Оклахомад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.11.06-нд нийтлэгдсэн

Оклахомад 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөв

АНУ-ын Оклахома мужид орон нутгийн цагаар өчигдөр орой 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Гэвч одоогийн байдлаар зөвхөн Оклахома хотын зүүн хэсэг дэх газар хөдлөлтийн учруулсан сүйрлийн талаарх мэдээлэл байгаа ажээ. Оклахома хотын ойролцоо өчигдөр өглөөнөөс хойш ойрхон давтамжтай хоёр ч удаа газар хөдөлсөн бөгөөд эхнийх нь 4.7 магнитудын хүчтэй байжээ. Газар хөдлөлтийн голомтоос зургаан км зайд байсан усан үзмийн тариалангийн эзэн “Газар хөдлөлт ойролцоогоор 30 секунд орчим л үргэлжилсэн. Бид өмнө нь асар хүчтэй хуй салхинд дайруулж байсан. Гэхдээ газар хөдлөхийг хэзээ ч үзэж байгаагүй”  хэмээн ярьжээ. Оклахома мужийг хар салхины хөндий гэж нэрлэдэг аж. Газар хөдлөлтийн үеэр усан үзмийн тариалангийн нэгэн ажилтан хаалганд хүчтэй савуулснаас эмнэлэгт хүргэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас уг усан үзмийн бизнест учирсан хохирол гэвэл унаж хэмхэрсэн ханын цаг л ажээ. Бусад хот, сууринд газар хөдлөлт тодорхой хэмжээгээр хохирол учруулсан боловч одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж