанит ажил ид явагдаж байна. Ядуу даржин амьдралтай хүн амын дийлэнхид чиглэсэн энэхүү ажиллагаа нь хүний язгуур эрх, язгуур бахархал, язгуур эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ард түмний итгэлийг алдуулж, өмнөө сөхрүүлэн, “далан таваар” буулгаж авахыг зорьж байна.
Цуцаах стратеги гэдэгт нь эдийн засгийн хүнд хэцүү байдлыг улам лавшруулах, ард иргэдийн аж амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, элдэв зүйлсээр дутааж гачигдуулах, мөн эсэргүүцэн тэмцсэн Монголчуудын гаргасан алдаа дутагдал бүрийг овжноор ашиглаж, хүмүүсийн эмзэг сул талыг ангуучлах зэрэг аргуудыг хэрэглэдэг байна. Үүнтэй зэрэгцэн гадны хүчирхэг элит бүлгүүд тавьсан зорилгодоо хүрэхэд ашиглаж болохуйц хувь хүн, байгууллагуудыг мөнгө санхүүжилт олгох зэргээр “өөд нь татаж”, өөртөө үйлчлүүлдэг ба харин эргэлзэж эсэргүүцсэн бусдыг нь гадуурхаж, нэр хүндийг нь гутаан доромжилж, нухчин дарсаар дотоодын бүлгүүдийг дотор нь задлан бутаргаж, байлдан дагуулдаг ажээ. “UB Post” мэтчилэнгээр гадна дотны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдийнэ барууны дээдсийнхний мэдэлд орж, зөвхөн гадныхан болон тэдний гар хөл бологсдын хэлсэн үг, хийсэн үйлдлийг хүмүүст мэдээлэх болжээ.
Академич Шелли Фелдман “ТББ ба иргэний нийгэм—Тодорхой(гүй) зөрчилдөөн” гэдэг нийтлэлдээ барууны ТББ-уудын тоо хэт олшрох нь ард иргэдийн–Монголын ард иргэдийн гэж ойлгож болно– идэвх оролцоо шаардлагагүй болж, тэдний дуу хоолойг анхаарч сонсохоо болих нигууртай гэдгийг анхааруулж бичиж байсныг дор иш татлаа:
“Иргэд бие даан зохион байгуулалтанд орж, нийгмийн хөдөлгөөн, хурал цуглаан гэх мэтчилэн үзэл бодлоо илэрхийлэх эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй болно. Харин оронд нь хандивлагчдын дэмжлэгтэйгээр олон нийтийн хэлэлцүүлэг явуулах тодорхой хяналт, зохион байгуулалттай хууль ёсны этгээд болох ТББ-ынхан иргэдийг төлөөлж, нэн ялангуяа эмзэг бүлгийнхэн болон эмэгтэйчүүд, ядуу иргэд гэх мэт хамгийн ихээр гачигдаж зүдэрсэн бүлгүүдийн нэрийн өмнөөс тэдний дуу хоолойг илэрхийлдэг болдог.” [103]
Азийн Cангийнхан Монгол улс, Монголын ард иргэдийн эсрэг чиглэсэн урван тэрслэх гэмт хэрэг үйлдэж байна. Та бүхэн Монголын төрийн бус байгууллага АНУ-д ирчихсэн Азийн Сангийн дайтай үйл ажиллагаа явуулж байна гээд төсөөлөөд үз дээ! Үндэстэн дамжсан капиталистуудтай түншилж, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хагас цэрэгжсэн хүчээр ард иргэдээ номхотгон дардаг Монголын эрх мэдэлтнүүд Азийн Сангийнхныг нүгэл үйлдсэнийх нь төлөө урамшуулан шагнаж байна.
Монголын байгалийн баялагт шунасан Азийн Сан болон АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Хүрээлэн, Олон Улсын Бүгд Найрамдах Хүрээлэн, Нээлттэй Нийгэм Хүрээлэн гэх зэрэг томоохон ТББ-ууд Монголын сонгуулийг будлиантуулж, “иргэдийн” бүлгүүдийг хахуульдаж, орон нутгийн ард иргэдийг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Ардчилал, хүний эрх, байгаль орчны хамгаалал гэх өрнөдийхний гоё сайхан үгсийн цаана нь эдгээр төгс төгөлдөр зорилтуудтай огтхон ч үл авцалдах нэг зүйл нуугдаж байдаг нь АНУ-ын гадаад бодлого юм. АНУ-ын ашиг сонирхлыг төлөөлөгч Ардчиллыг Дэмжих Үндэсний Хүрээлэн, ПАКТ, Азийн Сан зэрэг байгууллагууд нь үнэндээ бол ардчилалд аюул заналхийлэл учруулдаг төдийгүй, Монголд хүчирхийлэл, ядуурал газар авч, орон гэргүй хүмүүс нэмэгдэж, ард иргэд итгэл алдан цөхөрч, байгаль орчин улам ихээр эвдрэн сүйрэхэд хувь нэмэр оруулдаг ажээ. [104]
Учрыг нь бүрэн тунгаавал Монголд нүүрлэсэн гамшиг сүйрлийг АНУ-ын төрөөс зохион байгуулж, өдөр тутмын мэдээ нэрээр нүүрээ халхавчилсан корпорациудын суртал ухуулганд тархи нь угаагдсан Хойт Америкийн татвар төлөгчид санхүүжүүлдэг юм. Харамсалтай нь, [Америкийн иргэн] бид энэ талаар асууж лавлах хэмжээнд мэддэггүй нь үнэн.
“Бие даасан” зурагчин гэх Тед Вyдээс авахуулаад Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ), ПАКТ, Азийн Сан зэрэг томоохон ТББ-ууд гээд Монгол руу урсах мөнгөнөөс хувь хүртэх аз завшаан тохиосон хэн бүхэн л гадны уул уурхайн компаниудыг батламжлан зөвшөөрч, байгаль орчинд ээлтэй ханддаг гэж худал магтацгааж байна. Айвэнхоу Майнз компанийн сонгодог жишээ байна. Монголын Говийн төв хэсэгт алт, зэс олборлох Оюу Толгой хэмээх нэртэй Айвэнхоугийн асар том төслийг ТББ-ууд дэмжицгээж, “орон нутгийн ард иргэдтэй дотно харилцаа тогтоох”, “малчдыг нүүлгэн суурьшуулах” гэх хуудуутай үйлдлийг далдалсан гоёмсог нэртэй хөтөлбөрүүдийг нь сайшаадаг.
Мэдээж, уул уурхайн компаниуд өөрдийнхөө ашиг сонирхлыг хамгаалж, бодлого тогтоомжийг хөшүүрэгдэж, имиж төрхөө сэргээхийн тулд дэргэдээ ТББ байгуулах явдал тохиолддог. Эдний нэг болох Дэлхийн Өсөлт (World Growth) нэртэй Вашингтонд төвтэй ТББ-ыг Айвэнхоу Майнз/ Рио Тинтогийн бүтээл гэж үздэг ажээ. Харин 2008 онд Дэлхийн Өсөлт Монголын Төсөл ( World Growth Mongolia) гэдэг байгууллага тайзан дээр шинээр гарч ирсний удирдах зөвлөлд нь Монголын нэг ерөнхийлөгч асан хийгээд нэжгээд сайд асан эрхмүүд орсон ажээ.
Төв Африкт барууны нэр бүхий ТББ-уудаас хэрэгжүүлсэн шилжүүлэн суурьшуулах хөтөлбөрийн үр дүнд дархан цаазтай газруудад амьдарч байсан пигмей овгийнхныг нүүлгэсэн. Ботсван улсад алмааз эрдэнэ, газрын тос олборлох, “зэрлэг амьтдыг хамгаалах” ашиг сонирхлын үүднээс Сан овгийн бушменуудыг эх нутгаас нь хүчээр нүүлгэн шилжүүлсэн. Борнеод нүүдлийн Пинан овгийнхны газар нутаг, байгалийн баялгийг нь булаан авчихаад, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг болон байгаль орчны хамгаалах чиглэлээр ажилладаг бусад томоохон ТББ-ууд хайхрамжгүйхэн зарласан болсноор Пинан овгийнхон шилжин суурьшсан гэж тооцсон. Дээр дурдсан жишээ бүрийн эцсийн үр дүн бүгд ижил — эдгээр бүлэг хүмүүс үй олноороо устаж үгүй болжээ.
Монголын байгаль орчны, хүний эрхийн болон иргэний нийгмийн удирдлагатай уулзаж ярилцахад бүгд чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ажил үйлстээ бие сэтгэлээ зориулсан хүмүүс байсан боловч урам зориг нь мохож, ажлыг нь дутуу ойлгож үнэлдэгт сэтгэл гонсгор явдаг нь ажиглагдсан. Тэд нөөц бололцоо туйлын бага эсвэл огт байхгүй нөхцөлд шантралгүй ажиллаж, гарынхаа алга шигээ мэддэг болсон асуудлуудын уг үндсийг ил гарган тавьж байна. Тэд асуудлыг хамгийн жижгээс нь авахуулаад салбарын хэмжээнд хүртэл сайтар мэддэг ч үнэндээ бол олон улс үндэстнийг хамарсан гадныхны нүсэр том механизмын эсрэг тэмцэж байгаагаа гүйцэд ухамсарлаж чадаагүй байсан юм. Тэдгээр ТББ-ын идэвхтэн зүтгэлтнүүдийн дийлэнхи нь тарчиг ядуу амьдрал гэж юу болохыг сайн мэддэг, малчин ардын амьдралын хатуу хүтүүг өөрсдийн биеэр туулсан хөдөөний хүмүүс байсан. Тийм ч учраас яавал Монголын ард иргэд, газар нутагт нь ээлтэй байхыг тэд сайн мэднэ. Тэд бол Монголчууд, Монгол эх орноо тэд л мэднэ. [Гадны] бид мэддэггүй, мэдэж чадах ч үгүй.
Тэд гол мөрөн нь ширгэж, урсгал гольдрилоо өөрчилж байхыг үзсэн. Уурхайгаас үүдэлтэй өвчин эмгэгийн голомт болсон сум тосгодын оршин суугчид силикоз, бронхит, хорт хавдар тусаж, жирэмсэн эхчүүд нь зулбаж, нялх үрс нь төрөлхийн гажигтай мэндэлж буйг ч тэд харсан. Хятадын хууль бус цагаачдаар боолын хөдөлмөр хийлгэж буй Монголын баячуудыг тэд андахгүй. Залуухан охид, хөвгүүдийг хил дамжуулан наймаалцаж, янханчлал, амь зуухын төлөө биеэ үнэлэх явдал гаарч буйг тэд мэднэ. Зодуулж занчуулсан, хоригдсон, буудуулсан хүмүүсийг ч бас тэд үзсэн.
“Одоо хүмүүс хүүхдээ гадаа гаргахаас ч айдаг болсон цаг шүү дээ, хүүхдийг нь хулгайлчих вий, машин тэрэг дайрчих вий гэж их зовдог. Азийн Сангийнхан хүний наймаатай тэмцэх нэг том төсөл хэрэгжүүлдэг нэртэй, нэг л их гоё тайлан гаргаад байдаг ч үнэндээ бол хийсэн юм байхгүй. Хэрэгжээд таван жил болсон мөртлөө хүний наймааны хэргээр илрүүлж барьсан ганч ч хүн алга. Гудамжны хүүхдүүд алга болж байгаа тухай асуудлыг Монголын сэтгүүлчид олон удаа хөндөж тавьсан боловч хариулт алга. Монгол охидууд их царайлаг, тийм болохоор хот хөдөөгийн залуу сайхан охидууд бас нэг төрлийн уурхай болоод байна. Тэдэнд гадаадад гоё “ажил” олж өгнө гэж хуурч аргандаа оруулдаг гэсэн, заримдаа мөнгөөр худалдаж авдаг, тэр бүү хэл мансууруулах бодис тарьдаг гэнэ. Охидуудын паспортыг нь хураагаад авчихаар тэд зугатаж чаддагүй юм гэнэ лээ” гэж Г. Баярмаа надад хуучилсан юм. [105]
“Энд хятадууд дор хаяж 40-50 хууль бус цагаач ажилчин ажиллуулж байгаа. Тэд нар нь шөнө болгон л гэр хорооллын ядуу өрхийн 17-18 настай залуу охидыг хорь гучаар нь авчирдаг. Тэр хорь гучин охидууд чинь завсраа ямар ч хаалт тусгаарлалт байхгүй задгай барак байшинд хятадуудтай унтдаг гэнэ лээ. Охидуудыг нэг л удаа ингэж явсныг нь мэдвэл хүмүүс муу хэлж гадуурхана. Юм л болбол компаниудыг хамгаалах гээд цэрэг цагдаа ирчихдэг болохоор бид охидуудаа хамгаалж чаддаггүй. Хуулиараа бол Монголын иргэн бүр 0.7 га газар авах эрхтэй ч өглөө босоод харахад гадныхан хэдэн мянган га-гаар нь өмчлөөд авчихсан байх юм” гэж Налайхын уурхайчин Төмөр ярьсан юм. [106]
Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд барууныханд худалдагдаж, авилга, хээл хахууль, айлган сүрдүүлэх явдал улам бүр гаарсаар 2008 оны 10 сар гэхэд олон улсын корпорациудыг дэмжсэн суртал ухуулгын нүсэр том аппарат [Монголын] засгийн газартай хавсарч иргэний нийгмийн хөдөлгөөнийхнийг буланд шахаж, ёстой хаашаа ч үгүй болгожээ.
Тэр цагаас хойш байдал улам дордсоор. Монголд 60 мянган ам. долларын үнэтэй Тойота Лэндкруйзер хөлөглөж, хамгийн тансаг байр сууцанд амьдарч, дээд зэрэглэлийн ресторанд хооллодог, ихэмсэг дээрэнгүй загнан, маадайж байж хаяахан ганц нэг зөвлөгөө өгч, бодлогын баримт бичиг боловсруулдаг барууны шинжээчид гэгчидтэй хариуцлага тооцож, хянадаг газар байдаггүй нь дэндүү харамсалтай.
“Хүмүүс бусдын нүдэнд өртөх, зургаа авахуулахаас айдаг болсон. Аюулаас хамгаалахын ажилтнууд заналхийлж, мөрдөж мөшгидөг” гэж эдийн засгийн багш мэргэжилтэй, Монголын Ахмадын Чөлөөт Холбооны тэргүүн Гэлэгийн Баасан хүүрнэв. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын бүртгэх ажлыг зохион байгуулж, олон нийтэд мэдээлснийхээ дараахан Г. Баасан жинхэнэ сумны бай болж хувирчээ. Түүнийг 2007-2008 онуудад 4 удаа баривчилж, 20 гаруй хоногоор ганцаарчлан хорьсон байна. “Иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн дунд идэвхи зүтгэл сулрах, зориг зүрх алдран шантрах, өөрчлөлт хийж чадна гэдэгтээ итгэл алдрах явдал газар авч байна. Ингэсэн ТББ-ууд мөнгөтэй тал руу эргэхээрээ үхсэнээс өөрцгүй болж байгаа юм даа” гэж тэрбээр хэлсэн юм. [107]
Азийн Сангийн авсан арга хэмжээний улмаас Монгол Нутаг Мину Эвсэл задарсны дараахан гол нууруудын эвслийн идэвхтнүүд Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн (МГННХ) гэгчийг байгуулжээ. Гол үүсгэн байгуулагчдын нэг нь Голдманы шагналтан Ц. Мөнхбаяр байсан хэдий ч бусад нөхдийн тусламжгүйгээр тэрбээр ганцаар ингэж чадахгүй байсан нь тодорхой.
Ийнхүү Эвсэл задарснаас хойш 3 жилийн нүүр үзэхэд МГННХ-ийнхөн орон нутгийн ард иргэд, байгаль орчныг хамгаалахаар шинэ хууль санаачилж, батлуулж, хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна. МГННХ-ийнхөн мэдэгдэхдээ Ц. Мөнхбаяр ба түүний гурван нөхрийн буудсан Пураам Майнинг болон Сентерра Гоулд хэмээх компаниудын захирал, бусад бусад удирдах ажилтнууд нь Монголын Эрүүгийн Хуулийн 202, 204, 205, 206, 207, 208, 214 дүгээр зүйл ангиудыг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн гэжээ.
“Эдгээр хоёр компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж, гол мөрний урсац бүрэлдэх хэсэг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийг зөрчсөн. Компаниудын хууль бус үйл ажиллагааны улмаас Сэлэнгэ аймгийн ард иргэд, малчид болон мал сүрэг эрүүл мэндээр ноцтой хохирсон. Тухайлбал, хүмүүсийн арьс өрөвсөж, биен дээр гүвдрүү туурч, нүд өвдөх болсон, мөн хүн малын дотор эрхтнүүд хордсон. Тус компаниуд нь Гачуурт болон Буданч голуудын ундрага хавиар олборлолт явуулж байсны улмаас голын ус татарч багассан. Түүнчлэн, нутгийн ард иргэд болон мал сүрэг ундны усаар гачигдах болсон” гэжээ. [108]
2010 оны 3 сарын 10-нд MГННХ-ний дэргэд "Цэнгэг ус" нэртэй оюутан залуусын клуб байгуулагджээ. Клубын гол зорилго нь Монголын оюутан залуусыг байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах үйлсэд татан оролцуулах явдал юм. 2010 оны 5 сард Гол Нууруудын Хөдөлгөөнийхөн Усны Хэрэг Эрхлэх Газартай хамтран 21 аймгийн 350 суманд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг хорьсон хил хязгаарыг тогтоохоор ажиллажээ. Гол Нууруудын Хөдөлгөөнийхөн өөр нэг хууль санаачилсан нь байгаль орчныг сүйтгэж, сэтгэл санааны дарамт учруулж буй уул уурхайн компаниудыг шүүхэд өгч, нэхэмжлэх эрхийг нутгийн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад олгох хууль юм.
2010 оны 7 сарын 16-нд Монгол улсын Их Хурлаас усны сангийн ойролцоо хайгуул, олборлолт хийхийг хязгаарлаж, орон нутгийн засаг захиргаанд ашигт малтмал олборлолттой холбоотой хэргийг шүүн таслах эрх олгосон хуулийг баталжээ. МГННХ-ийхөн засгийн газрыг баталсан хуулиудаа хэрэгжүүлж, цаасан дээрх уриаг амьдралд хэрэгжүүлэхийг нэхсэн өргөх бичиг барихаар бэлтгэж байна.
2010 оны 8 сарын 24-28-нд Монгол болон Орос, Германаас хүрэлцэн ирсэн 60 гаруй оролцогч бүхий нэг олон улсын хурал зохион байгуулсанд Ц. Мөнхбаяр болон МГННХ-ий бусад гишүүд ч бас оролцжээ. Тус хурал дээр өнгөрсөн арван жилийн хамтын ажиллагаагаа дүгнэж, Монголын хойт хэсгээс өмнөд Сибирийн нутаг хүртэл сунасан Байгал нуур, Сэлэнгэ Мөрний сав нутгийн экологи болон байгалийн нөөц баялгийг хэрхэн хамгаалах талаар хэлэлцжээ.
[Өнгөрсөн] зуны туршид Монгол нутаг даяар нутгийн малчин иргэд болон уул уурхайн компаниудын хооронд зөрчил мөргөлдөөн ихээр гарах болж, байдал нэлээд хурцаджээ. “Уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагаанаас болж эдгээр мөргөлдөөн гарч байгаа, учир нь нутгийн малчин иргэд ундны усаар гачигдаж, мал сүрэг бэлчээргүйтэх болсон юм” гэж МГННХ-ийхөн мэдээлжээ. [109]
2010 оны 9 сарын 2-нд МГННХ-ийхөн Монгол улсын засгийн газар баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй бол орон нутгийн иргэдийн тусламжтайгаар өөрсдийн хүчээр хэрэгжүүлэх болно гэж зарлажээ. Засгийн Газар хариу өгөөгүй тул Онги Голынхон Хөдөлгөөний тэргүүн Ц. Мөнхбаяр, Хүдэр Гол хөдөлгөөний тэргүүн Г. Баяраа болон МГННX-ий Д. Төмөрбаатар, О. Самбуу- Ёндон нар гадаадын 2 уул уурхайн компани руу гал нээжээ. Тэд өмнө нь тэдгээр компаниудын удирдлагад хандаж хүсэлт илгээсэн ч компанийхан хариу өгөөгүй ажээ.
Монголын хэвлэлд есдүгээр сарын 2-нд болсон үйл явдлын талаар цөөн хэдэн нийтлэл гарсанд байгаль орчны хөдөлгөөний дөрвөн идэвхтэн гадны уул уурхайн компанийн бульдозерын хусагч, хүнд машин механизм руу буудсан тухай мэдээлжээ. Байгаль орчны хөдөлгөөнийхөн компанийн харуултай зөрчилдсөн зүйлгүй бөгөөд тэднийг баривчлан хориогүй боловч Ц. Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс дээр дуудаж байцаажээ. (Монгол нийтлэлийн англи орчуулга нь тун тааруухан бөгөөд бодит баримтыг ташаа мэдээлсэн байлаа).
Монголд хэдэн мянган хүн оролцсон иргэний нийгмийн тэмцэл үргэлжилсээр. 2010 оны 4 сард Монголын ард түмний эсрэг чиглэсэн засгийн газрын бодлогыг эсэргүүцэж 10 мянга гаруй хүн цугларсан гэсэн мэдээ байна. Одоо өрнөдийн уул уурхайн компаниудын гар дээрх асар их мөнгө, эрх мэдэл, мөн тэдний цувааг манлайлсан ТББ-уудын эсрэг тэмцэх тэсвэр хатуужил, шандас чадал Монголын иргэний нийгмийн тэргүүлэгчдэд байгаа эсэхийг сорих цаг иржээ.
Зарим уул уурхайн компаниуд өмнө нь ажиллаж байсан компаниуд байгаль орчныг бохирдуулсан мэтээр тайлбарлах ажээ. Мөн компаниудын ашигт малтмалын лицензийг цуцлах эсвэл зөвшөөрлийн хугацаа дуусах аваас компаниудад хэдэн мянган ам. доллар нөхөж олгох естой гэж үздэг хүмүүс ч бас байх. Ингэхдээ тэд анхнаасаа олборлолт явуулах лиценз зөвшөөрлөө луйвардаж авсан, тэгээд бас зуу зуун сая ам. доллараар үнэлэгдэх байгалийн баялгийг нь хэдийнээ хил давуулж, Монголын нэрийг барьж олсон өч төчнөөн хөрөнгө мөнгийг гадагш “урсгаснаа” таг мартчих юм. Ингэж бусдад алдсан асар их баялаг нь эргэж Монголчуудад олдохоос нэгэнт өнгөрсөн гэдгийг огт бодолцохгүй байх нь хачирхалтай.
2010 оны 6 сард Сентерра Голд компанийн уурхай дээр очиход Сентерра Бороо Гоулд компанийн захирал Жон Казакоф гэгч МГННХ-ийхөнд хандаж 2009 онд батлуулсан гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох шинэ хуулийг уул уурхайн эвсэл хийгээд уул уурхайн корпорациуд хамтран санаачилж байгаа тухай анхааруулсан. “Их Хуралд манай талын лоббидох бүлэг байгаа, тун удахгүй шинэ хууль батлана” гэж тэрээр амлаж байжээ.
2010 оны 10 сарын 21-нд МГННХ-ийхөн Монголын байгаль орчныг хамгаалах хуулийг зөрчиж, байгаль орчинд хор хохирол учруулсан гэх үндэслэлээр Пураам болон Сентерра Гоулд компаниудыг шүүхэд өгсөн байна. “Эдгээр компаниуд нь хууль тогтоомжийг зөрчин байж хоёр том голын усны ундрага дээр ойн сан бүхий түүхийн дурсгалт газарт хууль бус олборлолт явуулж байгаа тул бид зарга үүсгэж байгаа. Тэднийг зогсоох шаардлагатай” гэж Ц. Мөнхбаяр ярьж байв.
Онги Голынхон Хөдөлгөөнийхний хамтрагч, Монгол Улсын Аюулгүй Байдлын Төлөө Зүтгэе ТББ-ын тэргүүн Ж. Нямдаваа “Хүмүүс [буу шийдэм барьж ] тэмцсэн бидний сонголтыг шүүмжилж байгаа ч тайван замаар жагсаал цуглаан хийгээд үр дүнд хүрсэн тохиолдол бий гэж үү дээ ” гэж [сурвалжлагчид] хэлсэн байлаа. [110]
2011 оны 2 сард Ж. Батсуурь, Я. Батсуурь, О. Чулуунбат, Д. Батбаяр (Кёкүшюзан), Б. Чойжилсүрэн, А. Тлейхан нарын УИХ-ын зургаан гишүүн Монголын газар нутгийг цөлмөн сүйтгэж буй Сентерра Гоулд болон бусад уул уурхайн компаниудын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шаргуу хөөцөлдөж эхэлсэн тухай Монголын хэвлэлд мэдээлжээ. Тэдгээр гишүүд уул уурхайн компаниудын эрх ашгийг хамгаалсан хуулийн шинэ төслийг УИХ-д өргөн барьсан байна. Түүнчлэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт гэгч хуулиар хориглосон газруудад уул уурхайн хайгуул, олборлолт явуулах 170 гаруй лиценз шинээр дур мэдэн олгосон нь илэрсэн бөгөөд нэр бүхий УИХ-ын гишүүний мэдээлж буйгаас үзвэл Д. Зоригт нийтдээ 192 лиценз олгож амжсан ажээ.
Энэ бүгдийг өрнөдийн явуулж буй бодлого, санаачлага бүрийг үгүйсгэж буруушаасандаа бичсэнгүй. Угаасаа өрнөдийнхөн бүгд шулж мөлжих шунал хүсэлдээ хөтлөгдөн Монголд ирдэг ч юм биш. Нэрээ илчлэхээс эмээсэн Жэйн Смит мэтийн үнэнч шударга, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, байгаль орчин, хүний эрхийн төлөө тэмцэгчид жижгэвтэр боловч нэр хүндтэй гадны ТББ-уудад зөндөө байдаг. Тэр бүү хэл илжирсэн бодлоготой зарим ТББ-уудад ч шударга хүмүүс мэр сэр ажилладаг нь үнэн. Гэхдээ эхний бүлэг хүмүүс нь зөв зүйтэй зүйл хийж бүтээхийн төлөө бүхий л амьдралаа зориулж байдаг бол сүүлчийнх нь бүгдийг дотроос нь өөрчилнө хэмээн сэтгэлээ хуурч, өндөр цалин тэтгэмж авч суудаг хүмүүс.
Энэ нийтлэлээр өрнөдийнхний хуурамч багийг хуу татаж, тэдний башир арга, ов залийг илчлэх гэсэн билээ. Монголд ажиллаж, амьдардаг цагаан арьстан Америкчууд болон Европчуудын дийлэнхи нь Монголчууд бол усанд орж биеэ угаадаггүй, сэтгэн бодох чадваргүй, аливаа ажлыг удирдан зохион байгуулж чаддаггүй жинхэнэ зэрлэг бүдүүлэг хүмүүс гэсэн арьс өнгөний үзлийг сэтгэлийн гүнд тээж явдаг нь нууц бишээ. Монголд айлчилдаг жуулчид бол Монголчуудыг бүр тоож ч авч үздэггүй — тэд бол Монголын хүн ард, газар нутгийг ашиглаж ганц сайхан зугаалж аваад буцах зорилготой амин хувиа хичээсэн “гэмгүй” гийчид юм.
Уул уурхайн корпорациуд нэгэнт шийдсэн бол хүссэнээ гүйцэлдүүлэхийн төлөө ямар ч арга хэрэглэхээс буцдаггүй онцлогтой. Тэд санаж сарвайснаа ямагт өөрийнх болгосоор ирсэн, энэ удаад ч бас өөрийнх болгож л таарна. Хүссэндээ хүрэхийн тулд тэд Конго иргэдийн амь насыг бүрэлгэж байсан. Монголд ч бас тэр гунигт түүхийг давтахад ойрхон болжээ.
ТАЙЛБАР:
* 2011 оны 2 сарын 12-нд Түмэн толгой малын үнэтэй гэрэл зургууд гарчигтай хэсэгт Азийн Сантай гэрээ хийж, Монголд очиж ажилласан сэтгүүлч Тед Вудын талаар нэмэлт өөрчлөлт оруулав.
** Кийт Хармон Сноу бол чөлөөт сэтгүүлч, гэрэл зурагчин, хүний эрхийн судлаач бөгөөд 2008 оны 9, 10 саруудад Монгол орныг тойрон аялахдаа, төв, хойт зүгийн нутгаар явж, Монгол орны зүүн хязгаараас баруун хязгаар орж, нутгийн өмнөд хэсэгтэй танилцаад баруун хязгаараас зүүн тийш буцах бүх замыг уулын дугуйгаар туулжээ. Тэрбээр аялалын туршид тааралдсан малчин айлуудаар хоноглож, хүнгүй зэлүүд нутагт майхандаа унтаж явжээ. Кийт Хармон Сноу олон улсад хүний эрх зөрчигдөж буй болоод ард иргэдийг үй олноор нь хоморголон устгаж буй асуудлыг арав гаруй жил судалж, олон нийтийн анхаарлыг хандуулж ирснийг нь үнэлж Калифорни мужийн Санта Барбарагийн Их Сургуулийн Хууль Эрх Зүй ба Нийгмийн Сургуулиас Зочин Лектор (Regent’s Lecturer) хэмээх хүндтэй цол олгосон байна. Тэрбээр АНУ-ын Массачусетс мужийн Их Сургуулийг Цахилгаан Инженерийн мэргэжлээр төгсөж, бакалавр болон мастерийн зэргийг 1986 онд хамгаалсны дараа GE AEROSPACE Цахилгаан Хэрэгслийн лабораторид судалгааны инженер болон бизнесийн менежерээр ажиллаж байжээ. Кийт дэлхийн 47 улс орон, Африк тивийн 17 оронд очиж байсан бөгөөд Их Нууруудын бүс нутагт нэлээдгүй туршлага хуримтлуулсан байна. 2006 онд тэрбээр Эфиоп дахь НҮБ-ын хүн амыг хоморголон хороохтой тэмцэх асуудлын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Ашигласан эх сурвалжyуд:
[1] “Монгол: Чингис Хаан мандсан нь” кино нь Оросын Андреевский Флаг Кинокомпанийн 2007 оны бүтээл, Universal Studios Home Entertainment болон Picturehouse Studios гэрээлж АНУ-д гаргасан нь Холливудад асар их ашиг орлого авчирчээ.
[2] "Цэцгээгийн Мөнхбаяр, "Шинэ Судлаачид, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг ("Tsetsegee Munkhbayar," Emerging Explorers, National Geographic). Цахим хаяг: www.nationalgeographic.com/field/explorers/tsetsegee-munkhbayar/.
[3] Нэргүй бичлэг, "Байгаль хамгаалагчид Монголын хөгжлийн чухал асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байна” (“Eco-warriors call attention to Mongolia"s development dilemma"), EurasiaNet цахим хуудас, 2010 оны 10 сарын 26. Цахим хаяг: www.hurriyetdailynews.com/n.php?n=eco-warriors-call-attention-to-mongolias-development-dilemma-2010-10-26.
[4] Liezel Hill, "Сентерра компанийн Кумтор дахь уурхай Киргизэд болсон хүчирхийлэл самуунд өртсөнгүй” (“Centerra"s Kumtor mine not affected by Kyrgyz violence"), Mining Weekly, 2010 оны 4 сарын 7.
[5] Daisy Sindelar, "Монголын ардчилал буюу амьдрал сайжрахгүй бол зах зээлийн эдийн засгаар юугаа хийх вэ?” (“Mongolian Democracy: "Unless Your Life Improves, What"s the Point of a Market Economy?"), 2009 оны 12 сарын 12. Цахим хаяг: www.rferl.org/content
/Mongolian_Democracy_Unless_Your_life_Improves_Whats_The_Point_Of_A_Market_Economy/1902222.html.
[6] Joan Roelofs, “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” / “Foundations and Public Policy: the Mask of Pluralism”, SUNY Press хэвлэл, 2003 oн: 161 тал.
[7] "Цэцгээгийн Мөнхбаяр," Шинэ Судлаачид, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг ("Tsetsegee Munkhbayar," Emerging Explorers, National Geographic). Цахим хаяг: www.nationalgeographic.com/field/explorers/tsetsegee-munkhbayar/.
[8] "Цэцгээгийн Мөнхбаяр," Шинэ Судлаачид, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг ("Tsetsegee Munkhbayar," Emerging Explorers, National Geographic). Цахим хаяг: www.nationalgeographic.com/field/explorers/tsetsegee-munkhbayar/.
[9] “Цэцгээгийн Мөнхбаяр," Шинэ Судлаачид, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг ("Tsetsegee Munkhbayar," Emerging Explorers, National Geographic). Цахим хаяг: www.nationalgeographic.com/field/explorers/tsetsegee-munkhbayar/.
[10] “Цэцгээгийн Мөнхбаяр," Шинэ Судлаачид, Үндэсний Газар Зүйн Нийгэмлэг ("Tsetsegee Munkhbayar," Emerging Explorers, National Geographic). Цахим хаяг: www.nationalgeographic.com/field/explorers/tsetsegee-munkhbayar/.
[11] Ричард Голдман 2010 оны 11 сарын 29-нд 90 насандаа нас нөгчсөн.
[12] 2008 оны 10 сард Улаанбаатар хотноо Монгол Нутаг Мину Эвслийн гишүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагууд: (1) Цэцгээгийн Мөнхбаяр, Онги Голынхон Хөдөлгөөн; (2) Ядамбаатарын Цэрэнханд, Ангир Нүдэн Мөндөөхэй Хөдөлгөөн; (3) Ж. Түвдэндорж, Салхин Сандаг Холбоо; (4) Дүвчигдамбын Энхтөр, Тосон Заамар-Туул Гол Хөдөлгөөн; (5) Ганболдын Чимгээ, Онги Голынхон Хөдөлгөөн; (6) Ганболдын Дашдэмбэрэл, Онги Голынхон Хөдөлгөөн;
[13] Чингис Хаан, өрнөдийнхөн Гэнгис хаан гэж нэрлэдэг.
[14] Нүүдэлчин монголчууд майхантай төстэй гэр гэдэг сууцанд амьдардаг.
[15] "My Mongolian Land" –монголоор Миний Монголын Газар Шороо.
[16] 2008 оны 10 сард Миний Монголын Газар Шороо хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, хөдөлгөөний тэргүүн М. Болдтой хийсэн ярилцлагаас.
[17] Айвэнхоу Майнз компани бусад орнуудад хүний эрхийг зөрчиж, байгаль орчныг эвдэж сүйтгэсэн тухай дараахь эх сурвалжуудаас үзэж болно.
Тухайлбал, Roger Moody-гийн бичсэн “Шарил ухагчид: Бирм улсад явагдаж буй уул уурхайн үйл ажиллагааны тухай тайлан”, Mining Watch Canada, 2001 оны 1 сарын 5. Цахим хаяг: http://www.minesandcommunities.org/article.php?a=1739;
Thomas Maung Shwe-ийн бичсэн “Айвэнхоу Майнз компанийг галт зэвсгийг зэсээр наймаалсан хэрэгт холбогдуулан шалгахыг Канадаас шаардав” ("Canada urged to probe Ivanhoe over "arms-for-copper" deal," Mizzima, 2010 оны 6 сарын 30. Цахим хаяг: http://www.mizzima.com/news/world/4069-canada-urged-to-probe-ivanhoe-over-arms-for-copper-deal.html.
[18] АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУ-ын ОУХА)–United States Agency for International Development (USAID).
[19] Канадын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (КОУХА)–Canadian International Development Agency (CIDA).
[20] Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (ЖАИКА)–Japan International Cooperation Agency (JICA).
[21] Их Британийн Олон Улсын Хөгжлийн Департамент—Department for International Development (DFID) United Kingdom.
[22] Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ДАНИДА)–Danish International Development Agency (DANIDA).
[23] Кэйденрэн гэдэг бол Марубени, Мицубиши, Иточу, Хиточи, Сумитомо зэрэг корпорациуд ордог Японы хүчирхэг худалдааны байгууллагууд буюу Сого Шоша нарын эвсэл.
[24] Хувь хүмүүстэй хийсэн ярилцлага, Улаанбаатар хот, Монгол улс, 2008 оны 10 сар.
[25] Монголын ногоонтны хөдөлгөөний тэргүүнийг тайван замаар эсэрцүүцэл үзүүлэх үеэд нь баривчилжээ ("Leader of Mongolian Green Movement Arrested during Peaceful Protest"), Global Greens, 2008 оны 8 сарын 12. Цахим хаяг: http://www.globalgreens.org/alert/saruul_agvaandorj.
[26] Ганболдын Баярмаатай хийсэн ярилцлага, хотоор хийсэн аялал, Улаанбаатар хот, Монгол улс, 2010 оны 10 сарын 21.
[27] Chris Hogg, “Монголын хэт барууны үзэлтнүүд сэтгэл гонсгор байна” ("Discontent fuels Mongolia"s far-right groups," Би-Би-Си агентлагийн мэдээ (BBC News), 2010 оны 9 сарын 5. Цахим хаяг: http://www.bbc.co.uk/news/world-asia-pacific-11141472.
[28] Amnesty International “Эндээс гараад хаачих вэ? 2008 оны 7 сарын 1-нд Монголд болсон үймээн самууны үр дагавар” ("Where should I go from here?" The Legacy of the 1 July 2008 Riot in Mongolia), 2009.
[29] Вандангомбын Данаасүрэн “ТББ-ууд үүрэг хариуцлагын тогтолцоог дэмжих хүч болох тухай Монголын жишээ”, докторын зэрэг горилсон урьдчилсан хамгаалалтын тезис (“NGOs as Accountability Promoters: in the Mongolian Case”), Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Нягтлан Бүртгэл, Худалдааны хуулийн сургууль.
[30] Вандангомбын Данаасүрэн “ТББ-ууд үүрэг хариуцлагын тогтолцоог дэмжих хүч болох тухай Монголын жишээ”, докторын зэрэг горилсон урьдчилсан хамгаалалтын тезис (“NGOs as Accountability Promoters: in the Mongolian Case”), Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Нягтлан Бүртгэл, Худалдааны хуулийн сургууль.
[31] Хөрөнгөт нийгмийн эрх ашгийн үүднээс шинэ тулгар хөгжиж буй улс орнуудын үнэт зүйлсийг уландаа гишгэж, цоо шинэ үнэт зүйлсийг үүсгэн бий болгохоор "сургалтын" гэгдэх мэдээ материалыг ашиглаж, нийтэд түгээдэг тухай өгүүлсэн Joan Roelofs-ын “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” / “Foundations and Public Policy: the Mask of Pluralism” ном, SUNY Press хэвлэл, 2003 он.
[32] Conservation Ink. Цахим хаяг: http://www.conservationink.org/donors.htm.
[33] Conservation Ink ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг Жереми Шмидтэй харилцсан захидлаас, 2010 оны 11 сарын 21.
[34] Stefan Lovgren “Монгол дахь алт олборлолтын улмаас гол мөрнүүд сүйдэж, нүүдэлчдийн амьдрал мөхөж байгаа нь” ("Mongolia Gold Rush Destroying Rivers, Nomadic Lives”), National Geographic News, 2008 оны 10 сарын 18. Цахим хаяг: http://news.nationalgeographic.com/news/2008/10/photogalleries/missions-mongolia-mining-photos/.
[35] Цэцгээгийн Мөнхбаяр, Голдманы Сан. Цахим хаяг: http://www.goldmanprize.org/node/606.
[36] Хувийн байгууллагуудын хамтын ажилагаа (ПАКТ)–Private Agencies Collaborating Together (PACT).
[37] Layton Croft “Олон нийтийн радиог үндэслэсэн хууччуул Монголын бие даасан радиог дэмжиж байна” ("Public Radio Veterans Support Independent Mongolian Radio”), EurasiaNet, 2002 оны 10 сарын 4. Цахим хаяг: http://www.unhcr.org/refworld
/country,COI,EURASIANET,COUNTRYNEWS,MNG,4562d8cf2,46cd80b028,0.html.
[38] ПАКТ байгууллагын 2005 оны жилийн тайлан
Цахим хаяг: http://www.pactworld.org/galleries/annual-report/2005_annual_report.pdf
[39] Тухайлбал, доoрх сурвалжаас үзэж болно: Joan Roelofs-ын “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” (“Foundations and Public Policy: the Mask of Pluralism”), SUNY Press хэвлэл, 2003 он.
[40] Алт олборлолтын явцад ихэвчлэн цианид, хүхрийн хүчил, хүнцэл ашигладагийн улмаас овоолж шүлтгүйжүүлсэн шороо, боловсруулалт хийж буй үйлдвэрийн дэргэдэх болон задгай нүхэн уурхайн ойр орчмын газар нутаг, гол ус хорддог.
[41] 2008 оны 10 сард Миний Монголын Газар Шороо хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, хөдөлгөөний тэргүүн М. Болдтой хийсэн ярилцлагаас.
[42] Ч. Сумьяа "Улсын Их Хурлын хаврын хуралдааны нээлтийн өдөр эсэргүүцлийн цуглаан болов” (“Opening of spring Parliament session marked by protest"), “UB Post” сониноос авч OREADS Daily дээр 2006 оны 4 сарын 6-нд нийтэлсэн он саргүй нийтлэл. Цахим хаяг: http://oreaddaily.blogspot.com/2006/04/speaking-of-mongolia.html.
[43] 2008 оны 10 сард Миний Монголын Газар Шороо хөдөлгөөнийг үүсгэн санаачлагч, хөдөлгөөний тэргүүн М. Болдтой хийсэн ярилцлагаас.
[44] "Aймаг" гэж засаг захиргааны хамгийн том нэгж. Монгол улс 24 аймагтай.
[45] "Сум" — дүүрэгтэй төстэй — аймгийн дараа орох засаг захиргааны нэгж; Монгол улсад 300 гаруй сум байдаг.
[46] Maxaam, Weyerhauser болон Champion International зэрэг өрнөдийн мод бэлтгэгч компаниудын Хойт Америкт хэрэглэж байсантай ижил арга– мод бэлтгэхдээ өнгөн хэсэгт нь ойн зурвас үлдээж арынх нь ой модыг бүхэлд нь огтолсноо өнгөлөн далдалж бусдыг хуурах арга.
[47] 2008 оны 10 сард Улаанбаатар хотноо Монгол Нутаг Мину Эвслийн гишүүдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагууд: (1) Цэцгээгийн Мөнхбаяр, Онги Голынхон Хөдөлгөөн; (2) Ядамбаатарын Цэрэнханд, Ангир Нүдэн Мөндөөхэй Хөдөлгөөн; (3) Ж. Түвдэндорж, Салхин Сандаг Холбоо; (4) Дүвчигдамбын Энхтөр, Тосон Заамар-Туул Гол Хөдөлгөөн; (5) Ганболдын Чимгээ, Онги Голынхон Хөдөлгөөн; (6) Ганболдын Дашдэмбэрэл, Онги Голынхон Хөдөлгөөн;
[48] Энд өгүүлсэн зүйлийг зохиолч өөрийн нүдээр үзээгүй болно.
[49] Вильям Фойрдерэр Инфанте нь 2001-2004 онуудад Сербийн Белград хот дахь АНУ-ын ОУХА-ны Эдийн засгийн бодлого, Санхүүгийн хэлтсийн захирал, мөн салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч байсан. 2006-2009 онуудад Монгол дахь Азийн Сангийн захирлаар ажиллаж байгаад Балканы Xойг дахь НҮБ-ын Хөгжлийн Xөтөлбөрт ажиллахаар явсан.
[50] Онги Голынхон Хөдөлгөөний байранд хувь хүмүүстэй хийсэн ярилцлагаас, Улаанбаатар хот, 2008 оны 10 сарын 28.
[51] Монгол дахь ПАКТ байгууллага, Трэйси Ноутонтой хийсэн ярилцлагаас, Улаанбаатар хот, 2008 оны 10 сар.
[52] Хувь хүмүүстэй хийсэн ярилцлагаас, Улаанбаатар хот, 2008 оны 10 сар
[53] Йоко Ватанабе Монгол дахь Дэлхийн Байгаль Орчныг Хамгаалах Сангаас (WWF) гарсан бөгөөд энэ нийтлэл хэвлэгдэх үед Дэлхийн Байгаль Xамгаалах Байгууллага буюy Global Environment Facility (GEF) гэгчид ажиллаж байв. Түүний намтрыг доорхи холбоосоор орж үзнэ үү. Цахим хаяг: www.thegef.org/gef/staff/watanabe.
[54] Вильям Фойрдэрер Инфанте 2009 онд Азийн Cангаас гарч Балканы Xойг дахь НҮБ-ын Хөгжлийн Xөтөлбөрт ажиллах болсон.
[55] Ребекка Дарлинг 2009 онд Азийн Сангаас гарсан.
[56] Ребекка Дарлингтай хийсэн ярилцлагаас, Азийн Сан, Монгол улс, Улаанбаатар хот, 2008 оны 10 сарын 23.
[57] Ребекка Дарлингтай хийсэн ярилцлагаас, Азийн Сан, Монгол улс, Улаанбаатар хот, 2008 оны 10 сарын 23.
[58] Дэлхийн уул уурхайн компаниудын 75 хувь нь Канадад төв офистой байдаг ажээ. Канадын Уул Уурхайн Нийгэмлэгийн мэдээлснээс үзвэл, уул уурхай болон ашигт малтмалын үйлдвэрлэлийн салбараас олсон ашиг орлого нь 2009 онд Канадын ДНБ-ийг 35 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн байна. Мөн 2009 онд хилийн чанад дахь уул уурхайн үйл ажиллагаанд 56 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Канадын татвар төлөгчид болон тэтгэвэрийнхний ач буянаар уул уурхайн салбарын ашиг орлого нэмэгддэг байна. Канадын Үндэсний Мэдээ сонины саяхны мэдээнд татвар төлөгчид Экспорт Хөгжлийн газраар дамжуулан Канадын уул уурхайн компаниудад жил бүр 20 тэрбум ам. доллар орчмын дэмжлэг үзүүлдэг нь татаас болон хямдралтай даатгал хэлбэрээр хүрдэг гэжээ. Эх сурвалж: Tom Sandborn, “Канадын уул уурхайн компанид Конго дахь алан хядлагад оролцсон гэсэн ял тулгажээ –Хүний эрхийн бүлгүүдийн үзэж буйгаар энэ шүүж ажиллагаа нь Оттава хяналтаа чангалах цаг болсон гэдгийг сануулж байна. Анвил Майнинг компани гэм буруугуй хэмээн мэдэгдэв” ("Canadian Mining Firm Accused of Complicity in Congo Killings: Lawsuit highlights need for firmer hand in Ottawa, say human rights groups. Anvil Mining denies culpability"). Цахим хаяг: www.TheTyee.ca, 2010 оны 11 сарын 26.
[59] Канадад төвтэй уул уурхайн компаниудын үйлдсэн гэмт хэрэг, террорист үйл ажиллагаа, болон тэдний эсрэг явуулсан эсэргүүцэл тэмцэл, нэхэмжлэл гомдлыг төлөөлсөн цөөн хэдэн бичиг баримтын цуглуулгын эх сурвалжуудыг дороос үзнэ үү:
Тухайлбал, Chris Albin-Lackey, “Канад улс уул уурхайн компаниудад хяналт мониторинг хийлгүй уджээ” ("Canada: Monitoring of Mining Companies Long Overdue") Торонто Стар сонины хүний эрхийн харуул булан, Human Rights Watch in The Toronto Star, 2010 оны 10 сарын 27. Цахим хаяг:
http://www.hrw.org/en/news/2010/10/27/monitoring-mining-companies-long-overdue;
Jeffery R. Webber, “Эквадорын уугуул иргэдийн тэмцэл, байгаль орчин экологи, болон байгалийн баялгийг цөлмөж буй капиталистууд–Марион Сантитай хийсэн ярилцлага” ("Indigenous Struggle, Ecology, and Capitalist Resource Extraction in Ecuador: An Interview with Marlon Santi"), The Bullet сонин, e-bulletin #391, 2010 оны 7 сарын 13. Цахим хаяг: http://www.socialistproject.ca/bullet/391.php;
Dylan Penner, “Канадын иргэний нийгэм Канадын уул уурхайн компаниудыг хилийн чанадад хийж буй гэмт үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхийг шаардав” ("Canadian Civil Society Demands Canadian Mining Companies Be Held Accountable for Overseas Abuses"), Council of Canadians, 2010 оны 11 сарын 22.
“Эсэргүүцэгчид хаалт босгож Горо компанийн үйл ажиллагааг саатуулав” ("Development Protest: Goro delayed by blockade"), Daily News сонин, 2006 оны 4 сарын 9;
Fernando Sanchez, “Доминикан улсад Баррик Гоулд компанийн уурхай дээр гарсан эсэргүүцлийн тэмцлийн үеэр дор хаяж 17 хүн гэмтжээ”("Violent protest in Barrick Gold"s Dominican mine injures at least 17"), Dominican Today сонин, 2010 оны 11 сарын 17. Цахим хаяг:
http://www.dominicantoday.com/dr/local/2010/11/17/37654/Violent-protest-in-Barrick-Golds-Dominican-mine-injures-at-least-17;
Nak"azdli Keyoh Huwunline, “Наказдлид эсэргүүцэгчдийн босгосон хаалт хоёр дахь өдрөө байсаар байна, Миллиган уулын уул уурхайн төслийнхөн шүүхэд хандана хэмээн сүрдүүлжээ” ("Nak"azdli blockade enters second day: Mt Milligan mining project proponent threatens legal action"), Vancouver Media Co-op, 2010 оны 11 сарын 16. Цахим хаяг: http://vancouver.mediacoop.ca/newsrelease/5172?utm_source=twitterfeed&utm_medium=twitter;
Tom Sandborn, “Канадын уул уурхайн компанид Конго дахь алан хядлагад оролцсон гэсэн ял тулгажээ–Хүний эрхийн бүлгүүдийн үзэж буйгаар энэ шүүж ажиллагаа нь Оттава хяналтаа чангалах цаг болсон гэдгийг сануулж байна. Анвил Майнинг компани гэм буруугуй хэмээн мэдэгдэв” ("Canadian Mining Firm Accused of Complicity in Congo Killings: Lawsuit highlights need for firmer hand in Ottawa, say human rights groups. Anvil Mining denies culpability"). Цахим хаяг: www.TheTyee.ca, 2010 оны 11 сарын 26.
James Rodriguez, “Алтны Корпусынхан буюу Уул уурхайн терроризмыг зогсоо” ( "GOLDCORP: No More Mining Terrorism"), MIMUNDO.org, 2007 оны 5 сарын 2.
Цахим хаяг: http://www.mimundo-photoessays.org/2007/05/goldcorp-no-more-mining-terrorism.html.
[60] Rebecca Darling, “Хариуцлагатай уул уурхайн талаар Монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж буй нь” ("From Mongolia: A New Paradigm in responsible Mining is Taking Shape") ПАКТ, 2009 оны 4 сарын 15, (блогын агуулгыг 2009 оны 4 сарын 28-нд шинэчилсэн байв).
[61] Монголд үйл ажиллагаа явуулдаг бэсрэгхэн ТББ-ын ажилтан “Жэйн Смит” хэмээх байгаль хамгаалагчтай хийсэн ярилцлагаас, 2009 оны 5 сарын 5.
[62] Jeffery R. Webber, “Эквадорын уугуул иргэдийн тэмцэл, байгаль орчин экологи, болон байгалийн баялгийг цөлмөж буй капиталистууд–Марион Сантитай хийсэн ярилцлага” ("Indigenous Struggle, Ecology, and Capitalist Resource Extraction in Ecuador: An Interview with Marlon Santi"), The Bullet сонин, e-bulletin #391, 2010 оны 7 сарын 13. Цахим хаяг: http://www.socialistproject.ca/bullet/391.php;
[63] Голдманы Сангийн Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албатай харилцсан хувийн захидлаас, 2010 оны 11 сарын 4
[64] Голдманы Сантай харилцсан хувийн захидал харилцаанаас, 2010 оны 11 сарын 29
[65] Голдманы Сантай харилцсан хувийн захидал харилцаанаас, 2010 оны 11 сарын 29
[66] Азийн Сантай харилцсан хувийн захидал харилцаанаас, 2010 оны 11 сар
[67] Рио Тинто компаниас Папуа Нью Гвинейд үйлдсэн хүний эрх, байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүйг Gwen Kinkead-ын бичсэн Хорт тэрбумтантай үзэлцсэн нь нийтлэлийг ("Battling a Toxic Billionaire") Men"s Journal сэтгүүлийн 2009 оны 12 сарын 1-ний дугаараас үзнэ үү. Цахим хаяг: http://www.mensjournal.com/battling-a-toxic-billionaire.
[68] Баррик Гоулд Корпораци нь Англо-Американ болон Англо-Гоулд Ашанти компаниудтай ч бас хамтардаг. Баррик компанийн захирлуудын дотор Канадын Ерөнхий сайд асан Брайан Малрони, АНУ-ын сенаторч асан Ховард Бэйкер, мөн олон улсын шинжээчдээр Жорж Херберт Валкер Буш (эцэг Буш–Орч.), болон Вернон Жордон (ерөнхийлөгч асан Билл Клинтоны дотны туслах –Орч.,) ажилладаг.
[69] Баррик Гоулд Корпораци нь Кью-Жи-Экс (QGX) гэдэг Айвэнхоу Майнзтай хамтарсан үйлдвэр байгуулсан уул уурхайн компанийн хувьцааны 9.5 хувийг эзэмшдэг. Цахим хаяг: www.jogmec.go.jp/mric_web/mmai_forum/.
[70] Роберт Фридландын тухай мэдээллийг Sourcewatch гэдэг сурвалжаас үзнэ үү. Цахим хаяг: http://www.sourcewatch.org/index.php?title=Robert_Friedland.
[71] Роберт Фридланд, Тони Бакингхэм болон Тим Спайсер нарын тухай дараахь эх сурвалжуудаас үзэж болно.
Тухайлбал, Wayne Madsen, “1993-1999 онуудад Африк тивд болсон ард иргэдийг үй олноор нь хүйс тэмтэрсэн цуст аллага болон нууц үйл ажиллагаанууд” (“Genocide and Covert Operations in Africa, 1993-1999”), Mellen Press хэвлэл, 1999;
Stan Correy, “Роберт Фридланд буюу Канадын [уул уурхайн бизнесийн] шинэ залуу үеийнхний үлгэр дууриалал" ("Robert Friedland: The King of the Canadian Juniors"), Radio National радиогийн нэвтрүүлэг, 1997 оны 4 сарын 6, нэвтрүүлгийн текст бүхий цахим хаяг: http://www.abc.net.au/rn/talks/bbing/stories/s10601.htm ;
keith harmon snow, Rick Hines нарын хамтран бичсэн “Цусанд умбасан алмаз чулуу буюу шунал хүслийг өдөөгч ашиггүй муу жижиг чулуунаас үүдсэн урван мэхлэлт” ("Blood Diamonds: Doublethink and Deception over those Worthless Little Rocks of Desire"), Global Research. Цахим хаяг: http://www.globalresearch.ca/index.php?context=va&aid=6441.
[72] Danielle Mario “Оюу Толгойн гэрээг УИХ-ын ажлын хэсгүүд баталлаа” ("OT Agreement Passes Parliamentary Committees”) “UB Post” сонин, 2009 оны 7 сарын 17.
[73] Danielle Mario “Оюу Толгойн гэрээг УИХ-ын ажлын хэсгүүд баталлаа” (“OT Agreement Passes Parliamentary Committees”), “UB Post” сонин, 2009 оны 7 сарын 17.
[74] Сөрөг хүчний нэгдсэн эвсэлд Оюу Толгой (OT) Watch, Иргэдийн Альянс Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Хил Хязгааргүй Алхам, Эрс Шинэчлэл Хөдөлгөөн, Үндэсний Соёмбо Хөдөлгөөн оржээ.
[75] "Монголын ТББ-ууд Бизнес болон Хүний Эрхийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичигийн даргын тусгай төлөөлөгчид хандаж Оюу Толгойн Уурхайн маргалдааныг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт”, хэвлэлийн мэдэгдэл, Хүний Эр Хөгжил Төв (Монгол улс), ОТ Watch (Монгол улс), MiningWatch (Канад), Rights and Accountability (Их Британи), 2010 оны 4 сарын 23.
[76] Азийн Сангаас дор дурдагдсан орнуудад үйл ажиллагаа явуулахад нь зориулж 2007 онд ОПИК-оос санхүүжилт олгохдоо Өмнөд Солонгост–$378,516 ам. доллар; Зүүн Тиморт — $168,502 ам.доллар; Бангладешт —$458,293 ам.доллар; Афганистанд — 562,707 ам.доллар; Тайландад– $281,441 ам.доллар; Индонезид — 764,390 ам. доллар тус тус олгожээ. Эx сурвалж: ОПИК-ийн цахим хуудас.
[77] Ron Gluckman “Итгэх эсэхээ өөрөө мэд буюу Монголд болж буй бэсрэг дуулиан” ("Believe it or Not A mini-Boom in Mongolia"), Newsweek сэтгүүл, 2003 оны 9 сар.
[78] [77] Ron Gluckman, “Итгэх эсэхээ өөрөө мэд буюу Монголд болж буй бэсрэг дуулиан” ("Believe it or Not A mini-Boom in Mongolia"), Newsweek сэтгүүл, 2003 оны 9 сар.
[79] АНУ-ын Массачусетс мужийн Нортхамптон хотын Кока Кола савлагч үйлдвэр жилд 1 сая гаруй галлон цэвэр ус ашигладаг ба энэ нь тус хотын иргэдийн хэрэглээний ус юм. (1 галлон= 3.78 литр –Орч.)
[80] Юмжаагийн Цэдэнбал нь 1952-1974 онуудад Монгол улсын төр засгийг тэргүүлж байв.
[81] Ганболдын Баярмаатай хийсэн ярилцлага, хотоор хийсэн аялал, Улаанбаатар хот, Монгол улс, 2010 оны 10 сарын 22.
[82] Иргэн Төмөртэй хийсэн ярилцлагаас, Налайхын нүүрсний уурхай, 2008 оны 10 сарын 30.
[83] “Алт дагасан хараал буюу Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)”, Human Rights Watch, 2005 оны 6 сарын 5. Цахим хаяг: http://www.hrw.org/en/node/11733/section/7, болон БНАКУ-ын тухай Кийт Хармон Сноугийн бичсэн бусад нийтлэлүүдийг үзнэ үү.
[84] Janine Roberts “Гялбаа ба Шунал: Алмааз эрдэнийн картелийн нууц ертөнц” (“Glitter and Greed: The Secret World of the Diamond Cartel"), Disinformation Press, 2003 он, болон keith harmon snow, Rick Hines нарын хамтран бичсэн “Цусанд умбасан алмаз чулуу буюу шунал хүслийг өдөөгч ашиггүй муу жижиг чулуунаас үүдсэн урван мэхлэлт” ("Blood Diamonds: Doublethink and Deception over those Worthless Little Rocks of Desire"), Z Magazine, 2007 оны 7-8 сар, зэргийг үзнэ үү.
[85] Elizabeth Liagin “Нигерийн саяын сонгуулийн оршил буюу генерал Обасанджо Америкчуудын зүгээр ч нэг “найз” биш” ("Background to the Recent Nigerian Elections: General Obasandjo more than just a "Friend" of the Americans"), World Socialist цахим хуудас, 1999 оны 3 сарын 17. Цахим хаяг: http://www.wsws.org/articles/1999/mar1999/nig-m17.shtml.
[86] Жишээ нь keith harmon snow-гийн “Конго улс буюу Ив Энслэрийн гавъяаг гурвантаа шагших нь зөв үү?” ("Congo: Three Cheers for Eve Ensler?"), Toward Freedom, 2007 оны 12 сарын 24 үзэж болно. Цахим хаяг: http://www.towardfreedom.com/africa/1201-congo-three-cheers-for-eve-ensler.
[87] АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Сангаас (NED) Монголд олгосон санхүүжилтын талаар тус байгууллагын 2009 оны жилийн тайлангаас үзнэ үү. Цахим хаяг: http://www.ned.org/where-we-work/asia/mongolia; 2009 онд Ардчиллыг Дэмжих Үндэсний Сангаас Олон Улсын Бүгд Найрамдах Хүрээлэнд (IRI) 250,000 ам. доллар, Үндэсний Ардчилсан Хүрээлэнд (NDI) 240,000 ам. долларын санхүүжилт тус тус олгожээ. Цахим хаяг: http://www.ned.org/where-we-work/asia/mongolia.
[88] 2008 онд Ардчиллыг Дэмжих Үндэсний Сангаас Олон Улсын Хувийн Аж Ахуйн Төвд (CIPE) "Монголын олон нийт ба хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг илүү эрчимжүүлэх” зорилгоор 137,977 ам.доллар олгожээ. Ингэхдээ CIPE нь бодлогын ухуулга сурталчилгааны, бодлого шинэчлэлийн чиглэлээр хуримтлуулсан туршлагаасаа дотоодын түнш байгууллагатай хуваалцаж, зөвлөж дэмжинэ. Дотоодын түнш байгууллага нь шинээр хуулийн төсөл болон бодлогын чанартай зөвлөмж зэрэг албан есны баримт бичгүүдийг боловсруулж засгийн газарт өргөн барих ба сурталт семинар зохион байгуулж, сургалтын зориулалттай сар тутмын телевизийн нэвтрүүлэг бэлтгэнэ” гэж заажээ. Дэлгэрэнгүйг http://www.ned.org/publications/annual-reports/2008-annual-report/asia/description-of-2008-grants/mongolia. хаягаар орж үзнэ үү.
[89] William I. Robinson “Полиархийг дэмжихүй: Даяаршил, АНУ-ын түрэмгийлэл ба ангийн ноёрхол” (“Promoting Polyarchy: Globalization, US Intervention and Hegemony”), Кэмбрижийн их сургуулийн хэвлэл, 1996 он: 86-116 талууд. (Полиархи–төрийн эрхийг 3 ба түүнээс дээш хүн барьдаг орчин үеийн засаглалын хэлбэр– Орч.)
[90] Joan Roelofs “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” (“Foundations and Public Policy: the Mask of Pluralism”), SUNY Press хэвлэл, 2003 он.
[91] Jonah Gindin “Вильям И. Робинсонтой хийсэн ярилцлага буюу Даян дэлхий дэх иргэний нийгмийн төлөө тэмцэл” ("Interview with William I. Robinson: The Battle for Global Civil Society"), Ардчилалыг Дэмжих Олон Улсын Сан, 2005 оны 6 сарын 13. Цахим хаяг: http://www.iefd.org/articles/global_civil_society.php.
Түүнчлэн, Ардчиллыг Дэмжих Үндэсний Сангаас ардчиллыг эсэргүүцсэн суртал ухуулгатай гүрэнд тооцогддог Хятад зэрэг улс орнуудын тодорхой бүлгүүдийг санхүүжүүлж буй тухай эндээс үзнэ үү. Цахим хаяг: http://www.chinaworks.be/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=1&Itemid=2 .
[92] William Blum “Трояны морь буюу АНУ-ын Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан” ("Trojan Horse: The National Endowment for Democracy"), Ардчиллыг Дэмжих Олон Улсын Сан. Цахим хаяг: http://www.iefd.org/articles/trojan_horse.php.
[93] William I. Robinson “Полиархийг дэмжихүй: Даяаршил, АНУ-ын түрэмгийлэл ба ангийн ноёрхол” (“Promoting Polyarchy: Globalization, US Intervention and Hegemony”), Кэмбрижийн их сургуулийн хэвлэл, 1996 он: 86-116 тал.
[94] Joan Roelofs “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” (“Foundations and Public Policy: the Mask of Pluralism”), SUNY Press хэвлэл, 2003 он, 162 тал;
Афганистан дахь Азийн Сангийн оролцооны талаар William Blum-ын “Итгэл найдварыг булшилсан нь буюу Дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ын арми болон ТТГ-ын явуулсан түрэмгийлэл” (“Killing Hope: US Military and CIA Interventions since World War II”), Common Courage хэвлэл, 2004 он: 343 тал тус тус үзэж болно.
[95] Victor Marchetti ба John D. Marks, “ТТГ ба тагнан турших үйл ахиллагаанд шүтсэн нь” (“The CIA and the Cult of Intelligence”), Knopf хэвлэлийн газар, Нью Йорк, 1974 он.
[96] “Папуа Шинэ Гвиней дэх Индонезийн хамгаалах хүчний алан хядагчидтай хамтарсан Фрипорт МкМораны (Freeport McMoRan) гэмт үйл ажиллагаа” (“Freeport McMoRan’s criminal operations in Papua New Guinea, in league with terrorizing Indonesian security forces”) John M. Miller-ийн 2010 оны 12 сард бичсэн Баруун Папуагийн тухай тайлан, Зүүн Тимор ба Индонезийн Эсэргүүцлийн Сүлжээ (East Timor and Indonesia Action Network), 2010 оны 12 сар.
[97] Коноко Филипс (Conoco Philips) болон Фрипорт МкМоран (Freeport McMoRan) хоёул Латин Америк, Ази болон Африк тивд зэрлэг балмад түрэмгийлэл үйлдэж, хүний эрхийг балмадаар зөрчиж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг өдүүлж байсан зузаан намтартай; Фрипорт МкМоран нь Конгод ч мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулж ирсэн.
[98] "Ерөнхийлөгч Обама ерөнхийлөгчийн дэргэдэх тагнуулын албанд зөвлөх товчооны гишүүдийг зарлалаа” (“President Obama Announces Members of the President"s Intelligence Advisory Board"), Цагаан Ордон, 2009 оны 12 сарын 23.
[99] Mathew Nasuti “Афганд зориулсан тусламжийн мөнгө Азийн Санд очжээ” ("Afghan AID Funds Diverted to The Asia Foundation"), Atlantic Free Press хэвлэл, 2010 оны 1 сарын 31.
[100] Афганистан дахь Азийн Сангийн оролцооны талаар William Blum-ын “Итгэл найдварыг булшилсан нь буюу Дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ын арми болон ТТГ-ын явуулсан түрэмгийлэл” (“Killing Hope: US Military and CIA Interventions since World War II”), Common Courage хэвлэл, 2004 он: 343 тал үзэж болно.
[101] QUALCOMM нь АНУ-ын засгийн газрын маш нууц хөтөлбөрт оролцдог тул цэрэг дайны нууц төслөөс нэлээдгүй санхүүжилт авдаг байх магадлалтай.
[102] 1990-ээд оны эхээр Жеймс Бэйкер (тухайн үедээ АНУ-ын Төрийн Нарийн Бичиг байсан–Орч.) “Вашингтоны Зөвшилцөл” (“Washington Consensus”) хэмээх баримт бичгийг Монгол улсыг аврах арга, ардчилал болон чөлөөт зах зээлийн капитализм руу амжилттай шилжих загвар гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд шахалт үзүүлэх зорилгоор Монголд айлчилж байжээ.
[103] Shelly Feldman "ТББ-ууд ба иргэний нийгэм: Тодорхой(гүй) Зөрчилдөөнүүд” (“NGOs and Civil Society: (Un)stated Contradictions"), Annals of the American Academy of Political and Social Science сэтгүүлийн 554-р дугаар, 1997 он: 44-66 талд нийтэлсэн нийтлэлийг SUNY Press хэвлэлээс 2003 онд хэвлэсэн Joan Roelofs-ын “Үндэс суурь ба нийгмийн бодлого: Олон ургальч үзлийн баг” ( “Foundations and Public Policy: the Mask of Pluralism”) номны 168 талд иш татжээ.
[104] Jonah Gindin “Вильям И. Робинсонтой хийсэн ярилцлага буюу Даян дэлхий дэх иргэний нийгмийн төлөө тэмцэл” ("Interview with William I. Robinson: The Battle for Global Civil Society"), Ардчиллыг Дэмжих Олон Улсын Сан, 2005 оны 6 сарын 13 үзнэ үү. Цахим хаяг: http://www.iefd.org/articles/global_civil_society.php.
[105] Ганболдын Баярмаатай хийсэн ярилцлага, хотоор хийсэн аялал, Улаанбаатар хот, Монгол улс, 2010 оны 10 сарын 22.
[106] Иргэн Төмөртэй хийсэн ярилцлагаас, Налайхын нүүрсний уурхай, 2008 оны 10 сарын 30.
[107] Гэлэгийн Баасантай хийсэн ярилцлагаас, Монгол улс, Улаанбаатар, 2008 оны 10 сар.
[108] Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн, "МГННХ-ий тухай товч танилцуулга”, Монгол улс, 2010 оны 10 сар.
[109] Монголын Гол Нууруудын Нэгдсэн Хөдөлгөөн, "МГННХ-ий тухай товч танилцуулга”, Монгол улс, 2010 оны 9 сарын 9.
[110] “Монголын ТТБ-тай хийсэн ярилцлага: Бидний тэмцэл бол газар нутаг, байгаль орчноо хамгаалах гэсэн тэмцэл” ("Interview by Mongolian NGO: Our struggle is to protect our environment and land"), www.news.mn, 2010 оны 9 сарын 16. Цахим хаяг: http://www.dauriarivers.org/interview-by-mongolian-ngo-our-struggle-is-to-protect-our-environment-and-land/.
Холбоотой мэдээ