Колумбийн хэт даврагчдын тэргүүнийг устгав

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Колумбийн хэт даврагчдын тэргүүнийг устгав

Өнгөрсөн баасан гаригт “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин”  (FARC) гэх босогчдын бүлгийн тэргүүн Альфонсо Каног устгажээ. Колумбийн армийн нисэх хүчний бөмбөгдөлтийн үеэр тэрээр нуугдах байрныхаа орчим алагдсан бололтой.

Босогчдын 63 настай лидерийг устгасан нь ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хувьд том ялалт болсныг тэмдэглэж байна.

Альфонсо Каног хэрхэн устгасан нь тодорхойгүй байгаа ч түүнийг хурууны хээгээр нь таньсан гэнэ. Каногийн цогцсыг Попаян хотод авчирсан бөгөөд тус орны удирдлага бямба гаригт тийшээ очжээ.

 Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж